Эрдэнийн чулуу гэж гайхамшигтай тунгалаг өнгө, дээд зэргийн хатуулаг чанар, онцгой ховор байдлаараа бусад чулуунаас ялгарах чулууг хэлнэ. Энэ төрлийн чулууг гоёл чимэглэлийн зүйлсээс саланги авч үзэж аргагүй юм.
Манай ард түмэн эртнээс нааш цагаан хаш, мана, гартаам, чунчигноров хөөрөгнүүд, гаансны хаш соруул, хөөрөгний шүрэн толгой, хаяа аяга, гуч гэх мэт үнэт чулуун эдлэлүүдийг хэрэглэж ирсэн.
Улс орон бүр өөрийнхөө нутаг дэвсгэрт байгаа, эдэлж хэрэглэдэг чулуугаа үнэт чулуу гэж үзэж, эрхэмлэн дээдэлдэг. Тухайлбал: Монголчууд бэрхлэгдсэн хас буюу хас, манын холилдсон хэсгүүдээс тогтсон чулуугаар хөөрөг хийн, бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд тэр чулуугаа “Чунчигноров” гэж нэрлэдэг. Үүний адил бусад оронд ч дараах хэллэг хэвшил болсон байна.
ХУДАЛДААНЫ ХЭЛЛЭГ / ЧУЛУУНЫ ЖИНХЭНЭ НЭР
Аляскинский алмаз / Усан болор
Американский рубин / Пироп
Бразильский аквамарин / Цэнхэр молор
Ложный изумруд / Ногоон жонш
Саксонский алмаз / Өнгөгүй тунгалаг молор
Сибирский рубин / Улаан галтмар
Цейлонский рубин / Альмандин гэх мэт
ЧУЛУУНЫ ГАРАЛ ҮҮСЭЛ

Чулууг гарал үүслийнх нь хувьд байгалийн, таримал /синтетик/, хиймэл буюу дуураймал /imitation's/ гэж ангилдаг.
БАЙГАЛИЙН ЧУЛУУ
Байгаль дээр үүссэн бүх чулууг хэлнэ.
ТАРИМАЛ ЧУЛУУ
Байгалийн гаралтай доржпалам, бадмаараг, индранил, маргад зэрэг үнэт чулуу нь маш ховор, өндөр үнэтэй учраас хүн бүр хэрэглэж чаддаггүй. Тийм болохоор хямд үнэтэй, хүртээмжтэй болгохын тулд лабораторийн нөхцөлд талстжуулан гаргаж авсан чулууг таримал буюу синтетик чулуу гэнэ. Тухайлбал, бидний мэдэх бадмаараг, индранил хэмээх хоёр үнэт чулууны найрлага нь хөнгөнцагааны исэл байдаг. Тэр хөнгөнцагааны исэл дээр хромын ион нэмээд өгөхөөр улаан өнгөтэй бадмаараг, харин манганийн эсвэл төмрийн ион нэмвэл цэнхэр өнгөтэй индранил болгон талстжуулдаг. Энэ арга 1940 оны дунд үеэс эхлэн хөгжиж, одоо маш их хэмжээгээр хэрэглэгдэж байна. Таримал аргаар гаргаж авсан чулуу нь байгалийн чулууг бодвол харьцангуй хямд.
ДУУРАЙМАЛ ЧУЛУУ
Чулууг дуурайлган хийх арга нилээд эртнээс бий болжээ. Эхэн үедээ байгалийн гаралтай чулууг өнгийг нь будах, ан цавыг нь нөхөх байдлаар засварладаг байсан бол сүүлдээ олон боловсронгуй арга гарсан байна. Өнөөдөр жинхэнэ сувд гэдэг ойлголт бараг байхгүй болсон бөгөөд бүх төрлийн усанд хясаа зэрэг амьтдыг өсгөж, дотор нь сувд ургуулж байгаа. Сүүлийн жилүүдэд лазерийн туяагаар бөмбөгдөх замаар тунгалаг чулууны гэмтэл, өнгө зэргийг засварлах арга өргөн дэлгэрч байна. Мөн байгалийн нимгэн чулуун дээр өөр материал, чулуу зэргийг нааж үнэт чулуу болгох арга ч бий. Бидний маш мэдэх оюу хэмээх үнэт чулууг цэнхэр өнгийн тосон будгийг газрын тос /нефть/, полиэтилен /гялгар уут/ материалтай холин, шахаж хатууруулах замаар гаргаж авдаг.
Олон улсын практикт байгалийн буюу жинхэнэ үнэт чулуун шигтгээг үнэт металл дээр суулгаж байгаа тохиолдолд үйлдвэрлэгч нь өөрөө гэрчилгээ /сертификат/ заавал бичиж, дагалдуулж өгдөг. Манай дэлгүүр, пүүсүүд дээр худалдаалж байгаа үнэт эдлэлийн шигтгээ нь ихэнхдээ таримал эсвэл химмэл чулуу учраас гэрчилгээний шаардлага байхгүй.
ҮНЭТ ЧУЛУУГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
.jpg)
Чулууг ихэвчлэн гадаад шинж чанар буюу өнгө, хатуулаг, хугаралын дарагдуу, зураасны өнгө, талстын хэлбэр дүрс гэх мэт геологийн шинж чанараар нь таньж тодорхойлдог. Хэрэв дээрх шинж чанараараа танигдахгүй бол мэргэжлийн багажаар шалгана. Тухайлбал: Гэрлийн давхар хугарлын илтгэч, хувийн жин, туйлшрал, спектрийн өнгө, найрлага, дотоод бүтцийг нь харах гэх мэт олон арга бий. Одоогоор дэлхий дээр 3000 гаруй төрлийн эрдэс, 5000 гаруй төрлийн чулуу бий гэсэн судалгаа байдаг. Эдгээр олон чулууны ихэнх шинж чанаруудыг ижил төстэй байдаг болохоор таньж тодорхойлоход бэрх.
Далай байсан юм чинь манай нутагт шүр байхыг үгүйсгэх аргагүй. Манайд Тайваниас импортлосон улбар шаргал өнгийн шүр, шүрэн эдлэл элбэг байдаг. Гэхдээ Монголчууд улаан шүрийг л өндөр үнэлдэг.
Тана гэдэг чулуу байдаггүй. Оросууд болон Монголчууд чулуу гэж нэрлэдэг. Тана бол нялцгай биет амьтны хатасны дотор талын солонгорсөн хэсэг бөгөөд сувд тасарч үүсдэг. Тийм болохоор баруунд таныг эх сувд буюу "Mother-of-pearl" гэж нэрлэдэг.
БРИЛЛИАНТ БОЛ ЧУЛУУНЫ НЭР БИШ
Доржпалам чулуунд 57-58 ширхэг талст гаргасан дугуй хэлбэртэй, одлог засалтыг бриллиантан засалт гэнэ. Энэ нь “бриллианс” буюу “гялалзах” гэсэн утгатай англи үг. Тэгэхээр бриллиант бол чулууны нэр биш, засалтын хэлбэрийн нэр юм. Чулуунд талст гарган засах өөр олон хэлбэр, нэр бий.
ЭРДЭНИЙН ЧУЛУУГ ХЭРХЭН ҮНЭЛЭХ ВЭ?
Эрдэнийн чулууг үнэлгээний хувьд үнэт, хагас үнэт, гоёл чимэглэлийн гэж ангилдаг. Үнэт чулуунд дөрвөн өнгийн, хамгийн хатуу бас ховор чулууг хамруулдаг.
Тунгалаг өнгөтэй нь доржпалам буюу алмаз. Ийм чулуу байдаггүй. Улаан өнгөтэй нь бадмаараг буюу рубин. Цэнхэр өнгөтэй нь индранил буюу сапфир. Ногоон өнгөтэй нь маргад буюу изумруд.
Манай оронд одоогоор үнэт чулууны орд нээгдээгүй. Харин хэрэглэний чулууны 160 гаруй орд илэрсэн. Аль ч улс сувд, шүр, хувилгаан эрдэнэ /алесандрит/, эрдэнийн гэрэлт чимэд /опал/ зэргийг өндөр үнэлдэг. Гэхдээ энгийн чулуу ч хосгүй үнэт болох тохиолдол гардаг. Тэр нь геологийн тогтцын хувьд маш гайхамшигтай, өвөрмөц хэлбэр дүрстэй байдаг байна.
ТӨРСӨН ЖИЛ, ОРДОД ЭЭЛТЭЙ ЧУЛУУ ГЭЖ ҮНЭХЭЭР БАЙДАГ УУ?
.jpg)
Чулуу бүрийн энерги шингээх, ойлгох, гэрлийг нэвтрүүлэх, дулаан дамжуулах шинж чанар өөр өөр байдаг. Тэдэгэр шинж чанарыг маш олон төвшинд, олон янзаар ангилдаг. Чулууг нь биоритм талаасаа эзэндээ эерэг энерги өгдөг гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Хүн байгалийн амьтан болохоор байгалийн чулуу биед нь сайнаар нөлөөлөхгүйг үгүйсгэх аргагүй юм.
ОРГАНИК ГАРАЛТАЙ ЧУЛУУ
Органик буюу амьтан, ургамлын гаралтай гурван төрлийн чулуу байдаг. Энэ нь шүр, сувд, хув гурав. Хув нь модны давирхай, шүр нь далайн ёроолын нялцгай биет амьтан, сувд нь нялцгай биет амьтны илүүдлэл хэсэг. Хүмүүс амьтан, сувд нь нялцгай биет амьтад илүүдлэл хэсэг гэхэд сувдыг тодорхой хугацаанд байгаагаар болчихдог гэж ярьдаг. Нэгэнт органик гаралтай учраас тодорхой хугацааны дараа арилах нь байж болох зүйл гэнэ. Энэ нь чиний улаан хорхой харандаа таараад шороо болчихдогтой адилхан юм.
Бид эх нутгаа 9 эрдэнийн орон хэмээн бахархан дуулдаг ч үнэн хэрэгтээ шүр гэдэг эрдэнэ манайд байх магадлал бага гэнэ. Дээр дурдсанчлан, шүр нь далайн ёроолын нялцгай биет амьтан болохоор мэдээж далайн л зүйлээс ирнэ. Гэхдээ олон зуун сая жилийн өмнө...
| ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ? |
Дипломгүй мэс засалч, хуурамч шоронгийн дарга: Фердинанд Демарагийн сэтгэл татам луйвар
2026-06-19 14:27:43
"70 нь ажилд, 30 нь 'идшэнд': Улаанбаатарчуудын гунигт сонголт
2026-06-15 17:05:52
Өөрийгөө иддэг каннибализм буюу МАН дахь зодоон дараагийн Ерөнхий сайдаа унагах уу
2026-06-12 20:44:13
2026-06-19 16:25:47
ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
2026-06-19 16:06:54
Дипломгүй мэс засалч, хуурамч шоронгийн дарга: Фердинанд Демарагийн сэтгэл татам луйвар
2026-06-19 14:27:43
Теслаг дарах гэсэн Томас Эдиссоны булай түүх
2026-06-18 11:38:03
2026-06-16 18:05:03
Долоон хүний аминд хүрсэн Авдрантын хоригдлуудын орголт
2026-06-16 17:52:20
“Никс”-ийн тоглолтын үед 30 секунд 1 сая ам.доллар хүрэв
2026-06-16 11:55:13
"70 нь ажилд, 30 нь 'идшэнд': Улаанбаатарчуудын гунигт сонголт
2026-06-15 17:05:52
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
2026-06-15 14:52:06
Тэд 160 мяган хүнээ төлөөлж, дэлхийг гайхшруулах уу
2026-06-15 13:23:19
Өөрийгөө иддэг каннибализм буюу МАН дахь зодоон дараагийн Ерөнхий сайдаа унагах уу
2026-06-12 20:44:13
20 жилийн өмнө хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн яснууд эх орондоо ирлээ
2026-06-11 14:51:24
Хүүхдийн "статус"-ын онцлог
2026-06-11 14:28:36
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ, УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК- ИУД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-10 15:46:21
МАХанд ЯЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР: ПОПУЛИЗМд ТӨГСГӨЛ байна уу
2026-06-10 15:22:43