Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны Сургалт, судалгааны төв (SEACEN)-өөс Бүгд Найрамдах Индонез Улсын Төв банктай хамтран 2026 оны 10 дугаар сарын 5–6-ны өдрүүдэд Индонез Улсын Бали хотноо зохион байгуулсан SEACEN-ийн 25 дахь удаагийн Гүйцэтгэх хорооны хурал (Executive Committee Meeting) болон Өндөр түвшний хурал (High-Level Conference)-д Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар оролцлоо.
Монголбанк нь SEACEN-ийн гишүүн Төв банк бөгөөд тус байгууллагын Гүйцэтгэх хороонд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч төлөөлөн ажилладаг. Гүйцэтгэх хорооны хурлаар гишүүн Төв банкнуудын төлөөлөл ирэх жилийн сургалт, судалгаа, өндөр түвшний хурал болон бусад үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэл, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох санал, зөвлөмжийг нэгтгэв. Гүйцэтгэх хорооны хурлаар хэлэлцэж, зөвшилцсөн асуудлыг SEACEN-ийн Ерөнхийлөгчдийн зөвлөлийн (Board of Governors – BOG) жил тутмын хурлаар эцэслэн баталдаг.
Тус арга хэмжээнд Монголбанк оролцсоноор SEACEN-ийн ирэх жилийн үйл ажиллагааны чиглэл, сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ гишүүн Төв банкнуудын бодлогын зорилт, бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож, харилцан туршлага судлах ач холбогдолтой. Хурлын үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар Бүгд Найрамдах Индонез Улсын Төв банкны Дэд Ерөнхийлөгч Рикки П. Гозали-тай хоёр талын уулзалт хийсэн. Уулзалтаар Монголбанкны дунд хугацааны стратегийн зорилт, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хиймэл оюун ухааны (Artificial Intelligence) чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжийн талаар санал солилцлоо. Энэхүү уулзалт нь хоёр Төв банкны туршлага, мэдлэг солилцоог өргөжүүлэх, дижитал шилжилт болон хиймэл оюун ухааны хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлсэн ач холбогдолтой байв.
Монголбанк нь SEACEN-д 1999 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гишүүнээр элсэж, ууган гишүүдийн нэг болсон бөгөөд SEACEN-ийн гишүүнчлэл нь Монгол Улсын хувьд Монголбанк дангаараа төлөөлөл болдог олон улсын цорын ганц байгууллага юм.
| Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны гүйцэтгэх хорооны өндөр түвшний хуралд оролцов |
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 17:13:46
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 11:16:00
Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-10-16 17:55:19
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 17:13:46
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 11:16:00
Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-10-16 17:55:19
Их Британийн Барклэйс банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2026-10-14 17:51:37
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны гүйцэтгэх хорооны өндөр түвшний хуралд оролцов
2026-10-13 17:47:52
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ ИРГЭНДЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО
2026-10-13 11:27:04
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба монгол бөхөн
2026-10-12 18:59:05
Монголбанк мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ОУВС-гийн техник туслалцааны багтай хамтран ажиллалаа
2026-10-12 14:44:55
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ
2026-10-09 16:32:33
Балчир зочин, бэрхшээлтэй хөршөө устгаад л байх уу
2026-10-09 15:22:33
Их өгөгдөлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, гадаад төлбөр тооцоог хялбаршуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
2026-10-08 17:29:27
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн цахим сургалт нээлттэй боллоо
2026-10-07 16:37:00
Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу
2026-10-06 16:06:51
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сургалт эхэллээ
2026-10-06 10:16:00
“Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяны нээлт Өмнөговь аймагт боллоо
2026-10-05 17:29:00