МэдээНийгэм

Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнийн хүргэн Т.Энхболд бол халаасны хулгайч

Өнөөдөр АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж нилээд хэдэн ноцтой мэдээллийг хэвлэлийнхэнд дэлгэлээ.

Д.Мөнх-Эрдэнэ энэ үеэрээ “С.Эрдэнэ шүүхээс ял сонсож байсан гэмт хэрэгтэн. АН-ын дарга болонгуутаа төрсөн охиныхоо нөхөр Т.Энхболд гэгч халаасны хулгайн хэргээр ял сонсож явсан залууг Баянгол дүүргийн АН-ын даргаар томилж, Баянгол дүүргийг хувийн өмчөө болгож авсан. Өнөөдөр энэ халаасны хулгайч Т.Энхболд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд Баянгол дүүргийн АН-аас нэр дэвшиж байгаа. Мөн дүүргийн ИТХ-д мөн давхар нэр дэвшиж байгаа. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд С.Эрдэнэ дандаа өөрийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлж халаасны хулгайч хүргэнээ Баянгол дүүргийн Засаг даргаар томилуулах гэж байна” хэмээн мэдэгдсэн юм.

erennews.mn