Луйварчдын түүх
Солонгосын дайны үеэр Канадын тэнгисийн цэргийн "HMCS Cayuga" хөлөг онгоцон дээр мэс заслын эмчээр Жозеф Сирил Сирес гэгч ажиллаж байв. Дайны үед хүнд гэмтсэн хэдэн арван өвчитнүүдийг тэр эмчилж байлаа. Хөлөг онгоцон дээр амжилттай ажиллаж, хэвлэлд гараагүй бол түүний луйвар илчлэгдэхгүйгээр хэр удаан үргэлжлэх байсныг таашгүй. Канадын сонинуудад асар том гарчигтай нийтлэгдсэн түүний тухай нийтлэлийг Жозеф Сирил Сиресийн ээж уншжээ. Зураг дээрх хүү нь огт өөр хүн байснаас гадна хөлөг онгоцонд ажилладаггүй болохыг ээж нь мэдэх учир хэн нэгэн этгээд тэр тусмаа гаднын тагнуул, туршуулууд байж магадгүй хэмээн сэжиглэж зохих газарт мэдэгдснээр мэс заслын алдарт эмчийн луйвар баригдав. Канадын тэнгисийн цэргийнхэн сонинд гарсан "эмч" нь Жозеф Сирил Сирес биш болохыг тогтоожээ. Гайхалтай нь, тэрээр баригдсаныхаа дараа ч гэсэн өөрийнхөө "эмчийн" дүрийг хэсэг хугацаанд итгүүлж, мөрдөгч нарыг гайхшруулсан гэдэг. Хуулийн байгууллага түүнийг баривчилсан боловч жинхэнэ Жозеф Сирил Сирес болон түүнийг ажиллуулж байсан хөлөг онгоцны багийнхан эмчлэх чадвар, хүмүүст тусалсан үйлдлийг нь биширчээ. Нэгэнт гомдол байхгүй, эсрэгээр сайшаал хүртсэн учир түүнд оногдох шийтгэл нь гавьсангүй. Тэр эмчийн мэргэжил эзэмшээгүй, тэр ч бүү хэл дунд сургуулиа ч дүүргэж чадаагүй нэгэн. Луйвар хийхийн тулд анагаахын ном уншиж түүнийгээ хамгийн сайнаар ажил болгож байсан аж. Фердинанд Демара мэс засал хийхдээ ихэвчлэн антибиотикийг тэртусмаа тухайн үед шинээр гарсан пенициллинийг маш ухаалгаар ашигладаг байсан нь олон хүнийг халдвараас сэргийлж, амийг нь аварсан гол хүчин зүйл болсон гэж үздэг. Тэрээр сурах бичгээс уншсан зүйлээ ягштал баримталдаг байсан нь түүнийг алдаа гаргахаас сэргийлжээ.
Тэр сүмд номлогч болж хэд хэдэн сургууль, боловсролын байгууллагад захирлаар, нэгэн хорих байгууллагад захирагчаар ажилласан удаатай. Демара Техасын хорих ангид Бен Жонс нэрээр очжээ. Шоронгийн дарга болсны дараа хоригдлуудын хоол хүнс, эрүүл ахуйн нөхцлийг эрс сайжруулав. Хуучирсан, хүнд суртал бүхий дүрмүүдийг халж, илүү хүнлэг, удирдлагын системтэй болгов. Хахууль, авилгын тогтолцоог нь устгаж, харргалзагч болон бусад ажилчдын ахуй амьдрлыг ч дээшлүүлжээ. Хорих байгууллагын удирдлагууд түүний ажлыг онцгойлон үнэлсэн аж. Түүний хийсэн шинэчлэл, сайн туршлагыг бусад хорих ангиудад нэвтрүүлэх санаачлага гаргав. Ингэээд хэд хэдэн хорих ангид зочлох хэрэг гарав. Харамсалтай нь энэ үед нь түүнийг жинхэнэ Бен Жонс биш болохыг өөр нэг шоронгийн дарга мэджээ. Хуулийн ангид хамт сурч байсан Бен Жонс нь огт өөр хүн байдаг тухай мэдээлжээ. Хуурамч захирагчийн удирдах, зохион байгуулах авъяас чадварыг шоронгийн удирдлагууд хүлээн зөвшөөрчээ.
Демарагийн аав нь кино театрт ажилладаг байсан учир тэр Америкд гарсан бүхий л киног үздэг байсан аж. Гол баатруудын үйлдэл бяцхан хүүд нөлөөлж, яг л тэдэн шиг сайн хүн болно хэмээн 16 настайдаа гэрээсээ зугтсан аж. Магадгүй жүжигчин болсон бол тэр илүү амжилт олох байсан нь тодорхой. Тэр ямар ч номыг маш хурдан уншиж, ойлгодог онцгой ой санамжтай нэгэн. Шинэ дүрдээ орохын өмнө номын санд сууж, холбогдох мэргэжлийн ном, сурах бичгүүдийг хэдхэн хоногийн тогтоодог байсан аж. Анагаах ухаан, хууль эрх зүй, шашин судлал гэх бүх зүйлийг номоос сурна. Ажиллаж байсан бүх газартаа хуурамч диплом, сертификат, намтар үзүүлж байв. Их сургуулийн профессор, мэс засалч, хуульч зэрэг дүрүүдэд тоглохдоо тухайн мэргэжлийн хүмүүсийн жинхэнэ дипломыг хулгайлах эсвэл маш сайн дуурайлган хийнэ.

Үзүүлж буй дипломоосоо илүүтэй өөрийн яриа, үйл хөдлөл, мэргэжлийн үг хэллэгээр нь түүнийг харилцагч нь үнэлнэ. Энэ нь түүнийг тухайн салбарт туршлагатай мэргэжилтэн болгоход гол үүрэг гүйцэтгэдэг байлаа. Тэрээр тухайн салбарын нарийн мэргэжлийн үгсийг хурдан сурдаг. Түүнийгээ ч шаардлагатай үед ашиглана. Хүмүүсийг өөртөө итгүүлэх болон богино хугацаанд мэдлэг шингээх чадвараар их сургуулиудын профессор ч суралцмаар тийм авьяаслаг нэгэн байв. Түүний гадаад төрхийг харахад “яаж худал хэлж чадсан юм бол” гэж гайхахаар тийм гэмгүй, нөхөрсөг царайтай. Тэрээр сүмд лам байхдаа номлогчийн даруу үнэнч төрхийг, мэс засалч байхдаа шийдэмгий төрхийг, шоронгийн дарга байхдаа хатуу чанд атлаа шударга төрхийг бүгдийг нь гаргаж чаддаг байв. Хүмүүс түүнийг хараад өөрсдийнхөө хүлээж байсан "эмч" эсвэл "дарга"-ын дүр төрхийг түүний царайнаас уншдаг байсан хэрэг. Тэр бусад луйварчид шиг хөрөнгө чинээ их хэмжээний олз ашиг хөөж байсангүй. Харин бусдад хүндлэгдэх гэсэн ганц зүйлийн төлөө ийнхүү олон салбарт ажиллаж, бүгдэд нь амжилт олж байсан аж. Түүний намтараар “Агуу их дүр эсгэгч” гэсэн ном хүртэл гарсан бөгөөд хэд хэдэн киноны бодит дүр байлаа. Хожим тэрбээр сүмд жинхэнээсээ номлогч болсон бөгөөд олон итгэгч нарын хамгийн хайртай нэгэн болсон юм. Сэтгэл судлаачид түүний онолгүй дадлага хийх чадварыг судалгааны сэдэв болгосоор ирсэн. Демара өөрөө хожим нь "Би мөнгө олох гэж биш, харин хүмүүст туслах боломжтой, чухал хүн гэдгээ мэдрэх гэж л энэ бүхнийг хийсэн" гэж хэлж байжээ. Энэ нь түүнийг бусад гэмт хэрэгтнүүд, луйварчдаас эрс ялгаруулдаг юм. Хэдийгээр түүний ихэнх үйлдэл эерэг байсан ч хууль ёсны бус, ёс зүйн хувьд эрсдэлтэй байсныг тэрбээр өөрөө ч хүлээн зөвшөөрдөг юм.
| Дипломгүй мэс засалч, хуурамч шоронгийн дарга: Фердинанд Демарагийн сэтгэл татам луйвар |
ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
2026-06-19 16:06:54
"70 нь ажилд, 30 нь 'идшэнд': Улаанбаатарчуудын гунигт сонголт
2026-06-15 17:05:52
Өөрийгөө иддэг каннибализм буюу МАН дахь зодоон дараагийн Ерөнхий сайдаа унагах уу
2026-06-12 20:44:13
2026-06-19 16:25:47
ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
2026-06-19 16:06:54
Дипломгүй мэс засалч, хуурамч шоронгийн дарга: Фердинанд Демарагийн сэтгэл татам луйвар
2026-06-19 14:27:43
Теслаг дарах гэсэн Томас Эдиссоны булай түүх
2026-06-18 11:38:03
2026-06-16 18:05:03
Долоон хүний аминд хүрсэн Авдрантын хоригдлуудын орголт
2026-06-16 17:52:20
“Никс”-ийн тоглолтын үед 30 секунд 1 сая ам.доллар хүрэв
2026-06-16 11:55:13
"70 нь ажилд, 30 нь 'идшэнд': Улаанбаатарчуудын гунигт сонголт
2026-06-15 17:05:52
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
2026-06-15 14:52:06
Тэд 160 мяган хүнээ төлөөлж, дэлхийг гайхшруулах уу
2026-06-15 13:23:19
Өөрийгөө иддэг каннибализм буюу МАН дахь зодоон дараагийн Ерөнхий сайдаа унагах уу
2026-06-12 20:44:13
20 жилийн өмнө хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн яснууд эх орондоо ирлээ
2026-06-11 14:51:24
Хүүхдийн "статус"-ын онцлог
2026-06-11 14:28:36
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ, УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК- ИУД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-10 15:46:21
МАХанд ЯЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР: ПОПУЛИЗМд ТӨГСГӨЛ байна уу
2026-06-10 15:22:43