Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-ын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны цаашдын хөгжил дэвшилд стратегийн чухал, онцгой ач холбогдолтой төсөл юм” гэдгийг онцлон тэмдэглэв.
Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, Монгол-Энэтхэгийн хамтарсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар ажиллаж байна. Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Монгол-Энэтхэгийн бизнес форумд Монгол Улсаас 13 салбарын 43 аж ахуйн нэгж, Энэтхэгээс 100 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, бизнесийн хамтын ажиллагаа өрнүүллээ.Бизнес форумын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт БНЭУ-ын хамгийн том төрийн өмчит ган үйлдвэрлэгчдийн нэг “Steel Authority of India Limited” (SAIL) компанийн ерөнхий менежер Панкэж Пүритэй уулзаж, коксжих нүүрсний экспортын чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.Энэтхэгийн SAIL компани нь Монгол Улсаас коксжих нүүрс нийлүүлэх анхны туршилтын бараа эргэлтийн багцыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Тус компани нь барилга, инженерчлэл, эрчим хүч, төмөр зам, автомашин болон батлан хамгаалах зэрэг салбарт зориулсан ган үйлдвэрлэдэг иж бүрэн 5, тусгай чиг үүрэг бүхий 3 гангийн үйлдвэр болон охин компаниудтай, Энэтхэгийн гангийн салбарын стратегийн гол тоглогчдын нэг юм. Монгол-Энэтхэгийн хамтарсан газрын тос боловсруулах үйлдвэрийн цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтаас бүрдэж буй. Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрлах 527 км урттай үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх Газрын тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 87 хувьтай байна.
| БНЭУ-д уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход хамтарч ажиллана |
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ
2026-06-26 12:45:50
"Их баатар"-ын нууцлаг хувь заяа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз
2026-06-24 16:42:22
"Арслан"-гуудын аймшигт өшөө авалт буюу “Air India 182”-ын эмгэнэл
2026-06-23 13:01:43
Зургаадугар сарын 26-ны өдрийн байдлаар хасагдах шатанд шалгарсан багууд болон тоглолтын хуваарь
2026-06-26 17:03:00
2026-06-26 13:11:56
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ
2026-06-26 12:45:50
Ялархагч, “ялтан” хоёр цэцэд “цэцлэх үү”
2026-06-25 16:34:19
"Их баатар"-ын нууцлаг хувь заяа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз
2026-06-24 16:42:22
МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2026-06-23 16:59:31
"Эрүүл мэндийн" халамж уу, эсвэл далд эдийн засгийн "тэжээгч" үү
2026-06-23 15:05:25
"Арслан"-гуудын аймшигт өшөө авалт буюу “Air India 182”-ын эмгэнэл
2026-06-23 13:01:43
2026-06-22 18:30:16
500 жил нууцлагдсан Микеланжелогийн "шорон"
2026-06-22 15:46:40
2026-06-21 19:20:15
2026-06-19 16:25:47
ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
2026-06-19 16:06:54
Дипломгүй мэс засалч, хуурамч шоронгийн дарга: Фердинанд Демарагийн сэтгэл татам луйвар
2026-06-19 14:27:43
Теслаг дарах гэсэн Томас Эдиссоны булай түүх
2026-06-18 11:38:03