128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 11.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 105.9 ам.доллароор арилжаалж нийт 6.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 4.0 ам.доллароор буюу 3.9% өслөө.

1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 95.8 ам.доллароор арилжаалж нийт 3.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 11 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 15.0% өслөө.

Эрчим хүчний нүүрс - 32.0 мянган тонн, 51.8 ам.доллароор арилжаалж нийт 1.66 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 6.0 ам.доллароор буюу 13.1% өслөө.

2026 онд 94 удаагийн арилжаагаар 410.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.99 сая тонн нүүрс арилжлаа.


128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ