“Ердөө гурав, дөрвөн жилийн өмнө жаран мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ 200 мянгаар авдаг болжээ” хэмээн олны танил эрхэм нийгмийн сүлжээнд пост оруулжээ. Үнэн эсэхийг нь шалгахаар баримт шүүлээ. Гурил, будаа, чихэр сахар, хүнсний ногоо, архи дарс гэх олон нэрийн бүтээдэхүүн байх ч монголчуудын хамгийн өргөн хэрэглээ болох махны үнээр жишиг болгон тооцов. Махны үнэ гэдэг хүнсний бүтээгдэхүүний өртгөөс гадна Засгийн газрын рейтинг, цаашлаад албан тушаалтны хувь заяаг шийдэх шүүгч болсон удаатай. 2022 онд махны үнэ 15.622 төгрөг байжээ. Тухайн үед ахмадуудын 73 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр буюу 500 мянган төгрөг авч байсан нь ойролцоогоор 32 кг мах авч дөнгөх үнэ. Тэр үеэс хойш Засгийн газраас тэтгэвэрийг үе шаттай нэмсээр доод хэмжээг нь 769,000 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 652,400 төгрөг болоод байгаа. Гэвч энэхүү мөнгөөр 16-19 кг мах худалдан авах боломжтой аж. Эндээс төгрөгийн чадал гурав дахин буусан, хүмүүсийн, тэр тусмаа цалин, тэтгэвэрээс өөр орлогогүй гэр бүлүүдийн амьдралын чанар тэр хэрээр унасан байж таарна.
Огцролт. Хямралын шийдэл үү мөн үү
Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж, Нийслэлийн Засаг даргыг огцруулсан. Боржур солих, зүгээр байгаа явган замыг хуулж шинэээр хийх, олон татваруудыг нэмсэн, нийслэлчүүдийг доромжилсон, төрийн ордны гадаа Их хурлын гишүүдийг “нэг нэгээрээ гарч ирээд “үзэлц”” гэж байхад нь хариуцлага тооцоогүй атлаа махны үнэ нэмэгдсэн буруутгалыг түүнд тооцож байлаа. Х.Нямбаатарыг унагасан акцийг үргэлжлүүлэх, нийслэлчүүд хямд мах идэх бололцоо байсныг харуулах гэж Засгийн газраас ажилласан. Тэд нөөцийн мах борлуултыг нэмж, байгаа нөөцөө их хэмжээгээр худалдаанд гаргаснаар тухайн үедээ махны үнэ ялимгүй буурсан. Гэвч буцаад Хотын даргыг огцруулсан тэр үнэндээ ирлээ. Засгийн газарт махны үнийг бууруулах дорвитой бодлого, хөтөлбөр алга. Нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ буурна гэсэн хоосон хүлээлт л байна. Хүнс хариуцсан сайд нь ч үүнийг нотолж, “зургадугаар сарын 15-наас махны үнэ буурч эхэлнэ” гэв. Жилийн жилд наадам дөхөхөөр нийлүүлэлт ихэсдэг. Тэр үеийг л хүлээхээс... “Малын мах үнэтэй байгаа бол гахай, тахиа идэхийг нэг сайд нь зөвлөж байсан. “Талх олдохгүй бол бялуу идэж болдоггүй юм уу” гэдэг хатан хааны үлгэр шиг сонсогдож байгаа биз. Махны захуудад малын дайвар бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өссөн байна билээ. Махны үнийг барьж чадаагүй гэх үндэслэлээр хотын удирдлагыг сольсон нь шийдэл бтш. Олон нийтийн бухимдлыг намжаах, өрсөлдөгчөө намнах гэсэн тактик л байжээ.
Эргэн ирсэн өсөлт
Махны үнэ зөвхөн захиргааны аргаар буух боломжгүй нь батлагдлаа. Мал сүргийн бүтэц, бэлчээрийн даац, тээвэр логистик, дундын зуучлагчдын асуудлыг нэг мөр шийдэхгүй бол байдл дордоно. Мах хаданд гарч инфляци галзуурна. Өнгөрсөн намар малчид махаа борлуулдаг захууд олноор гарснаас болж, мах нөөцөлдөг, түүнийгээ хавар борлуулдаг тогтсон сүлжээ нурсан. Гэтэл Ц.Идэрбат сайд хотын удирдлагуудыг дуудаж, малчдыг махаа борлуулахыг дэмжих чиглэл өглөө. Нийлүүлэгч малчид ямар ч дамжлагагүйгээр махаа борлуулах нь богино хугацаанд үнэ хямдруулах сайн талтай ч ирэх хавар дахиад л хэн нэгнийг огцруулан хариуцлага тооцож, уур бухимдлаа дардаг гинжин хэлхээ үргэлжилнэ. 2026 оны тавдугаар сарын байдлаар инфляц 11.2 хувьд хүрч, үүний гол шалтгаан нь махны үнийн өсөлт байлаа. Энэ нь Засгийн газрын эдийн засгийн бодлого иргэдийн өдөр тутмын хэрэглээтэй холбогдож чадахгүй байгааг харуулж байна. Махны үнэнд ялагдана гэдэг нь эдийн засгийн хувьд инфляцыг хянаж чадахгүй байгаагийн, улс төрийн хувьд асуудлыг хувь хүн рүү чиглүүлж бурууг тохдог хуучин арга барилаа орхиж чадаагүйгийн шинж. Улс төрийн оноо цуглуулахын тулд хүн солих, эсвэл иргэдээ хуурах нь үр дүн авчрахгүй. Бодит нийлүүлэлт, тогтвортой бодлого, үр ашигтай эдийн засгийн реформ байхгүй цагт Засгийн газар бүхэн "махны үнэ" гэх энэхүү шалгалтад унасаар байх болно. Тэдний хэрэгжүүлж буй дарга загнах, огцруулах үзүүлбэрүүд нь асуудлыг шийдэх биш, харин популизмын хүрээгээ улам тэлж байгаагийн шинж. Засгийн газар цаашид махаар популизм хийх тусам, иргэдийн итгэл улам бүр суларч, эрх баригчдын улс төрийн төгсгөл болох эрсдэлийг дагуулна. Хүнсний салбарын бодлогоо 'огцруулж', эрс шинэчлэл хийхгүй бол популизм бол гал унтраах биш, галыг дэврээх түлш байсныг махны үнэ сануулж мэднэ.
| МАХанд ЯЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР: ПОПУЛИЗМд ТӨГСГӨЛ байна уу |
Сая сая хүний амийг аварсан “гэмт хэрэгтэн”
2026-06-09 11:51:59
МАЗААЛАЙ ГИШҮҮНИЙ НААДАМ
2026-06-09 11:40:35
Ус сувгийн удирдах газарт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллагдлаа
2026-05-25 00:00:00
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ, УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК- ИУД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-10 15:46:21
МАХанд ЯЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР: ПОПУЛИЗМд ТӨГСГӨЛ байна уу
2026-06-10 15:22:43
Хүүхдийн зуслангууд захиалга авч эхэллээ
2026-06-10 11:36:32
Ажил хийж яваад амь үрэгдсэн хүү ээжийнхээ эмчилгээнд мөнгө хайж байжээ
2026-06-09 15:34:46
"GOAT"-уудын үе төгсөж, шинэ хаад тодорно
2026-06-09 13:51:30
Сая сая хүний амийг аварсан “гэмт хэрэгтэн”
2026-06-09 11:51:59
МАЗААЛАЙ ГИШҮҮНИЙ НААДАМ
2026-06-09 11:40:35
УСУГ: Нөхөн сэргээлт, дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ
2026-06-03 00:00:00
"МИАТ" ТӨХК Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ
2026-05-29 15:45:00
“МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойг тохиолдуулан салбартаа амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
2026-05-25 09:07:00
Ус сувгийн удирдах газарт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллагдлаа
2026-05-25 00:00:00
"МИАТ" ТӨХК-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-гоор шагналаа
2026-05-24 12:45:00
"МИАТ" ТӨХК “Улаанбаатар Марафон-2026”-д дэмжигч байгууллагаар оролцлоо
2026-05-23 13:23:30
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 2-р компакт гэрээний хүрээнд бүтээн байгуулсан “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол боллоо
2026-05-18 00:00:00
“МИАТ ТӨХК 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
2026-05-15 09:19:00