Жилийн инфляц 2026 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувьд, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувьд хүрлээ. Инфляц өмнөх сараас буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлж байна. Суурь инфляц 8 дугаар сард 6.8 хувь буюу өмнөх сараас мөн бага зэрэг буурлаа. Шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт болон төсвийн зардал, цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэж болзошгүй.
Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсөхөд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр оруулж, бусад салбарын идэвхжил сул хадгалагдлаа. Энэ онд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах бол уул уурхай, тээврийн салбар өнгөрсөн оноос эрчимжиж, худалдааны салбарын өсөлт эерэг болох төлөвтэй байна. Бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, ирэх онд уул уурхайн бус салбарын өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна. Эдийн засгийн гадаад орчинд тодорхой бус байдал өндөр хэвээр хадгалагдлаа. Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөлж, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдал сайжран, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна.
Инфляц ирэх оны хоёрдугаар улирлаас алгуур саарч, оны эцэст зорилтын дээд интервалын орчимд хүрэх төлөвтэй байна. Инфляцын цаашдын төлөв, эдийн засгийн идэвхжилийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Гэвч энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл хэрхэн батлагдах нь инфляцын цаашдын төлөвт томоохон өөрчлөлт оруулах эрсдэлтэй.
Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
| Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална |
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 17:13:46
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 11:16:00
Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-10-16 17:55:19
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 17:13:46
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 11:16:00
Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-10-16 17:55:19
Их Британийн Барклэйс банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2026-10-14 17:51:37
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны гүйцэтгэх хорооны өндөр түвшний хуралд оролцов
2026-10-13 17:47:52
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ ИРГЭНДЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО
2026-10-13 11:27:04
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба монгол бөхөн
2026-10-12 18:59:05
Монголбанк мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ОУВС-гийн техник туслалцааны багтай хамтран ажиллалаа
2026-10-12 14:44:55
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ
2026-10-09 16:32:33
Балчир зочин, бэрхшээлтэй хөршөө устгаад л байх уу
2026-10-09 15:22:33
Их өгөгдөлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, гадаад төлбөр тооцоог хялбаршуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
2026-10-08 17:29:27
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн цахим сургалт нээлттэй боллоо
2026-10-07 16:37:00
Ямааны халдварт өвчин Монголын хил, гаалийг “годронтсон” болохыг батлав уу
2026-10-06 16:06:51
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сургалт эхэллээ
2026-10-06 10:16:00
“Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяны нээлт Өмнөговь аймагт боллоо
2026-10-05 17:29:00