Азийн ууган улс төрийн хүчин гэгдэх МАН ардчиллынхан засагласан цөөхөн жилийг эс тооцвол 100 гаруй жил эрх барисан буурал түүхтэй. Эрх барих үедээ хагарсан, эвдэрсэн тохиолдол олон бий. Ийм үед нь доор байсан түшмэлүүд дээш гарч тодордог. Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Золбингийн Шижээ гэх жижигхэн албан тушаалтан дэвшсээр төрийн удирдлагад хүрч, эцэст нь баруун аймгийг тусгаарлаж Дөрвөд улс байгуулна гэж яваад буудуулсан. Өнгөрсөн жилүүдэд болсон энэ намын зодооноор Гонгорын Дамдинням гэх эр дэвшсээр сайдын суудалд хүрэв. Гонгор гэх сагсуу жолоочийн аархуу түүхийг Дарханыхан хотлоороо мэднэ. Тийм атлаа далчигнаж, далдайсан хүүг нь хоёр удаа сонгоод УИХ-д өөрсдийгөө төлөөлүүлэхээр явуулчихав. Ковидын үеэр "Намайг танихгүй 30 минут хүлээлгэсэн цагдаадаа хариуцлага тооц" гэж чуулганы хуралдаан дээр дээд удирдлагад нь агсарч байсан эр. Хармаандаа гараа шаажихаад колонкод бүртгээд яв гэж түүнд сайдын алба өгөөгүй байх.
Бензин шатахууны хомсдол үүсэх бүрийд л бурууг нь дайнд тохдог байсан. Сүүлдээ шагчид гэх буруутан олоод авч. Хэнтийн Баян-Овоо сумд бензин түлш тасраад огт хоёр сар гаран болсон. Улаанбаатар руу хүн зөөдөг хэдэн “приус”-ууд шөнөдөө бензинд оочерлож өглөөд авчихаад түүнийгээ саванд юүлж дахиж дугаарлаад замд гардаг юм билээ. Зуур зам нь түлш өгдөг колонк байхгүй, зорчигчоо хүлээлгээд түгэгүүрийн гадаа дугаарлаж болохгүй. Өөр аргагүй болохоор шийдэл нь тэр. Тэдэн шиг хэд хэд очерлоод хол замын нөөцөө бүрүүлж байгаа нь олон л байх. Гэхдээ хомсдолд хүргээд байгаа нь юу л бол. Мань Дамдинням харин тэднийг бензиний хомсдолд буруутгаж байна. Тэгээд байсан улаанбаатарчуудад яавал бензин өгөхгүй байх талаар түмэн арга сэдэж сууна. Бүр цаашлаад, бензинд дугаарлаж бухимдсан иргэдийн жагсаалыг үгүйсгэж суусан нөхдөө өрөөндөө залж авчраад "Жагсагчидтай уулзлаа" гэж хэвлэлээр тархи угаахдаа тулахаар яамаар ч юм бэ энэ сайдыг.
"Оросууд бидэнд нефть таслахгүй гэсэн" гэж дайн хийж байгаа улсад хоосон итгэж байхаар өнөөдрийн хямралыг өчигдөр хараад өөр арга олж болох байсан. Том эдийн засгийг бодлогоор тэлэх ухаан дутсан Даймаа нар шиг нөхөд жижиг асуудлаар шоудаж, иргэдийнхээ хэрэглээг боомилж сууж байна. Төрийн дээр байтугай гэрийн гадаа гаргаж өрх татуулмааргүй хүмүүсийг сонгосны балгийг хамтдаа үүрэхээс.
“Тайган эрхэнд гарвал, тэнгэр газар хөрвөнө” гэж өмнөдүүд зүгээр ч нэг хэлээгүй. Дэлхийн анхдагч төрт ёсыг бий болгосон улсуудын нэг хэмээн омойтдог өмнөд хөршийн түүхэнд хаад, хатдад үйлчилдэг тайган хэмээх өчүүхэн түшмэл эрх мэдэлд ойртсоор төр барих болсон хэд хэдэн тохиолдол бий. Тэгэх бүрийд л түүх самуун үүсдэг байсан юм билээ. Арга ч үгүй биз, өчигдөрхөн дээдсийн өмнө бялдуучилж, шал долоож явсан жижиг түшмэл өнөөдөр хаан сууринд суугаад өөрсдийг нь захирах гэхээр эсэргүүцэж таарна.
| Тайган эрхэнд гарвал, тэнгэр газар хөрвөнө |
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Тайган эрхэнд гарвал, тэнгэр газар хөрвөнө
2026-10-05 17:17:23
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47