134.4 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 134.4 мянган тонн нүүрсийг нийт 15.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

DAP Ганцмод нөхцөлтэй:

Баяжуулсан сул коксжих нүүрс 6.4 мянган тонн, 131.1 ам.доллароор арилжаалж нийт 3.0 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 10.5% өслөө.

Баяжуулсан сул коксжих нүүрс 64.0 мянган тонн, 120.3 ам.доллароор арилжаалж нийт 7.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 14.0 ам.доллароор буюу 13.2% өслөө.

DAP Мандал нөхцөлтэй:

Баяжуулсан сул коксжих нүүрс 64.0 мянган тонн, 112.4 ам.доллароор арилжаалж нийт 7.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 1 оролцогч оролцож үнэ 0 ам.доллароор буюу 0.0% өслөө.

2026 онд 125 удаагийн арилжаагаар 584.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.9 сая тонн нүүрс арилжлаа.


134.4 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ