Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын тэргүүн Ч.Ариунаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэд суурин төлөөлөгч Лин Цао, ЮНЕСКО-ийн төслийн ажилтан Шахидул Ислам, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын суурин төлөөлөгчийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Даниел Сэм, НҮБ-ын Бутан дахь Суурин зохицуулагч Гаурав Рэй, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Чинюнь Диао нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд 2026 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Үүнд:
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх ажлыг хурдасгах;
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үндэсний хэмжээний бэлтгэлийг хангах хамтарсан төлөвлөгөө батлан ажиллах зэрэг асуудлыг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд талууд төслүүдийн уялдаа холбоог хангаж, хэрэгжилтийн явцад давхардал, зөрүүг арилгахын чухлыг тэмдэглэв. Мөн олон нийтэд төслийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хамтын ажиллагааг илүү шинэлэг, бодит байдалд түшиглэн өргөжүүлэхээр тохиролцлоо.
Өнөөдрийн байдлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь хөгжлийн түншлэгч нартай хамтран 30 төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 7, биологийн олон янз байдлын чиглэлээр 5, ойн чиглэлээр 2, химийн менежментийг сайжруулах чиглэлээр 2 төслүүдийг НҮБ-тай хэрэгжүүлж байгаа болно.
| НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО |
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ
2026-06-26 12:45:50
"Их баатар"-ын нууцлаг хувь заяа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз
2026-06-24 16:42:22
"Арслан"-гуудын аймшигт өшөө авалт буюу “Air India 182”-ын эмгэнэл
2026-06-23 13:01:43
Зургаадугар сарын 26-ны өдрийн байдлаар хасагдах шатанд шалгарсан багууд болон тоглолтын хуваарь
2026-06-26 17:03:00
2026-06-26 13:11:56
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ
2026-06-26 12:45:50
Ялархагч, “ялтан” хоёр цэцэд “цэцлэх үү”
2026-06-25 16:34:19
"Их баатар"-ын нууцлаг хувь заяа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз
2026-06-24 16:42:22
МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2026-06-23 16:59:31
"Эрүүл мэндийн" халамж уу, эсвэл далд эдийн засгийн "тэжээгч" үү
2026-06-23 15:05:25
"Арслан"-гуудын аймшигт өшөө авалт буюу “Air India 182”-ын эмгэнэл
2026-06-23 13:01:43
2026-06-22 18:30:16
500 жил нууцлагдсан Микеланжелогийн "шорон"
2026-06-22 15:46:40
2026-06-21 19:20:15
2026-06-19 16:25:47
ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
2026-06-19 16:06:54
Дипломгүй мэс засалч, хуурамч шоронгийн дарга: Фердинанд Демарагийн сэтгэл татам луйвар
2026-06-19 14:27:43
Теслаг дарах гэсэн Томас Эдиссоны булай түүх
2026-06-18 11:38:03