Нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллээр хүчирхийллийн хоёр дуулиан анхаарлын төвд байна. Эхнийх нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг. Нөгөөх нь олон жилийн өмнөх бүлэг хүчирхийллийн хохирогч Н.Шинэцэцэгийн шударга ёсны төлөөх тэмцэл. Аль аль нь урт хугацааны туршид нийтийн дунд хэлэлцэгдэж эхнээсээ шүүхээр эцэслэгдэв. Г.Шинэцэцэгийн дуулиант шүүхээс буцсан байгаа. Хамгийн ойрын хүрээний хүмүүсээс хамгийн жигшмээр үйлдэл гардаг болохыг дээрх хэргүүд нотолно. Тусдаа өөр хэрэг мэт боловч Монголын нийгмийн байдал, хууль хяналтын тогтолцоо, эрх мэдэлтнүүдийн ёс зүйн асуудлын үнэн мөнийг харуулж байгаа.
Төлөөлөгчийн танхайрал ба ялын бодит үр дүн
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох шүүх хурал болж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдон 4 жил 6 сарын хорих ял оноож, мөн сэтгэцийн хохиролд 43.5 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. Тэрээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж, эхнэрээ удаан хугацаанд дарамтлан, харгис хэрцгий харьцаж байсан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдов.
Төрд иргэдийн төлөөлөл болж ажилладаг, ажиллахаар горилж буй хүмүүсээс энэ мэт үйлдэл гарсаар байна. Ил байгаа нь Б.Эрдэнэсүх болохоос далдуур энэ мэт хэрэг гарсаар байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хадам ээж нийгмийн сүлжээнд охиноо зодуулсан тухай постыг хөхөрсөн няцарсан зурагтай нь оруулж байв. Эрх баригч намд генсэкийн алба хашиж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүнээс хохирогчид төдийгүй олон нийт ёс суртахуун, хүнлэг байдал нэхэх эрхтэй. Түүний эхнэрээ, гэр бүлийн хүнээ хүчирхийлж, доромжилсон хэрэг тэгсгээд өнгөрсөн. Гэр бүлийнхэн нь нэр хүнд, бусад зүйлсээ тооцоолон чимээгүй болсон байх. Хууль харин түүнийг байранд нь тавих ёстой. Гэр бүл дотроо дарангуйлагч болж, хамгийн ойрын хүнээ тамлан зовоож байсан хэрцгийлэгчид олон нийтийн эрх ашгийг бодно гэж хэзээ ч үгүй.. Б.Эрдэнэсүхэд ял ногдуулсан нь зөв ч, өөр олон яргачид чимээгүй хохирогч болдог нь Ж.Мөнхбатын жишгээс харагдана. АН болон ХҮН намаас УИХ-д нэр дэвшсэн, дэвшихээр санаархсан олны танил хоёр ч хүний яг ижил жишээ нийгмийн сүлжээ, хэвлэлээр цацагдсан. Энэ мэт ёс зүйгүй этгээдүүд төр барих түвшинд хүртэл дэвшиж гарч ирдэг тогтолцоог хэрхэх вэ.
Мартагдах ёсгүй дуу хоолой Н.Шинэцэцэгийн тэмцэл ба гажуудал
Олон жилийн өмнө бүлэг хүчирхийлэлд өртсөн гэх Н.Шинэцэцэгийн хэрэг өнөөдөр бас л шийдвэрлэгдэхгүй сунжирч, хохирогч өөрөө Хүний эрхийн Үндэсний Комисст хандан тэмцэхэд хүрээд байна. Хууль хяналтын байгууллагын удаашрал, нотлох баримт дутуу гэх шалтгаанаар хэргийг мухардуулдаг байдал нь хүчирхийллийн хохирогчийг хоёр дахь удаагаа гэмтээж буй. Тэр сэтгэл зүйн дарамтад байгаа, түүнийгээ туулах гэж хичээж байгаа нь харагддаг. Хүчирхийллийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа, хуулийн цоорхой, шат шатны байгууллагын хойрго байдал гардаг. Хүчирхийллийн хохирогч ил гарах, хохирсон хэргээ цагдаа, хэрэг бүртгэлд хэлж эхлэхээсээ л арчаагүй байдалд, дарамтанд орж, дахин хохирдог талаар хэн бүхэн ярьж бичдэг. Ийм төрлийн хэргийг мөрддөг, сэтгэлзүйн туслалцаа зөвөлгөө өгдөг чиг үүрэгтэй байгууллага, ажилтан манайд байдаггүй. Ил гарч, шүгэл үлээсэн нь Н.Шинэцэцэг гэх шавилхан бүсгүй. Тэр хэрээр нийгмээс ч хүчирхийлсэн бүлэг залуучуудаас ч доромжлол, дарамт ирж буй. Хэрэг прокурорт буцаж, цаг хугацаагаар аргалах оролдлого гарч байгаа нь энгийн иргэн, тэр дундаа эмэгтэйчүүд хуулийн өмнө ямар арчаагүй, хамгаалалтгүй үлддэгийг дахин сануулсаар байна.
Ж.Мөнхбат, Б.Эрдэнэсүх нарын болон бусад дарамтлагчдын кейсээс харахад манайд хүчирхийлэл үйлдэгчдийн хувьд эрх мэдэл, албан тушаал нь нэг ёсны "дархан эрх" болж, харин хохирогчид нь дуугүй байх ёстой мэтээр хандаж ирсэн гажууд тогтолцоо үйлчилсээр байна. Хүчирхийлэлд өртсөн хүн ихэнх тохиолдолд гэмт этгээдийн сүрдүүлэг, нийгмийн хандлага, эсвэл "гэр бүлийн нэр хүнд", "үр хүүхдийн ирээдүй" гэх мэт шалтгаанаар хэргээ нуух, өргөдлөө буцааж авах зэргээр мухардалд ордог. Үр дүнд нь хүчирхийлэгч ял завтаж, хохирогч нийгмийн дарамт, сэтгэл зүйн тамлалтад давхар өртөж хоёр дахь удаагаа хохирдог.
Энэ байдлыг эцэс болгохын тулд бид олон улсын дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Хөгжингүй орнуудад "Victimless prosecution" буюу хохирогч айж эмээгээд, эсвэл дарамтнаас болоод өргөдлөө татсан ч гэсэн цагдаа, прокурорын байгууллага биеийн гэмтэл, гэрчийн мэдүүлэг, бодит баримтад үндэслэн төрийн нэрийн өмнөөс шууд нэхэмжлэл гаргаж, гэмт этгээдийг хуулийн хариуцлагад албадан татдаг механизм үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн болон хүчирхийллийн гэмт хэрэг бол хувь хүний хоорондын хувийн асуудал бус, нийгмийн аюулгүй байдалд халдсан хүнд гэмт хэрэг юм. Ер нь л нийгмийн сүлжээ болон хууль хяналтын байгууллагад ил гарсан бүх хүчирхийллийн хэргийг хохирогчоор нь ганцаардуулалгүй, хуулийн байгуллагаас нэхэмжлэл гаргаж шүүхийн өмнө аваачдаг тогтолцоог бид нэн яаралтай тогтоох ёстой.
Ингэж байж л бид Ж.Мөнхбат, Б.Эрдэнэсүх шиг эрх мэдэлтнүүд нэр хүндээр далимдуулан ял завшдаг, Н.Шинэцэцэг шиг хохирогчид олон жил ганцаараа тэмцэж мухардалд ордог гажуудлыг зогсоож чадна. Хууль хяналтын байгууллага үл үзэгдэгч эрх мэдэл, ар өврийн хаалганд авталгүйгээр зөвхөн шударга ёсыг сахин ажиллах, нийгэм нь хүчирхийлэгчдэд өршөөлгүй хандах цаг нь хэдийнэ болжээ.
| Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая |
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19