Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас Монгол Улсын 91 иргэнийг эх орондоо аюулгүй тээвэрлэн авчрах эрхэм үйлсийг мэргэжлийн өндөр ур чадвараар нэр төртэй, амжилттай гүйцэтгэсэн “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн багийн гишүүдэд Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан болон иргэний нисэхийн салбарын удирдлагууд, ЗТЯ-ны хамт олон талархал илэрхийлж хүндэтгэл илэрхийллээ.
Олон улсын геополитикийн нөхцөл байдал ийм хүнд цаг үед Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд 15,600 км замыг 19 цаг гаруй хугацаанд туулан эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг авчрах тусгай үүргийн нислэгийг богино хугацаанд амжилттай зохион байгуулсан “МИАТ ТӨХК-ийнтусгай нислэгийн багийн гишүүдэд, тус байгууллагын удирдлагуудад салбарын сайдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан “Монгол Улсын иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, эх орондоо аюулгүй тээвэрлэн авчрах эрхэм үйлсийг мэргэжлийн өндөр ур чадвараар нэр төртэй, амжилттай гүйцэтгэсэн “МИАТ” компанийн хамт олон та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цааш цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэж байна” гэлээ.
Мөн “Агаарын хөлгийн багийн гишүүн бүрийн хичээл зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадварын үр дүнд энэхүү нислэг амжилттай үйлдэгдэж, Монгол Улсын иргэд эх орондоо эрүүл энх, эсэн мэнд аюулгүй хүрэлцэн ирлээ” гэдгийг онцлон тэмдэглэв.
| ”МИАТ” компанийн тусгай нислэгийн багийнханд талархал илэрхийллээ |
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16