Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн Банкны Бүсийн захирал Жулиа М.Фрэйзер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2026-2032 онд Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр үе шаттай хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийн бэлтгэл ажил, санхүүжилт болон цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Улаанбаатар хотын хурдацтай тэлэлт, гэр хорооллын төлөвлөлтгүй суурьшил нь хотын үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсэд 560 мянга орчим иргэн амьдарч, тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал эрсдэлд байгаа юм. Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд үерийн хамгийн өндөр эрсдэлтэй долоон байршилд нийт 66 км үерийн хамгаалалтын далан, суваг, 40 км борооны ус зайлуулах шугам хоолойг шинэчлэхээр төлөвлөж буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид төслийн бэлтгэл ажилтай холбоотой шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, төслийн ТЭЗҮ-ийг 100 хувь боловсруулж холбогдох байгууллагын хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Мөн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлүүлэн төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Энэ төсөл нь Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчлэхээс гадна иргэдийн аюулгүй байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хотыг бий болгоход чиглэсэн стратегийн ач холбогдолтой” гэв.
Улаанбаатар хотын зүгээс төслийг бэлтгэл үе шатнаас санхүүжилт, хэрэгжилтийн шатанд аль болох богино хугацаанд шилжүүлэхэд Дэлхийн Банк группээс дараах дэмжлэгийг хүслээ
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр үерийн эрсдэлийг 90 хүртэлх хувиар бууруулж, жилд 82.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой тооцоолол гаргажээ. Мөн иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг учирч болзошгүй хохирлоос хамгаалж, хотын эдийн засаг, нийгэмд олон талын үр өгөөж бий болно гэдгийг холбогдох албаны хүмүүс онцоллоо.
| Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ |
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19
Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
2026-09-01 15:23:59
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлаа
2026-09-01 08:48:00
Б.ЖАВЗАНПАГАМ: ЭМЭЭЛТИЙН МАЛ НЯДАЛГААНЫ ГАЗРУУД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖГҮЙ УЧИР ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН БАЙГУУЛЛАГАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА
2026-09-01 00:00:00
Б.ЖАВЗАНПАГАМ: ЭМЭЭЛТИЙН МАЛ НЯДАЛГААНЫ ГАЗРУУД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖГҮЙ УЧИР ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН БАЙГУУЛЛАГАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА
2026-09-01 00:00:00