Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг тавдугаар сарын 30-нд нээж, анхны зочдоо хүлээн авлаа.
Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталж, үүгээрээ хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратеги зорилгыг тодорхойлсны дагуу хүндээ ээлтэй байх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.
Тэрбээр Хүүхдийн өрөөний анхны зочид болсон Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Бахдал, нэгдүгээр ангийн сурагч Б.Бадмаараг, Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр, “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Эрдэнэбилэг, нэгдүгээр ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ нарт бэлэг гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн ордонд анх удаа нээгдэж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан олон төрлийн тоглоом, үүний дотор оньсон тоглоомууд, мөн хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа
| Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо |
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26