1. Бразил самар
.jpg)
Энэхүү самар нь ургадаг хөрснөөсөө шалтгаалан өндөр цацраг идэвхтэй байдаг. Самарны модны үндэсний систем нь газрын гүнээс цацраг идэвхт бодис болох радиумыг шингээдэг байна. Бага хэмжээгээр хэрэглэхэд аюулгүй ч энэ нь дэлхий дээрх хамгийн их цацраг идэвхтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг юм.
2. Гадил жимс

Гадил нь их хэмжээний кали агуулдаг бөгөөд байгалийн калийн багахан хэсэг нь цацраг идэвхт "Кали-40" изотоп байдаг. Энэхүү цацраг нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй. Гэхдээ л зарим хүмүүсийг айлгаж дөнгөдөг.
3. Хуучин шаазан эдлэл (Fiestaware)

20-р зууны эхэн болон дунд үеийн тод улбар шар эсвэл улаан өнгийн шаазан эдлэлүүдэд өнгө оруулагч болгон уран исэл ашигладаг байжээ. 1970-аад оноос өмнө үйлдвэрлэсэн ийм төрлийн эдлэлүүдийг тусгай төхөөрмжөөр хэмжихэд цацраг ялгаруулж байгаа нь мэдрэгддэг.
4. Утаа мэдрэгч
Гэрийн утаа мэдрэгчүүдийн ихэнх нь "Америций-241" хэмээх бага зэргийн цацраг идэвхт бодис агуулдаг. Энэ нь агаарыг иончлох замаар утааг илрүүлэхэд тусалдаг.
5. Тэжээвэр муурны элс
.jpg)
Шаварлаг суурьтай муурын элсийг хийхдээ байгалийн хөрснөөс олборлосон уран болон торийн бага хэмжээгээр агуулсан байдаг. Эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй ч өндөр мэдрэмжтэй багаж дээр бүртгэгдэх боломжтой.
6. Тамхи
.jpg)
Тамхины ургамал нь бордоо болон хөрснөөс "полоний-210", "хар тугалга-210" зэрэг цацраг идэвхт бодисыг маш сайн шингээдэг. Тамхи татах үед эдгээр цацраг идэвхт тоосонцор шууд уушгинд орох аюултай.
7.Шохойтой сэтгүүлийн цаас (Glossy Paper)

Гялгар, шохойлог бүтэцтэй сэтгүүлийн цаасыг үйлдвэрлэхдээ "каолин" гэх бодис ашигладаг. Энэхүү бодист ордог шавар нь газрын гүнээс уран болон торийн ул мөрийг өөртөө шингээсэн байдаг. Сэтгүүлийн гялгар байдал нь энгийн цааснаас илүү цацраг идэвхтэй байдаг.
8.Нью-Йорк хотын "Гранд Сентрал" төв буудал

Энэхүү алдарт буудал цацрагаас болгоомжилдог хүмүүсийг айлгадаг. "Гранит" чулуугаар гоёсон учраас тэр гэнэ. Гранит нь байгалиасаа уран, тори, кали-40 агуулдаг. Хэрэв энэ буудал цөмийн цахилгаан станц байсан бол ажилчид нь хүн өртөх ёстой цацрагийн хэмжээнээс их байна хэмээн хаагдах болзол хангажээ. Мэдээж хүн, амьтанд аюулгүй учир үүргээ гүйцэтгэсээр байгаа.
9. Денвер хот (Колорадо муж)
.jpg)
Монголчууд хамгийн амьдардаг Денвер хот нь бусад хотуудаас илүү өндөр цацрагийн нөлөөнд байдаг. Өндөрлөг байршилд байгаа нь цацраг их авах шалтгаан юм. Далайн түвшнээс өндөрт байрладаг тул сансрын цацрагаас хамгаалах агаар мандлын давхарга нимгэн байдаг. Мөн Денверийн ойролцоох "Rocky Flats" үйлдвэрт хүйтэн дайны үед цөмийн зэвсэг үйлдвэрлэж байсан бөгөөд 1957, 1969 оны ослуудын улмаас хүрээлэн буй орчинд бага хэмжээний плутони, ураны тоосонцор тархсан түүхтэй.
10. EXIT (Гарц) заагч гэрлүүд

Олон нийтийн газар "EXIT" гэсэн ногоон эсвэл улаан гэрэл бүхий тэмдэг цацраг ялгаруулдаг. Цахилгаангүй, батарейгүйгээр 10 гаруй жил гэрэлтдэг ийм тэмдгүүд нь дотроо "трити" (tritium - устөрөгчийн цацраг идэвхт изотоп) хэмээх хий агуулдаг. Энэ хий нь гэрэлтүүлэгч материалтай урвалд орж өөрөө өөрийгөө гэрэлтүүлдэг.
| Та мэддэггүй цацраг ялгаруулагч |
Долоон хүний аминд хүрсэн Авдрантын хоригдлуудын орголт
2026-06-16 17:52:20
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
2026-06-15 14:52:06
Хүүхдийн "статус"-ын онцлог
2026-06-11 14:28:36
2026-06-16 18:05:03
Долоон хүний аминд хүрсэн Авдрантын хоригдлуудын орголт
2026-06-16 17:52:20
“Никс”-ийн тоглолтын үед 30 секунд 1 сая ам.доллар хүрэв
2026-06-16 11:55:13
"70 нь ажилд, 30 нь 'идшэнд': Улаанбаатарчуудын гунигт сонголт
2026-06-15 17:05:52
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
2026-06-15 14:52:06
Тэд 160 мяган хүнээ төлөөлж, дэлхийг гайхшруулах уу
2026-06-15 13:23:19
Өөрийгөө иддэг каннибализм буюу МАН дахь зодоон дараагийн Ерөнхий сайдаа унагах уу
2026-06-12 20:44:13
20 жилийн өмнө хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн яснууд эх орондоо ирлээ
2026-06-11 14:51:24
Хүүхдийн "статус"-ын онцлог
2026-06-11 14:28:36
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ, УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК- ИУД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-10 15:46:21
МАХанд ЯЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР: ПОПУЛИЗМд ТӨГСГӨЛ байна уу
2026-06-10 15:22:43
Хүүхдийн зуслангууд захиалга авч эхэллээ
2026-06-10 11:36:32
Ажил хийж яваад амь үрэгдсэн хүү ээжийнхээ эмчилгээнд мөнгө хайж байжээ
2026-06-09 15:34:46
"GOAT"-уудын үе төгсөж, шинэ хаад тодорно
2026-06-09 13:51:30
Сая сая хүний амийг аварсан “гэмт хэрэгтэн”
2026-06-09 11:51:59