Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан шинэ тайланд дэлхий даяар интернэт хэрэглэж буй 12-17 насны 5 хүүхэд тутмын 1 нь цахим орчин болон сошиал сүлжээнд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байгааг анхаарууллаа. Хүүхдийн сангаас гаргасан уг судалгааг дэлхийн 21 улсын 21,000 орчим хүүхдийг хамруулсан бөгөөд мөн уг хэргийн хохирогч болсон хүүхдийг хамруулжээ. Судалгаанд дурдагдсанаар жилд ойролцоогоор 20 сая өсвөр үеийнхэн цахим хүчирхийлэлд өртдөг. Нийт тохиолдлын 60 орчим хувь нь нь Facebook, Instagram, Snapchat, TikTok зэрэг сошиал сүлжээнд гардаг аж. Хохирогчдын 57%-ийг таньдаг хүмүүс, үе тэнгийнхэн болон ойрын хүрээнийхэн нь хорложээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд амиа хорлох бодол, үйлдэл гаргах магадлал энгийн хүүхдүүдээс дөрөв дахин өндөр байгаа нь судалгааны байгууллагын мэргэжилтнүүд болон сэтгэлзүйчдийн санааг зовоож байга аж. Цахим хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 40 гаруй хувь нь энэ тухай хэнд ч хэлдэггүй бөгөөд ердөө 1 хүрэхгүй хувь нь л хууль хяналтын байгууллагад мэдэгддэг аж. Хүүхдүүдээ цахим орчны далд аюулаас хамгаалахын тулд тэдэнтэй нээлттэй ярилцаж, сошиал хэрэглээнд нь анхаарал хандуулах цаг хэдийнэ болжээ.


Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ