Парагвай улсын Хернандариас хотноо болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар ээлжит хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа.
Тост, тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт оршдог. Хойд талаараа Говь гурван сайхан байгалийн цогцолборт газар, баруун талаараа Говийн их дархан цаазат газартай хиллэн оршдог тул эдгээр газруудын хоорондох зэрлэг амьтдын хөдөлгөөн, нүүдлийн чухал коридор нутаг болдог. Тостын төв хэсгийн далайн түвшнээс дээш 2,000 орчим метр өндөртэй уулс нь өргөргийн дагуу 60 км үргэлжилдэг ба уулсын эргэн тойронд говь цөлийн хуурай уур амьсгал бүхий цөлөрхөг хээр, хуурай ландшафт зонхилдог. Тус газрын ховордсон зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалж үлдээхийн тулд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2012 онд тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, улмаар УИХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ий өдрийн 35 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар (БНГ)-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.
ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол нь нэмэгдэж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах боломж бүрддэг. Цаашлаад, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-оос дэмжих, нэмэлт эх үүсвэрийг хайхад дөхөмтэй. Мөн бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээдэд элсэн орж, сүлжээний зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд хамрагдах замаар бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Тус газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэр дэвшүүлэхэд шаардлагатай материалыг бэлтгэж хичээл зүтгэл гарган бидэнтэй хамтран ажилласан Ирвэс хамгаалах сан, БОУАӨЯ болон бусад холбогдох байгууллагууд хичээл зүтгэл гарган ажиллажээ. Тус сүлжээнд Монгол Улсаас бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо 13 болж өргөжиж байна.
| ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ |
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26
Түүхэн хонзон ногоон талбайн тулаан
2026-07-15 17:35:23