Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү баримт бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Бундесбанкыг төлөөлж Удирдах зөвлөлийн гишүүн ноён Лутц Линенкэмпер нар гарын үсэг зурав. Монголбанк болон Бундесбанк нь 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 30 гаруй жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр орны төв банкуудын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргаж, институцийн түншлэлийг улам бүр өргөжин бэхжих суурь тавигдаж байна.
Санамж бичгийн хүрээнд талууд мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, банкны хяналт шалгалт, төлбөрийн системийн дэд бүтэц, бэлэн мөнгөний удирдлага болон цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн төв банкны мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, хөтөлбөрүүдийг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах юм.
Төрийн айлчлалын үеэр банк, санхүүгийн салбарт байгуулсан энэхүү стратегийн ач холбогдол бүхий баримт бичиг нь хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өсөлтөд чухал түлхэц болно гэдгийг талууд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Монголбанкны зүгээс олон улсын төв банкуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг үндэсний санхүүгийн тогтолцоонд нэвтрүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.
| Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа |
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 17:13:46
Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-10-16 17:55:19
Их Британийн Барклэйс банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2026-10-14 17:51:37
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 17:13:46
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 11:16:00
Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-10-16 17:55:19
Их Британийн Барклэйс банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2026-10-14 17:51:37
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны гүйцэтгэх хорооны өндөр түвшний хуралд оролцов
2026-10-13 17:47:52
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ ИРГЭНДЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО
2026-10-13 11:27:04
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба монгол бөхөн
2026-10-12 18:59:05
Монголбанк мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ОУВС-гийн техник туслалцааны багтай хамтран ажиллалаа
2026-10-12 14:44:55
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ
2026-10-09 16:32:33
Балчир зочин, бэрхшээлтэй хөршөө устгаад л байх уу
2026-10-09 15:22:33
Их өгөгдөлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, гадаад төлбөр тооцоог хялбаршуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
2026-10-08 17:29:27
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн цахим сургалт нээлттэй боллоо
2026-10-07 16:37:00
Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу
2026-10-06 16:06:51
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сургалт эхэллээ
2026-10-06 10:16:00
“Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяны нээлт Өмнөговь аймагт боллоо
2026-10-05 17:29:00