Хий ихтэй ч юм, хэлэх үг нь ч олон юм. Мань эр уг нь өөрөө байхгүй гэж боддог говийн баавгайтай төстэй. Төрж, өссөн нутаг хавьцаа, төрх байдал нь ойролцоо. Бүдүүн баараг дээрээ ховор сонин амьтан. Ж.Мягмарсүрэн сэтгүүлч “Халамцуухан мазаалай” нийтлэлдээ тэрхүү амьтныг “шүднээсээ олонгүй” хэмээн тооцоолсон байдаг. Харин О.Амгаланбаатар шиг сэтгэдэг гишүүн парламентийн танхимд уртааш, өргөөшөө ганц л бий. Говийн сумын улаан буланд очоод “Мазаалай үзсэн хүн байдаг юмуу. Байхгүй амьтныг юуг нь хамгаалах гээд байгаа юм” гэж тууна.
Өмнөд хөрштэй хиллэдэг Нарансэвстэйн боомтыг нээх хууль санаачлаад түүнийгээ сурталчилж явсан нь энэ. Энэ үйлдэлдээ байгаль орчны зүтгэлтнүүдэд нэг хэсэг зүхүүлсэн. Энэ боомтыг нээх нь ганц түүний ч санаа биш. Баянхонгор, Говь-Алтай аймгийг дамнасан нүүрс, алтны ордуудыг ухах, өөр бусад баялгийг ойр, дөт замаар зөөж шуналын саваа дүүргэх гэсэн олон гишүүд, уурхайн компанийн эзэд түүнийг түмний өөдөөс сумалсан хэрэг. О.Амгаланбаатарын сонирхол аль хавьд нь явдаг юм бол доо. Тэнэг хар зориг түүнд бий бий.
Ж.Мягмарсүрэн нийтлэлдээ “Халамцуу мазаалай тархиа шааж өөрөө өөртөө агсам тавина. Бас нохой харагдвал чулуу шидэж дөвчигнөнө. Тэгснээ учиргүй их орилж уйлдаг” хэмээсэн нь бий. О.Амгаланбаатар уурсвал хэний ч өөдөөс араа, шүдээ харуулна. Сонгуулийн өрсөлдөгчийнхөө уулзалтын заалны гэрлийг тасалж, бөх байрын залуусаар сурталчилгаанд явж буй хүүхдүүдийг айлгаж байсан удаатай. Нэгэнт цор ганц болохоор сонин содон санаа бүхэн түүнийх байна. Дүүргийн ганц бие хүүхнүүдийг нутгийнхаа гоонь харчуултай танилцуулна гэх бодол О.Амгаланбаатарын толгойд л багтана. Хотын бүсгүй хотонд очоод үнээ, малын дэлэн шувтрах юм гэнэ.
Ихэр ботгоны талаар ярьсан өөр нэг хэлц нь нийгмийн сүлжээнд талын түймэр шиг тархсан. “Хос ботго гэдэггүй юм аа. Хос оймс, хос гутал эсвэл жүжигчин эмэгтэй тэр хоёрыг хос гэж ярина” гээд л орхичихсон бол нийгмийн сүлжээнийхэн улс төрд байгаа өөр нэг ижилгүй амьтан болох Л.Оюун-Эрдэнийг шарж идэх байлаа. Даанч өөрийнх нь засагласан жилүүдэд л Говь-Алтайд ингэ ихэрлэдэг тухай хэлээд сайн дарга биш чалх ихтэй өөр төрлийн амьтан болоод явчихсан. Уг нь “могой жилд хаанаа сунгачихья” гэсэн түүний санаачлагын талаарх сэдэв ийнхүү эргэсэн хэрэг. Шатар шаггүй тоглодог байж дараагийн нүүдлээ ч бодохгүй юм. Гэхдээ далд байдаг их эзнээ илчлэхгүйн тулд иймэрхүү сэвээг хийсэн ч байж болох. Тэгвэл бүр ч сайн нүүдэл болж. Гэснээс майзаг борын эвш голдуу ихэр бамбарууш гаргадаг юм билээ. Даанч хариг, хатуу ээж нь тэднийгээ хаяад хэдэн өдөр тэнээд явдаг гэх.
Мань гишүүн ойрмогхоноос нэг эрийн гурван наадмыг санаачлаад түүнийгээ хамгаалж хэд хэдэн хэвлэлд яриа өгөв. “Буруу явж, урууддаг” халамцуу мазаалайн үлгэрээр лайвчин нөхөрт яриа өгч бүр их шоолуулав. Уг нь наадмын дараа мэргэжлийн бөхчүүд биш энгийн иргэд, тухайлбал би өөрөө сонирхвол, бэлгэнд авсан ганц морио уралдуулж, өөрт тохирсонтойгоо ноцолдоно. Наадам гэдэг ойролцоогоор аймаг сум улсын наадамд дөрвөн мянга орчим бөх барилддаг. Түүнээс ихгүй уяач морь уралдуулдаг, цөөхөн тооны хүмүүс сур харваад бусад нь идэвхгүй үзэгч болчихдог учир илүү өргөн хүрээнд оролцуулж, өв соёлоо нийтэд түгээе гэсэн санаа юм билээ.
Наадам сонирхохоор ирсэн гаднын жуулчид битгий хэл өнөө цагийн монгол залууст надмын ганц утга учир болох үндэсний бөхийн барилдаан гэдэг уйтгарын далай болохыг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өөрсдөө барилдахаар сонирхолтой, хүртээмжтэй болно. Энэ цагийн залуусын хэллэгээр “Утга нь өөрөө гоё” байгаа биз. Манай гишүүнд энэ хууль батлагдах шаардлагагүй ч байж мэднэ. Тэр шатраар нааддаг.., бог өгчихөөд бод идчих санаатай биз. Мазаалай баавгай цөөхөн атлаа говьд таарсан нэгнээ заавал хөнөөж байж салдаг гэх юм билээ. Ховор байх тусам хооллох, энэрэх үйлстэн мундахгүй шүү дээ.
| МАЗААЛАЙ ГИШҮҮНИЙ НААДАМ |
Сая сая хүний амийг аварсан “гэмт хэрэгтэн”
2026-06-09 11:51:59
Ус сувгийн удирдах газарт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллагдлаа
2026-05-25 00:00:00
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 2-р компакт гэрээний хүрээнд бүтээн байгуулсан “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол боллоо
2026-05-18 00:00:00
Ажил хийж яваад амь үрэгдсэн хүү ээжийнхээ эмчилгээнд мөнгө хайж байжээ
2026-06-09 15:34:46
"GOAT"-уудын үе төгсөж, шинэ хаад тодорно
2026-06-09 13:51:30
Сая сая хүний амийг аварсан “гэмт хэрэгтэн”
2026-06-09 11:51:59
МАЗААЛАЙ ГИШҮҮНИЙ НААДАМ
2026-06-09 11:40:35
УСУГ: Нөхөн сэргээлт, дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ
2026-06-03 00:00:00
"МИАТ" ТӨХК Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ
2026-05-29 15:45:00
“МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойг тохиолдуулан салбартаа амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
2026-05-25 09:07:00
Ус сувгийн удирдах газарт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллагдлаа
2026-05-25 00:00:00
"МИАТ" ТӨХК-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-гоор шагналаа
2026-05-24 12:45:00
"МИАТ" ТӨХК “Улаанбаатар Марафон-2026”-д дэмжигч байгууллагаар оролцлоо
2026-05-23 13:23:30
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 2-р компакт гэрээний хүрээнд бүтээн байгуулсан “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол боллоо
2026-05-18 00:00:00
“МИАТ ТӨХК 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
2026-05-15 09:19:00
Газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын олон улсын стандартыг дахин баталгаажууллаа
2026-05-11 15:49:00
“МИАТ”-Эрүүл мэндийг дэмжих нийгмийн хариуцлагын шинэ хамтын ажиллагааг эхлүүллээ
2026-05-05 10:50:00
“МИАТ”: Олон улсын нислэгийн зуны цагийн хуваарийг танилцуулж байна
2026-04-16 15:44:00