Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр /2026.05.24/ ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тэлмэн, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав тэргүүтэй эрхмүүд болон Монгол Улсад иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж буй компани, аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр “МИАТ” ТӨХК-д Монгол Улсын Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-г Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулан өглөө.
Баярын хуралд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ. 2025 оны байдлаар Монгол Улсын иргэний нисэхийн салбар олон улсын чиглэлд 2 сая гаруй, орон нутгийн чиглэлд 442 мянга гаруй зорчигч тээвэрлэж, нийт зорчигчийн урсгал 2.4 саяд хүрлээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 51 хувиар өссөн үзүүлэлт юм.
“МИАТ” ТӨХК нь өнөөдөр 10 агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж, өнгөрсөн хугацаанд 25.7 сая зорчигч тээвэрлэн, дэлхийг 14 мянга гаруй (14.7) удаа тойрох хэмжээний замыг туулжээ.Мөн тус компани нь төрийн өмчит компаниуд дундаа тогтвортой, үр ашигтай ажиллаж буй шилдэг байгууллагын нэг бөгөөд Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжээр 16 жил дараалан шалгарсан юм.
| "МИАТ" ТӨХК-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-гоор шагналаа |
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16