64 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн амжилттай арилжаагаар 64.0 мянган тонн нүүрсийг нийт 8.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Арилжаанд нийт 9 оролцогч оролцож үнэ 10.6% өсөж амжилттай хэлцэл хийгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 онд 158 удаагийн арилжаагаар 762.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 8.9 сая тонн нүүрс арилжаад байна.

 


64 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ