Хүний аминд хүрсэн баавгайг устгажээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт айлын гэрт халдаж нэг хүнийг тасар татаад өөр нэгийг нь хүндээр гэмтээсэн баавгайг аюулгүй болгосон нь энэ. Сайн дурынхан мэргэжлийн байгууллагууд хамтарч агнасан гэнэ. Халуун зэвсэг агсан 15 эр ойг самнаж, сахиж байгаад хөнөөсөн юм байх. Монгол Улсын шадар сайд Н.Номтойбаярын өгүүлснээр энэ намар баавгай хүнд ойртсон 557 тохиолдол гарч, өнөөдрийн байдлаар есөн баавгайг устгажээ.
Манайхан хоёр туйлд хуваагджээ. “Алж, устгаж аюулгүй болго” гэсэн нэг хэсэг байхад “самар, жимсийг нь түүж идээд амьдрах орчингүй болгочихоод хөнөөж болохгүй” гэх нь ч бий. Анд хорхойссон зарим нь далимдуулаад нэгийг ч болтугай нухчихья гэж байгаа. Нийгмийн сүлжээнд чамгүй дагагчтай нэгэн эр “баавгайн мах идэхэд амттай, эрэгтэй хүнд сайн. Оросууд консерв хийгээд зардаг” гээд эгээ л хоолны жор зааж бичих нэгэн ч байна. Одоохондоо баригдсан баавгайг махан таташ болгохгүй, ойд нь буцаагаад тавьж байна. Яамнаас асар их өртгөөр унтуулдаг буу хэрэгсэл захиалсан гэж байсан. Ер нь бол буудаж унтуулаад эзэмшилд нь авчаачих гэнэ.
Баавгай ирэх сард ичнэ. Тэр болтол хүмүүстэй нүүр тулсаар байна. Баавгай, бамбарууш барьсан, хүлсэн хөөсөн бичлэг дахиад ч гарна. Магадгүй хүнд халдаж ч мэднэ. Цаашид тэгвэл өчигдөрийнх шиг хороосоор байх уу. Түүнтэй таарвал хэрхэх вэ, баавгайг мэдээлэх тусгай утасны дугаарыг бид тогтоож амжих уу. “Гэрт” нь аваачсан баавгай дахиж ирэхгүй юу гэх мэт олон асуулт байна. Баавгай яагаад хүнтэй эзэмшил булаалцах болсон шалтгааныг ойлгохын тулд тэдний амьдралын хэв маягийг үзье. Бичлэгүүдээс харвал суурьшилд ойртсон, цагаан талд гарсан тэдний олонхи нь бамбарууш дагуулсан эмэгчин эсвэл хоёроос гурван настай бага баавгай байна. Насанд хүрсэн баавгай хүнд хүлүүлчихээд селфинд нь багтана гэвэл хол хэвтэнэ.
Энэ бүхний цаана зэрлэг байгалийн хатуу хууль нуугдаж байгаа. Баавгай хоёр жилд нэг удаа ихэвчлэн хоёр бамбарууш гаргана. Тэднийгээ хаа ч дагуулж явна, орхино гэж үгүй. Хэрэв бамбарууштай таарвал түүнийг төөрч орхиж хэмээн энхрийлэх, барих, зургийг нь авах гэж оролдолгүйгээр аль болох хурдан холдсон нь дээр. Учир нь эх баавгай ойрхон байж таарна. Зэрлэг амьтад хэзээ ч төөрөхгүй. Эх баавгай бамбаруушаа гурван нас хүрэх үед нь харин хөөж орхино. Илүү халамж шаардах дүү нар нь төрчихсөн байна. Гэрээс гарч, ээжээс холдсон баавгай шинэ эзэмшил хайна. Монгол Улсын хэмжээнд баавгай амьдрах боломжтой газар ихдээ л 80,000 км2 байдаг гэнэ.
Идэш, тэжээл элбэгтэй газрыг нэг хашир нь хэдийнэ эзэмшсэн байгаа. Тийм болохоор залуус тэнэнэ. Хаа ч хүрч мэднэ. Баавгай ичихийн өмнө хангалттай өөх хуримтлуулж, унтаж байхдаа түүнээс эрчим хүч, тэжээл авдаг. Өөх их бол адаглаж дулуухан нойрсоно. Жимс, самар зэрэг ургамлаар хооллож байсан амьтан ичихийн өмнө махан хоол идэх хүсэлтэй болно. Хөвчид байх амьтдад хүн ойртсон, мал олширсноос үүдэн хэдийнэ алга болсон. Баавгайнд хамгийн ойр байх хоол нь мал. Тийм болохоор ойр байх малчных руу зорьно. Энэ мэт шалтгаанаар залуу болон бамбарууш дагуулсан баавгай суурьшлын бүсд орж ирж байна. “Байгалийн ямар нэг үзэгдэл болох гээд ганц Монголд ч биш өөр олон улсад баавгайн хөдөлгөөн ихэслээ” гэх нь ч байна. Үгүйсгэж боломгүй.
Бид баавгайн үзэгдэлд эртнээс арга хэмжээ авч болох байсан уу, Мэдээж тийм. Хөвчид баавгайг хороох амьтан баавгайнаас өөр алга. Баавгайг тусгай зориулалтаар агнах саналыг анчид эртнээс тавьж иржээ. Шийдвэр гаргагчид нэг баавгайг 15 мянган ам.доллараар агнуулах гурван зөвшөөрлийг гаргасан ч огт агнуулахгүйгээр тэрхүү зөвшөөрлөө хүчингүй болгож. Хэрэв ийм маягаар агнуулсан бол анчин хамгийн том, хөгшинийг нь унагана. Залуу баавгай ч эзэмшилээ олж тогтооход асуудалгүй болно. Одоогийн байдлаар алж устгасан есөн баавгай ойдоо үлдэж, харин хөгшин хөвөө баавгайнаас 150 мянган ам доллар төсөвт оруулах байж. Хагас тэрбум төгрөгийг баавгайд өөрт нь зориулбал, тоо толгойг нь мэдээд цаашдын менежмэнтийг төлөвлөх боломж бий.
Баавгайны илчлэг байдлыг нэмж, түүнд идүүлэхгүй, бэртэж гэмтэхгүй арга бий. Хаа нэгтэй түүнтэй таарвал байгалийн бус дуу чимээ гаргах, химийн гаралтай хурц үнэр буюу цацлага цацах, цахилгаан хөрөө багаж дуугаргах. Цахилгаан бороохой тачигнуулах, гал хөсөөр айлгах гэх мэтээр үргэлжилнэ. Энэ бүхэн байхгүй бол хувцсаа дэлгэх, цүнхээ толгой дээрээ тавих зэргээр өөрөөс нь том, хүчтэй гэдгээ харуулсан ч болно. Гол нь өөрөөс нь айж байгаагаа мэдэгдэж болохгүй юм билээ. Баавгайтай найзалсан бичлэг хийх, ганцаар таарсан бамбаруушийг өхөөрдөж ойртох зэрэг нь хамгийн аюултай шүү.

| Балчир зочин, бэрхшээлтэй хөршөө устгаад л байх уу |
Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу
2026-10-06 16:06:51
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Балчир зочин, бэрхшээлтэй хөршөө устгаад л байх уу
2026-10-09 15:22:33
Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу
2026-10-06 16:06:51
Тайган эрхэнд гарвал, тэнгэр газар хөрвөнө
2026-10-05 17:17:23
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24