МэдээПапарацци

Сүнээгийн ээжийг хутгалсан О.Тамир

Сүнээгийн ээжийг хутгалсан О.Тамир

Сүнээ буюу Сүндэръяа гэх бүсгүй үе үе олон нийтийг цочирдуулдаг билээ. Тэрбээр өөрийнхөө цахим орчинд хутганы болон хагалгааны оёдол бүхий зураг оруулж байсан. “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэрээ ээжийг нь хүн хутгалсан хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл Сүнээ буюу Сүндэръяагийн ээжийг хутгалсан этгээдийг “хутга” хочит Оюунбилэгийн Тамир гэгч ажээ. Оюунбилэгийн Тамир өмнө нь удаа дараа хүн хутгалж шоронд удаа дараа орж байсан учир “хутга” хочтой болсон “эрүүгийн элемент” юм байна. Тэрбээр эрүүгийн цагдаагийн хяналтад байдаг бөгөөд эхнэр болон хамтран амьдрагчаа зодож байсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч ажээ. Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өмнө нь удаа дараа ял шийтгэгдэж байсан О.Тамир нь өөрийн хамтран амьдрагч “А”-тай маргалдан хутгалж биед нь хүнд гэмтэл учруулан хэргийн газраас оргон зайлсан бөгөөд улмаар иргэн “Э”, “Ш”, “Х” нарын амь насыг нь хороохоор бэлтгэж байсныг нь Эрүүгийн цагдаагийн албанаас таслан зогсоож байсан түүхтэй.

Сүнээ удаа дараа дарамтад өртөж байгаа тухайгаа цагдаад өргөдөл гаргаж байсан ч хэрэг шийдэгддэггүй тухай тэрбээр “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэрээ ярьж байв. Тэгвэл Сүнээ буюу Сүндэръяаг дарамталсан, биед нь халдсан гэх иргэн З гэгчийг саатуулжээ. Өдгөө хэрэг нь прокурорт байгаа ч байнга прокурор дээр хэрэг нь замхардаг гэх мэдээлэл байна. Сүндэръяад халдсан иргэн З гэгч нь сэтгэцийн өөрчлөлттэй ч хэрэг хариуцах чадвартай ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.