Увс аймгийн Тэс суманд малын гоц халдварт, хүн, малын хамтын эмгэг болох боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж, голомтын бүсэд хариу арга хэмжээг шуурхай авч эхэллээ.
Халдвар авсан иргэн одоогоор Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж. Тархвар судлалын тандалт, судалгаагаар тухайн иргэн 2026 оны зургадугаар сарын 15-ны өдөр үхсэн хонийг, устгах үедээ халдвар авсан байх магадлалтайг холбогдох албаныхан тодотгож буй. Улмаар өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлгийн байгууллагад хандсаны дагуу 2026 оны зургадугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд молекул биологийн PCR шинжилгээ хийхэд хариу нь “эерэг” гарч, халдвар албан ёсоор батлагджээ.
Одоогийн байдлаар өвчлөл бүртгэгдсэн голомтын бүсэд тус аймгийн Зооноз өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн байгууллагын хамтарсан баг шуурхай ажиллаж байгаа юм. Боом нь ихэвчлэн өвчилсөн болон үхсэн мал, амьтны мах, арьс, шир, ноос, яс, бууц зэрэг эдтэй харьцах үед дамждаг. Хүн халдвар авахдаа арьсаар болон амьсгалын замаар авдаг аж. Мөн өвчтэй малын түүхий эсвэл дутуу болгосон мах, сүүг хэрэглэхэд энэ өвчлөлөөр өвддөг аж. Боомын үүсгэгч нян нь гадна орчинд маш тэсвэртэй "спор" хэлбэрт шилждэг. Энэ нь газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай байдаг тул боомын үхсэн малын сэг зэмийг задлах, газрын хөрсийг хөндөх нь маш аюултай юм.
| Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ |
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16