Уул уурхай, эрдэс баялгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч, дэвшилтэт техник, технологийн дэвшлийг дэлгэн харуулдаг уул уурхайн салбарын олон улсын томоохон арга хэмжээ болох “China Mining 2025” БНХАУ-ын Тяньжин хотод 2025 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд болж байна. Дэлхийн 40 гаруй орон, 400 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, 10 мянга гаруй төлөөлөгч оролцож буй энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл зарим бүрэлдэхүүн компаниудын хамт оролцож, өөрсдийн үйл ажиллагаа болон онцлох төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. Уг арга хэмжээний эхний өдөр “Mining in Mongolia” салбар хуралдаан болж, Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар 150 гаруй зочид төлөөлөгч, бизнес эрхлэгчдэд Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас танилцуулга хийв.Тус салбар хуралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав “Нэгдлийн үйл ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт илтгэл тавьсан бөгөөд “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын жишигт нийцсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл хэрэгжүүлж байгааг тодотгоод, хөрөнгө оруулагчдад үзүүлж буй хууль эрхзүй болон эдийн засаг, татварын бодит дэмжлэг, боломжуудын талаар онцоллоо.
Техник, технологийн дэвшлээр олон улсад тэргүүлэгчдийн нэг БНХАУ нь чухал ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолт болон төмрийн хүдэр, нүүрсний зах зээлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монголын талтай уул уурхайн салбарын нөөц боломж, эдийн засгийн үр өгөөж, гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн хууль эрх зүйн орчныг хөндсөн хоёр талт уулзалтуудыг зохион байгууллаа.“China Mining 2025” арга хэмжээнд Монгол Улс хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ жил анх удаа нэгдсэн зохион байгуулалттайгаар павильон засаж оролцож байгаа бөгөөд БНХАУ-ын Байгалийн баялгийн нөөцийн яамны дэд сайд Сю Дакун тэргүүтэй төр засгийн төлөөллүүд Монголын павильоноор зочиллоо.
| CHINA MINING 2025: “Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагаа, онцлох төслүүдээ танилцуулж байна |
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26