Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал өчигдөр буюу 12 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Хурлыг ССАЖЗ-ын сайд бөгөөд Соёл, жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны дарга Ч.Ундрам даргалж, холбогдох яам, агентлаг, COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар дэд хорооны шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж, нийт 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар баталлаа.
Хурлаар COP17 үзэл баримтлал, соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөр, хурал зохион байгуулах талбайн бүсчлэл “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, дэд бүтцийн ажлын явц, зочид буудлын нөөц, захиалга, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдал, бүртгэлийн нэгдсэн системийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэв. Мөн аялал жуулчлалын хөтөлбөр, соёл урлагийн арга хэмжээг тус тус хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
2024-2025 оны бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө, VisitUlaanbaatar.mn платформоор дамжуулан аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах, ЭКО аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, олон улсын сурталчилгааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Мөн анхдугаар хурлаар COP17-ын соёл, аялал жуулчлалын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдах ажлууд, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг тодорхой болгосон нь онцлох үр дүн байлаа.
| COP17 Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо |
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26
Түүхэн хонзон ногоон талбайн тулаан
2026-07-15 17:35:23