Энэтхэг дэх сингхүүд өөрсдийгөө "Арслан" (Singh) хэмээн нэрлэдэг. Тэд эр зориг, нэр төрийг дээдэлдэг ард түмэн учир Канад, энэтхэг, америк гээд хаана ч нэр хүндтэй амьдардаг. Гэвч 1985 оны 6-р сарын 23-ны тэр өдөр, "Арслан" гэх тэдний нэр нь терроризмын бараан түүхтэй холбогдон, 329 хүний амь насыг авч одсон юм. Энэ бол зүгээр нэг онгоцны сүйрэл биш, Энэтхэгийн улс төрийн хямрал Атлантын далай дээр дэлбэрсэн хэрэг байлаа
Торонто хотоос хөөрсөн “Air India 182” нислэг дэлхийн агаарын тээврийн аюулгүй байдлын хяналт сул үеийг өөрчилж төгсгөсөн юм. Террористууд онгоцонд зорчигчгүйгээр ачаа явуулж болдог, аюулгүй байдлын сул талыг олж, бөмбөгийг тээш болгон Япон болон Энэтхэг явах онгоцонд ачуулжээ. Нэгэнт Засгийн газарт нь сануулга өгөх гэж байгаа учир Энэтхэгийн төрийн өмчит “Air India” авиа компанийн хөлөг онгоцыг сонгов. Гэвч хохирогч нь зөвхөн Энэтхэгүүд байсангүй. 329 зорчигчийн дийлэнх нь канадууд байсан бөгөөд үлдсэн нь өөрсдийн угсаа гарвал нэгт, итгэл үнэмшлийн ахан дүүс боох сингхүүд байсан бөгөөд гэм зэмгүй тэднийг агаарт хийсгэсэн юм.
1980-аад оны үед Энэтхэгийн Пенжаб мужид Сикхүүдийн шашинтнууд тусгаар улс байгуулахыг хүсэж, тэнд "Халистан" хэмээх салан тусгаарлах хөдөлгөөн хүчээ авсан юм. Босогчид Сикхүүдийн хамгийн ариун газар болох "Алтан сүм"-ийг эзлэн авч, бэхлэлт болгосон байна. Үүнийг таслан зогсоохын тулд Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Ганди 1984 оны 6-р сард "Цэнхэр од" ажиллагааг явуулж, цэргийн хүчээр сүмийг чөлөөлсөн нь олон хүний аминд хүрч, Сикхүүдийн дургүйцлийг дээд цэгт хүргэжээ. 1984 оны 10-р сард Индира Гандиг өөрийнх нь Сикх бие хамгаалагчид "Алтан сүм"-ийн өшөөг авах ажиллагааны нэг юм. Канадад суурьшсан Сикхийн хэт даврагч бүлэглэлүүд Энэтхэгийн засгийн газрыг онилж, Air India-гийн онгоцыг дэлбэлэх төлөвлөгөө боловсруулсан нь энэ.
Энэ түүхийн хамгийн гунигтай хэсэг нь сүйрэлээс гадна , Канадын шүүх засаглалын ялагдал байсан юм. Хэрэгтнүүд тодорхой байсаар атал Канадын хууль сахиулах байгууллага, тагнуулынхн гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж чадаагүй юм. Ингэснээр тэд 329 хүний амьдралыг үнэгүйдүүлсэн. 2005 онд гол сэжигтнүүдийг цагаатгасан нь хохирогчдын гэр бүлийнхний хувьд дахин нэг “террор” болсон билээ. Осол гарснаас 18 жилийн дараа 2003 онд Индержит Сингх Рейат гэх этгээд тэсрэх бөмбөг бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, багахан хугацаагаар ял сонссон. Өөр нэг эмгэнэлт зүйл нь энэхүү аюул болох гэж буй тухай мэдээлэл Каадын цагдаа, хүчний байгуллагад ирсэн ч хайрхралгүй орхисон явдал байлаа. Хожим Канадын Засгийн газар энэхүү үл хайхарсан явдалдаа иргэдээс уучлалт гүйн осолдсон хүмүүсийн ар гэрийнхэнд өхөн олговор олгосон юм.
Бидний зорчиж буй онгоцны аюулгүй байдлын хатуу стандартууд 1985 оны тэр эмгэнэлт явдлын үнсэн дээр боссон. Харин Сикхүүдийн хувьд энэ бол одоо ч гэсэн нэр төрөө сэргээх, терроризмтой өөрсдийгөө холбохгүй байх гэсэн урт удаан тэмцлийн түүх болсон юм. Сингхүүд өөрсдийгөө "Арслан" гэж нэрлэдэг. Тэд цэрэг батлан хамгаалах, бизнес эдийн засаг, спорт гэх мэт олон салбарт амжилттай явдаг ч түүх тэдэнд сануулсаар байгаа. Зорилго ариун байлаа ч, гэм зэмгүй иргэдийн амиар өшөө авах нь хэзээ ч "арслангийн" үйлдэл байж чадахгүй. Энэ эмгэнэл бол итгэл үнэмшил хэтэрхий туйлшрах үед ямар аймшигт үр дагавар дагуулдгийг харуулсан дэлхийн түүхийн анхааруулга юм.
| "Арслан"-гуудын аймшигт өшөө авалт буюу “Air India 182”-ын эмгэнэл |
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26
Түүхэн хонзон ногоон талбайн тулаан
2026-07-15 17:35:23