Хүүхдийн зуслангууд захиалга авч эхэллээ


Зуны амралт эхэлж, хүүхэд багачуудын тэсэн ядан хүлээдэг зуслангийн үйл ажиллагаа албан ёсоор эхлээд байна. Энэ жил улсын болон хувийн хэвшлийн олон зуслан 6-р сарын дундаас эхлэн ээлжийн бүртгэлээ явуулж, хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ. Хүүхдээ зусланд явуулах нь тэднийг бие даах чадварт сургах, байгаль орчинтой танилцах, үе тэнгийнхэнтэйгээ харилцах нийгэмшихүйн ач холбогдолтой юм. Гэсэн хэдий ч, эцэг эхчүүд сонголт хийхдээ дараах зүйлсийг анхаарахыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна. Үүнд: тухайн зуслан нь хүүхдийн амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг нягтлах. Мөн хоол хүнсний чанар, ариун цэвэр, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх байнгын эмчтэй эсэхийг тодруулах. Байгалийн болзошгүй үзэгдэл (үер, усны аюул) болон бусад эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авсан эсэх, зуслангийн удирдлагатай хэрхэн холбогдох талаар мэдээлэлтэй байх.
Зуслангууд нь өөрсдийн онцлогийг харуулсан төрөл бүрийн хөтөлбөртэй бөгөөд зөвхөн амралт бус, танин мэдэхүй, спорт, урлагийн чиглэлээр хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байгаа бөгөөд хүүхдийнхээ авъяас, сонирхолд нийцсэн зусланга сонгох бололмжтой юм. 2026 оны зуны улиралд улсын хэмжээнд 61 зуслан хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна. Зуслангуудын нэг өдрийн төлбөр дунджаар 80,000 – 120,000 төгрөг байна. Зуслангийн үйлчилгээ, хөтөлбөр, байрлалаас хамааран харилцан адилгүй байгаа бөгөөд зарим тусгай хөтөлбөртэй зуслангийн төлбөр үүнээс өндөр байгаа аж. 2025 оны байдлаар улсын хэмжээнд 91 мянган хүүхэд зусланд амарсан нь нийт хүүхдийн 10 орчим хувийг эзэлж байжээ.
Иххэнх зуслангууд одоо цаг үеийн мэдээлэл, ээлжийн хуваарь, төлбөрийн нөхцөл, хөтөлбөрийн агуулгаа Facebook хуудсаараа дамжуулан хамгийн идэвхтэй зарладаг. Та зуслангийн нэрээр хайлт хийж, чатаар эсвэл пост дээрх утасны дугаараар холбогдох боломжтой. 

 


Хүүхдийн зуслангууд захиалга авч эхэллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ