Саяхан танилцуулагдсан “Амьд ертөнцийн тайлан”-д мөхөхөд ойрхон байсан зарим зүйлийн амьтан эргэн сэргэж байгаа, итгэл найдварын гал ассан талаар онцлон дурдсан билээ. Тэгвэл ийм жишээ Монголд байгаа бөгөөд үүнд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар онцгой хувь нэмэр оруулаад байна. Энэ бол Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөн.
Байгаль, нийгмийн олон сөрөг нөлөөлийн улмаас бөхөнгийн тоо толгой эрс цөөрч, тархац нутаг нь хумигдаж, 1981 оны судалгаагаар мянга гаруйхан бөхөн зөвхөн Шаргын говьд үлдсэн бөгөөд бусад газарт устаж, мөхлийн ирмэгт ойртсон байлаа. Нутгийн унаган амьтан болох монгол бөхөнгөө мөхлөөс аврахын тулд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 1997 оноос эхлэн талуудтай хамтран хамгааллын ажлыг тасралтгүй хийсэн юм. Ингэхдээ Монгол бөхөнгийн тоо толгойг 20 мянгад хүргэх томоохон амбицтай зорилго тавьж ажилласан. 1998 оны судалгаагаар ердөө 3000 монгол бөхөн үлдээд байв. Хэдийгээр мундахгүй олон бэрхшээл байсан ч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар бөхөн хамгааллын олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлж чадсан юм.
2025 оны судалгаагаар Монгол бөхөнгийн тоо толгой өсч 28,857 байгааг тогтоожээ
Үүнээс онцлон дурдвал, Талуудтай хамтран бөхөн хамгааллын хууль эрхзүйн орчныг сайжруулж, бөхөнгийн зарим тархац нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авч чадсан нь томоохон амжилт болсон. Бөхөн хамгаалагчдаас бүрдсэн хууль бус агнууртай тэмцэх сүлжээ баг бий болгож, хяналт шалгалтыг тогтмолжуулснаар хууль бус агнуурыг таслан зогсоож чадлаа.
Бөхөнгийн үнэ цэнэ, хамгаалахын чухлыг ойлгуулах сургалт, сурталчилгааны ажлыг өргөн цар хүрээгээр олон жилийн туршид хийж ирлээ. Үүний үр дүнд нутгийн иргэдийн мэдлэг, хандлага сайжирч, сурталчилгааны ажилд өөрсдийн санаачилгаар идэвхтэй оролцдог болсон юм. Мөн бөхөн ундаалдаг булаг шандны эхийг хашиж хамгаалсан нь амьдрах орчныг нь сэргээн сайжруулах чухал шийдэл болсон юм. Ингэснээр 2025 оны судалгаагаар Монгол бөхөнгийн тоо толгой өсч 28,857 байгааг тогтоожээ.
Ийнхүү Хамгаалал сайжирч, тоо толгой өсөхийн хэрээр Монгол бөхөн өмнөх түүхэн тархац нутагтаа олон жилийн дараа эргэн ирж байрших болсон нь зэрлэг амьтан хамгааллын сайн туршлага, сонгодог жишээ болж байна. 2025 онд хийсэн судалгаагаар түүхэн тархац нутагтаа эргэн ирсэн Монгол бөхөнгийн тоо толгой нийтдээ 1659 болж нэмэгджээ. Энэ нь том биетэй хөхтөн амьтныг зориудаар сэргээн нутагшуулах бус, харин хамгааллын оновчтой арга хэлбэр, менежментийг сонгож хэрэгжүүлснээр өөрөө байгалийн жамаараа нүүдэллэн тархаж, тоо толгой нь нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж болдгийн тод илрэл болж байгаа юм.
| “Амьд ертөнцийн тайлан 2026” ба монгол бөхөн |
Балчир зочин, бэрхшээлтэй хөршөө устгаад л байх уу
2026-10-09 15:22:33
Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу
2026-10-06 16:06:51
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба монгол бөхөн
2026-10-12 18:59:05
Балчир зочин, бэрхшээлтэй хөршөө устгаад л байх уу
2026-10-09 15:22:33
Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу
2026-10-06 16:06:51
Тайган эрхэнд гарвал, тэнгэр газар хөрвөнө
2026-10-05 17:17:23
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35