Ээжийнхээ эмчилгээний зардалд туслах зорилгоор "Самушил"-аар зуучлуулан ажилд орсон 15 настай хүү хананд дарагдаж нас барсан эмгэнэлт явдал гарсан. Өнгөрөгч сарын 18-ны өдөр болсон энэхүү хэргийн хохирогчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Хүүг барилгын хог цэвэрлүүлэхээр дуудсан ч хүнд даацын хана нураах ажил хийлгэсэн нь тогтоогджээ. Хохирогч хүүгийн ар гэрийнхэн хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх хяналт маш сул байгаа талаар хэлсэн юм. Ажилд зуучлагч байгууллага болох 3, 4 дүгээр хороололд байрлах “Самушил” хүүхдийн бичиг баримтыг шалгаагүй, насанд хүрээгүй хүүхдийг аюултай ажилд томилсон төдийгүй осол гарсны дараа эмгэнэл илэрхийлэх, хохирол барагдуулах тал дээр хайхрамжгүй хандсан гэж хохирогчид гомдолтой байгаа юм. Монгол Улсад 15 хүртэл насны хүүхэд зарим төрлийн хөдөлмөр эрхэлж болдог ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А122 дугаар тушаалаар 18 нас хүрээгүй хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтыг тусгасан байдаг аж. Энд барилга, үйлдвэрийн ажлууд байдаг ч амьдрал дээр мөрдөгдөж чаддаггүй нь уг эмгэнэлт явдал юм. Ажил олгогчид хүүхдийг аюултай нөхцөлд ажиллуулсан. Мөн ямар нэгэн заавар зааварчилгаа аюулгүй байдлын зөвлөмж өгөөгүй, хамгаалах хэрэгслээр хангаагүй хэмээн буруутгагдаж байгаа аж. Одоогоор цагдаагийн байгууллага уг хэрэгт хэрэг бүртгэл нээн, холбогдох талуудын хариуцлагыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Талийгаачийн ар гэрийнхэн Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлж, хүүхдийн хөдөлмөрийн аюулгүй байдалд хатуу хяналт тавихыг шаардаж байгаа ажээ.
| Ажил хийж яваад амь үрэгдсэн хүү ээжийнхээ эмчилгээнд мөнгө хайж байжээ |
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26