МэдээНийгэм

Өвөр Монголд байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн гэмтжээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд хүчтэй шуурга болж, дор хаяж 33 хүн гэмтэж, бэртсэн байна.

Хятадын төв телевизээр өчигдөр/2020.08.10/ мэдээлснээс үзвэл хүчтэй шуурга наймдугаар сарын 9-ний 15:30 цагт Өвөр Монголын Дархан Муумянган холбоот хошуунд шуурчээ. Улмаар таван айл орох оронгүй болж, ойролцоох жуулчны баазууд хохирол амсч, хөтөч, мэдээллийн ажилтан тэргүүтэй 33 хүн бэртэн, 150 гаруй монгол гэр сүйдсэн байна.

Болсон үйл явдлаас улбаалж, Өвөр Монголын Засгийн газар онц байдал зарлаж, даруй аврах ажиллагаа эхлүүлжээ. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Гэвч гэмтсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал их муу байгаа гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 7-нд тус хошуунд тарваган тахал туссан өвчтөн нас барж, олны анхаарлыг татаад байсан юм.