Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт арилжааны банкнуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг танилцуулж, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх, төлбөр тооцооны үйлчилгээг сайжруулах зэрэг асуудлаар мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа. Тэрээр Монгол Улсын эдийн засагт гарч буй өөрчлөлт, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг нь Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх орчинд нөлөөлж байгааг онцлоод, бодлогын хэрэгжилтэд ашиглаж буй арга хэрэгслүүдийн үр нөлөөг дахин үнэлж, шаардлагатай шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
2027 оны Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийн төсөлд Төв банкны засаглал, мөнгөний бодлогын үр нөлөө, санхүүгийн салбарын тогтвортой байдал болон технологийн шинэчлэлийг зэрэг бэхжүүлэхэд зорьж байна. Монголбанкнаас банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд технологид суурилсан, бодит цагийн горимоор өндөр давтамжтай мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргалтын хурдыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ банкнуудаас хүлээн авдаг тайлан мэдээ мэдээлэлд зарцуулдаг ачааллыг бууруулах, технологи ашиглан бүрэн автоматжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 2027 онд тус үзүүлэлтийг 80 хувьд хүргэхийг зорьж байгааг онцлон тэмдэглэв.
Энэ хүрээнд талууд Монголбанк, Монголын банкны холбоо болон Гаалийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гадаад төлбөр тооцоог хялбаршуулах, бизнес эрхлэгч нарт тулгардаг хүндрэлийг бууруулах талаар хийгдэх ажлыг эрчимжүүлэхээр болов. Уулзалтын төгсгөлд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт бодлогын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд арилжааны банкнуудын оролцоо чухал болохыг онцолж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
| Их өгөгдөлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, гадаад төлбөр тооцоог хялбаршуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ |
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 17:13:46
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 11:16:00
Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-10-16 17:55:19
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 17:13:46
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 11:16:00
Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-10-16 17:55:19
Их Британийн Барклэйс банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2026-10-14 17:51:37
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны гүйцэтгэх хорооны өндөр түвшний хуралд оролцов
2026-10-13 17:47:52
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ ИРГЭНДЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО
2026-10-13 11:27:04
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба монгол бөхөн
2026-10-12 18:59:05
Монголбанк мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ОУВС-гийн техник туслалцааны багтай хамтран ажиллалаа
2026-10-12 14:44:55
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ
2026-10-09 16:32:33
Балчир зочин, бэрхшээлтэй хөршөө устгаад л байх уу
2026-10-09 15:22:33
Их өгөгдөлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, гадаад төлбөр тооцоог хялбаршуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
2026-10-08 17:29:27
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн цахим сургалт нээлттэй боллоо
2026-10-07 16:37:00
Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу
2026-10-06 16:06:51
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сургалт эхэллээ
2026-10-06 10:16:00
“Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяны нээлт Өмнөговь аймагт боллоо
2026-10-05 17:29:00