Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) энэ оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болохоор товлогдоод байна. Энэхүү түүхэн дээд хэмжээний уулзалт нь Монгол Улсын хэмжээнд төдийгүй дэлхийн байгаль орчны бодлогод томоохон байр суурь эзлэх юм. Манай улс нь газарзүйн онцлог болон цаг уурын өөрчлөлтийн улмаас дэлхийд цөлжилтөд хамгийн эрчимтэй өртөж буй орнуудын тоонд зүй ёсоор ордог. Одоогийн байдлаар нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн хэмжээгээр газрын доройтолд өртөөд байгаа юм. Уур амьсгалын дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай явагдаж буй энэ цаг үед COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь олон улсын анхаарлыг татах, санхүүжилт болон дэвшилтэт технологи нутагшуулах стратегийн онцгой ач холбогдолтой юм. Тус баг хуралд конвенцын гишүүн 197 орны төлөөлөгчид оролцох бөгөөд нийтдээ 4,000–6,000 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх урьдчилсан тооцоолол гарчээ. Зочдын бүрэлдэхүүнд: Гадаад орнуудын Төр, засгийн тэргүүнүүд, Ерөнхий сайд нар, Засгийн газрын сайд болон өндөр түвшний албан тушаалтнууд, НҮБ болон олон улсын байгууллагуудын удирдлагууд, дэлхийн нэртэй эрдэмтэн судлаэгчид, экологичид, салбарын мэргэжилтнүүд, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүд багтаж байна.
Олон улсын хэмжээний томоохон зочид төлөөлөгчдийг хүлээн авахтай холбоотойгоор наймдугаар сарын дундуур Улаанбаатар хот ачааллын дээд цэгт хүрэх төлөвтэй байна.
Зочдын аюулгүй байдал, төрийн болон олон улсын арга хэмжээний хэвийн үйл ажиллагааг хангах, мөн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас (БОАӨЯ) хичээл сургалтын үйл ажиллагааг зохицуулах санал гаргаад байгаа билээ. Анх хичээлийн шинэ жилийг 14 хоногоор хойшлуулах санал гаргасныг Боловсролын яам дэмжээгүй тул хичээлийг түр хугацаанд цахимаар явуулах хувилбарыг дахин хэлэлцэж байна. Энэ асуудлаар холбогдох яамд болон нийслэлийн удирдлагууд ойрын хугацаанд эцсийн шийдвэрийг гаргах юм.
COP17 бага хурал нь Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх, байгаль орчны бодлогоо дэлхий нийтэд сурталчлан таниулах чухал талбар болох тул нийт иргэдийг ойлголцож, идэвхтэй оролцохыг холбогдох байгууллагуудаас уриалж байгаа аж.
| 9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу |
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19
Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
2026-09-01 15:23:59
Долоон хуулийг зөрчүүлсэн Ерөнхий сайдын тогтоол Гурвантэсчүүдийг түгшээжээ
2026-08-25 14:04:50
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:55:01
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:54:59
Тамсаг дахь хэт экстрим тэмцэл ба Алтанширээгийн сорилт
2026-08-20 13:42:41
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56