Б.ЖАВЗАНПАГАМ: ЭМЭЭЛТИЙН МАЛ НЯДАЛГААНЫ ГАЗРУУД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖГҮЙ УЧИР ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН БАЙГУУЛЛАГАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА

Төв цэвэрлэх байгууламжийн бохирдлын хэмжээ нэмэгдэж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Тодруулбал, мал нядалгааны газрууд бохир усаа цэвэрлэлгүйгээр төвийн шугамд шууд нийлүүлдэг. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжид ирэх бохирдлын хэмжээг 40-50 дахин нэмэгдүүлж байгаа аж. Үүний улмаас Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж эвдрэхэд хүрчээ. Энэ талаар УСУГ-ын Бохирдол бууруулах нэгжийн бохирдуулагч үйлдвэрийн хяналтын инженер Б. Жавзанпагамаас тодрууллаа.

Тэрбээр “Мах боловсруулах болон мал нядалгааны үйлдвэрүүдээс гарч байгаа хаягдал усны агууламж нь энгийн хог хаягдлаас 40-50 дахин өндөр. Энэ өндөр үзүүлэлтүүд нь Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинд сөргөөр нөлөөлж байна. Засгийн газрын 73 дугаар тогтоолын хүрээнд бүх үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг  урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгох заавар, зөвлөгөөг өгч байна. Эмээлт орчимд байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд анхан шатны цэвэрлэгээний мехник төхөөрөмжийг суурилуулсан боловч урьдчилсан сэргийлэх байгууламжгүйгээсээ болоод стандартын хэмжээнд хүртэл нь цэвэрлэх боломжгүй” гэлээ.


Б.ЖАВЗАНПАГАМ: ЭМЭЭЛТИЙН МАЛ НЯДАЛГААНЫ ГАЗРУУД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖГҮЙ УЧИР ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН БАЙГУУЛЛАГАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ