АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК Авлигатай тэмцэх газартай хамтран авлигын эсрэг сургалтыг зохион байгуулж, байгууллагын удирдлага, ажилтнуудыг хамрууллаа. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын комиссар А.Тунамал-Эрдэнэ, М.Жамъянчойжил нар удирдан явуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдлагын манлайллын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдлэг, ойлголтыг өгөв.

Мөн  сургалтын үеэр Олон улсын стандартын академи ТББ-ын   зөвлөх багш  Ю.Болортуяа хүний нөөцийн менежментийн  ISO 30400  стандартын хүрээнд хүний нөөцийн удирдлага,  засаглалыг бэхжүүлэх талаар танилцуулга хийлээ.


АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ