Бид Монголд болсон дуулиант хэргүүдээс бусдад сурамж болох үүднээс оруулж байгаа билээ.
Энэ бол онц хүнд гэмт хэрэгтнүүд монголын хамгийн чанга дэглэмтэй Авдрантын хорих ангиас оргож боссон түүх. Зэвсэглэж, цэрэг хүчнийхэнтэй буудалцсан, кинонд ч гардаггүй үйл явдал. Цусан мөр татуулсан эмгэнэл байлаа. Олон хүмүүс энэ орголтоос сургамж авч, хорих ангиуд дүрэм, журамдаа өөрчлөлт оруулсан билээ.
Оргосон ялтнууд хэн байв.
Шар Лхагваа хочит Н.Лхавасүрэн. Урьд нь аар саархан хэргээр ял эдэлж байсан тэрээр цагдаа хутгалж аминд нь хүрчээ. Онц хэрцгийгэр буюу долоо удаа хутгалж хөнөөсөн гэдэг. Төмөр замын шүүхээс түүнд цаазын ял өгсөн ч Ерөнхийлөгчид өргөдөл гаргаж, амь хэлтрүүлж, 20 жил, үүнээс арван жилд нь гянданд суух ял өгчээ. Тэрээр хорих ангийн нэгэн офицерийн ивээлд орж, хорих ангидаа цэвэрлэгээ хийх нэрийдлээр бусад ялтнуудаас илүү эрх эдэлдэг нэгэн байж. Тэр чанга дэглэмтэй ангид ялтан биш зочин шиг зорчдог байж. Тэр ч байтугай хуяг нарын сэйфэнд тамхи, хоол хүнсээ хадгалдаг байсан гэж байгаа.
“Онгорхой Чука” хочтой Ч.Чулуунбаатар. Тэрээр 15 настай байхдаа хүн амины хэргээр хоригджээ. Олон шорон дамжсаар улам эвдэрч, хориход атаман болж амжив. 10 жил ял эдлээд нутагтаа очсон ч зангаа тавьсангүй. Дахин нэг хүний аминд хүрчихээд цагдаа нарт “Нарны овгоруудаас нэгийг нь нухчихлаа, нарсандаа хэвтэх минь” гэж хэлсэн гэдэг. Авдрантад хоригдож байсан түүгээр хорихынхон элдэв юм хийлгэн. Чулуун шатар, модон эдлэл, тэр ч бүү хэл хутга хүртэл хийлгэж байжээ. Угаасаа гарын уртай дээр овсгоотой ч нэгэн байж. Хуягууд түүгээр шаардлагатай зүйлээ хийлгэдэг учир муугүй хандана. Тэр хуяг нарын өрөөнд байх сейфний түлхүүрийг ажиглаж байгаад өөртөө нэгийг хийж авчээ. Тухайн үеийн төмөр сейфүүд нэг л загвартай байхаас гадна сэртэн бүхий ижилхэн түлхүүртэй байж. 1994 онд нэгэн хуягын болгоомжгүй байдал, өөрт нь хүлээлгэсэн итгэлийг далимдуулж оргожээ. Ингэхдээ өнөөх түлхүүрээ ашиглан сэйфийг онгойлгож “макаров” маркийн гар буу хулгайлсан гэж байгаа. Ингэж оргохдоо тэр хэн нэгэнд хохирол учруулсангүй. Өөрийн өширхдөг хуягийг хөнөөх сэдэлтэй байсан ч амжаагүй гэж байгаа. Түүнийг гэртээ хариад эхнэр, хүүхдүүдтэйгээ байж байхад нь шийдвэр гүйцэтгэх албаныхан баривчилжээ. Оргосон үйлдэлдээ зургаа дахь удаагаа шүүхээс шийтгэл авсан нэгэн.
Мөн л зургаа удаа шийтгүүлсэн Б.Төртогтох гэгч. Хүн амины хэргээр 25 жил шийтгүүлсэн ялтан. Амьдралынхаа 30 жилийн талыг нь шоронд өнгөрүүлсэн нэгэн. Орголтын үед хамгийн хэрцгий байсан бөгөөд гэм зэмгүй барьцааны хүмүүсийг хөнөөх саналыг байнга гаргаж байсан этгээд.
Тэр өдөр юу болсон бэ
1996 оны өвлийн нэгэн өдөр телевизүүдийн нэвтрүүлгийг зогсоон шуурхай мэдээ дамжууллаа. Авдрантын хорих ангиас онц ноцтой гурван хоригдол буу зэвсэг агсаж оргосон. Улаанбаатар, Төв аймгийн иргэдийг шаардлагагүй бол гадагш гарахгүй байх, сэжиг бүхий хүн таарвал цагдаагийн тусгай утсанд мэдэгдэх тухай мэдээлэв. Авдрантын хорих анги нь чанга дэглэмтэй тэр хэрээр хамгаалалт сайтай байлаа. Цагдаагийн дэд хурандаа З.Батсүхийн хэлснээр “Хүн давж чадахааргүй өргөст тортой өндөр хэрмэн хашаатай, хашааны давхар төмөр хаалган хоёроос гурван жижүүр байрлана. Гяндан дотор гурваас, дөрвөн хянагч ажиллана. Хашааны гадна дөрвөн буланд цагийн манааны дөрвөн байлдагчтай, товчоор хэлбэл нэг ээлжинд байлдааны буу, зэвсэг агссан 10 гаруй хүн ажиллаж байдаг” газар. Эндээс гурван хоригдол хэрхэн оргосон нь хэн бүхэнд оньсого мэт байлаа. Гэвч бодит байдал дээр чанга дэглэмтэй хорих анги З.Батсүх дэд хурандаагийн тэмдэглэсэн шиг байсангүй. Тухайн үед нийгэм ядруу, иргэдийн амьдрал зутруу байв. Ихэнх хүмүүс ууж согтож стресс, бухимдлаа тайлна. Аль ч байгууллагад очсон ажлын байрны архидалт хавтгайрсан их байлаа. Хорих ангийг ч энэ байдал тойрсонгүй. Цалин хангамж муутайн дээр цаг хугацаандаа орно гэж үгүй. 30 гаруй жил хуягаар ажилласан ээлжийн ахлагч И.Батаа хуяг Б.Аваргатай хамт гашуун юм хүртжээ. Ажилд ороод 14 хоносон дэд ахлагч Г.Орсоохүүг ганцааранг нь орхиод гадагш гарч архиджээ. Эцэст нь ажлын байрандаа ирж, хоригдол “онгорхой” Чукагаар гэрийнхээ цоожийг янзлуулсан аж. Энэ үедээ нэмж уумаар байгаагаа түүнд хэлсэнд хамт хоригдож буй Б.Төртогтоход мөнгө байгаа тухай хэлжээ. Хуяг И.Батаа хоригдлуудаас мөнгө аваад Б.Аваргыг архинд явуулжээ. Энэ үед хоригдол цэвэрлэгээний хоригдол Лхагвасүрэн хамт хөнжил тарааж явсан хуяг Г.Орсоохүүг гэнэдүүлэн хамтрагч нараа камераас гаргав. Хоригдлууд нийлж, эсэргүүцэл үзүүлсэн Орсоохүүг бууных нь жадаар жадалжээ. Тэд хянагч нарын өрөөнд очиж Батааг ч мөн барьжээ. Энэ үед архинд яваад гаднаас орж ирсэн хуяг Аваргыг хоригдол Төртогтох заамдан барьж аваад гадуур хувцсаар толгойг нь битүүлэв. Төртогтох бууны жадаар хуяг Аваргыг арав гаруй удаа жадалж хөнөөжээ. Тэд удаа ажилласан хуягуудад өш зангидаж түүнийгээ ч хангалттай авчээ. Хоригдол Лхагвасүрэн лантуу авч ирж, Хуяг Батаагийн толгойн тус газар дэлсэж хөнөөжээ. Хожим хэргийн газар ажиллсан цагдаа нар хуягын тархи өрөөний таазанд цацагдсан байсан эхээр ямархуу хэрцгийлэл үзүүлсэн нь тодорхой. Тэд Авдрантын хориход хоригдож байсан гурван эмэгтэй хоригдлыг хүчирхийлж, хөнөөгөөд хорихын сувилагч эмэгтэйг барьцаа болгон дагуулж гадагш гарчээ. Сувилагч эмэгтэйн нөхөр мөн л энэ хорих ангид хуяг хийдэг байсан аж. Оргодолууд сувилагчид “Нөхөр чинь бидэнд хүн шиг загнадаг учир бид чамайг яах ч үгүй” гэж хэлж түүндээ ч хүрсэн аж. Сувилагчаар бамбай хийн зооны гадна байх харуул дээр очиж, түүнийг хүлээд хорих ангиас гарчээ. Оргодолууд эмнэлгийн машиныг авч замдаа таарсан өөр нэг суудлын машиныг хүмүүстэй нь барьцаалж, зугатжээ. Аадгайн давааны дэргэд эмнэлгийн машин эвдэрсэн учир тэнд нь барьцаалагч нарыг орхижээ. Груван оргодол Угтаалцайдам сумын Хүүлэй хан уулын бэлд барьцаалсан. Цагдаа хүчний байгууллагууд түргэн авч, Улаанбаатар орчмын бүхйи л анги нэгтгэлүүдийн цэрэг, цагдаа тагнуул болон хүчний байгууллагууд хамтран тэднийг бүсэлсэн ч хоригдлууд автомат буугаар гал нээн эсэргүүцэл үзүүлэв. Төртогтох, Чулуунбаатар нарыг буудаж, Н.Лхагвасүрэнг нохойгоор бариулан зогсоожээ. Цагдаа, хүчнийхнийг очиход буудуулсан хоригдлууд амьтай байсан ч эмнэлгийн тусламж авч чадахгүй үхэв. Оргодол Лхагвасүрэн бүх бурууг хамтрагч нарлуугаа чихжээ. Шүүхээс ялтан Лхагвасүрэнг цаазаар авах шийдвэр гаргасан юм.
Жич: Авдрантийн хориход хоригдсон анхны эмэгтэй хоригдлууд энэхүү орголтод хэлмэгдсэн гурван бүсгүй байсан бөгөөд энэхүү явдлас хойш уг хориход эмэгтэйчүүдийг хорихоо больсон юм. Гурван эмэгтэйн нэг Ц нь ээжийгээ хэрцгийгээр зодож алсан, Ч нь өөрийн хүүхдээ галдаж хөнөөсөн бүсгүйчүүд байжээ. Өөр нэг хохирогч болох Б нь таксины жолоочийн аминд халдсан аллагыг сэдэж, зохион байгуулсан, хамт байлцсан хэрэгтээ ял авсан нэгэн байжээ.
Оргодлуудыг хөөх, отох, баривчлах ажилд цагдаа, хүчний байгууллагаас гадна Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг, Лүн, Цээл, Жаргалант сумын иргэд оролцож байжээ. 1996 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр энэ түгшүүрт хэрэг гарч долоон хүний амиар дууссан юм. Энэхүү түүх нь зөвхөн гэмт хэрэгтнүүдийн балмад үйлдэл бус, тухайн үеийн нийгмийн эмзэг байдал, сахилга хариуцлагын алдагдал, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын ёс зүйн доройтол гарз хохиролд хүргэж болохыг харуулсан харамсалтай сургамж болсон юм.
| Долоон хүний аминд хүрсэн Авдрантын хоригдлуудын орголт |
2026-06-16 18:05:03
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
2026-06-15 14:52:06
Хүүхдийн "статус"-ын онцлог
2026-06-11 14:28:36
2026-06-16 18:05:03
Долоон хүний аминд хүрсэн Авдрантын хоригдлуудын орголт
2026-06-16 17:52:20
“Никс”-ийн тоглолтын үед 30 секунд 1 сая ам.доллар хүрэв
2026-06-16 11:55:13
"70 нь ажилд, 30 нь 'идшэнд': Улаанбаатарчуудын гунигт сонголт
2026-06-15 17:05:52
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
2026-06-15 14:52:06
Тэд 160 мяган хүнээ төлөөлж, дэлхийг гайхшруулах уу
2026-06-15 13:23:19
Өөрийгөө иддэг каннибализм буюу МАН дахь зодоон дараагийн Ерөнхий сайдаа унагах уу
2026-06-12 20:44:13
20 жилийн өмнө хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн яснууд эх орондоо ирлээ
2026-06-11 14:51:24
Хүүхдийн "статус"-ын онцлог
2026-06-11 14:28:36
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ, УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК- ИУД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-10 15:46:21
МАХанд ЯЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР: ПОПУЛИЗМд ТӨГСГӨЛ байна уу
2026-06-10 15:22:43
Хүүхдийн зуслангууд захиалга авч эхэллээ
2026-06-10 11:36:32
Ажил хийж яваад амь үрэгдсэн хүү ээжийнхээ эмчилгээнд мөнгө хайж байжээ
2026-06-09 15:34:46
"GOAT"-уудын үе төгсөж, шинэ хаад тодорно
2026-06-09 13:51:30
Сая сая хүний амийг аварсан “гэмт хэрэгтэн”
2026-06-09 11:51:59