Мексикт чихэрлэг сургамж гэж бий. Эдийн засгийн онолчид мэднэ дээ. Яг манай гишүүд шиг ард түмэндээ хайртай хэсэг нөхөд мексикүүдийг хэт их сахартай ундаа ууж байна гэж үзжээ. Хүүхэд, залуусыг хортой хэрэглээнээс нь салгая гэв. Тоо үзүүллээ. Сахарын өвчин Мексикт бүс нутагтаа их байгааг статистик баримтаар харуулав. Энэ бүхний шалтганыг гааз, сахар ихтэй ундаанаас болсон гэжээ. Ундааны худалдаа, үйлдвэрлэл, импортын татварыг нэмэв. Гэвч хүүхэд, залуус амттангаас татгалзсангүй. Харин ч хамгийн хямд, чанаргүй, элсэн чихрийн агууламж өндөр хуурамч бүтээгдэхүүн рүү хошуурав. Ундаанаас ордог орлого хаагджээ. Австралид татварыг нь нэмж байгаад тамхидалт, дам тамхидалттай тэмцэхээр шийдсэн ч үр дүн нь мексикээс ч хүнд туссан. Гэмт хэргийн бүлэглэлүүд тамхины сүлжээг атгав.
Бид өөрсдөө ч татвар нэмээд л бүх зүйл сайхан болчихдоггүй гэдгийг арьс, ясандаа хүртэл мэдэрсэн улс. Гадаадад эдийн засгийн чиглэлээр сурдаг нэгэн охин түүхий эдийн үнэ өсөхөд улс нь хууль батлаад татвар авч болдог тухай хичээл заалгаснаа аавдаа хэлэв. Монголчуудын эз татаж, сонссон хүн нь УИХ-ын гишүүн байж таараад. Хууль санаачлав. Монгол бөх Японы мэргэжлийн сумогийн 68 дахь аваргаар тодорсон үе огтлолцжээ. Уул уурхайн компаниудын ашгаас аваргын нэрэмжит 68 хувийг нь татварлах болсон. Монголд хөрөнгө оруулах гэсэн гадныхан хууль, "гууль" хоёрыг маань голоод хулжиж одсон. Эрдэнэтээс авдаг татвар нэмэгдсэнийг эс тооцвол Монгол банкинд тушааж байсан алт 85 хувь болтлоо буурав. Монголын баялаг гадны авдар дүүргэдэг болсон. Гадагш зөөдөг сүлжээ үүссэн бөгөөд энэ сүлжээний гишүүний цөөхөн хүн баяжив. Хууль зөрчсөн болохоор шоронд орсон нь ч их байх.
Ойрмогхон тамхи, вэйпийн татварыг хэд дахин нэмэх хуулийг гишүүд санаачилжээ. Нэг талаас нь харахад утаат тамхи болон електрон тамхины лобби бүлгүүдийн тулаан юм шиг харагдах ч үнэн хэрэгтээ санаачилсан хууль нь бүхий төрлийн тамхины татварыг нэмэх явдал аж. Хууль батлагдвал манай улс бүс нутагтаа төдийгүй дэлхийд өндөр үнэтэй тамхиай улс болох аж. УИХ-ын гишүүн “Монос”ын гэгдэх Эрдэнэчимэгийн санаачилсан хууль архи, тамхины хэрэглээг бууруулах учиртай байсан. Бар, ресторан зэрэг үйлчилгээний газар тамхи татдаггүй болсон эерэг талтай ч бусад заалт нь хэрэгжих суурь байсангүй. Жижиг дэлгүүрүүд тамхийг хулгайгаар борлуулж, жинхэнээсээ татвар төлдөг том дэлгүүрүүд энэ зах зээлээс буусан.
Өдгөө нэр бүхий гишүүдийн санаачилж буй хууль батлагдвал манай улс бүс нутагтаа төдийгүй дэлхийд хамгийн өндөр үнээр тамхи худалдаалдааг орон болох нь. Тооцоо энгийн, үр дагавар нь аюултай. Тамхийг хуулийн дагуу импортлодог хэсэг нь дампуурна. Оронд нь "хар зах"-ын наймаачид хаанчилна. Хилээр тамхи зөөх нь ашигтай бизнес болж, жирийн иргэд ч, гэмт бүлэглэлүүд ч нууц сүлжээгээр дамжуулан, татваргүй, хяналтгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүнийг оруулж эхэлнэ. Энэ бол Мексик, Австралийн гашуун түүхийн нэг монгол хувилбар юм.
Төр засаг тамхины хэрэглээг бууруулах зорилго өвөрлөсөн ч иргэдээ хямд, хортой, хуурамч бүтээгдэхүүн рүү түлхэж байна. Хяналтгүй зах зээлд зарагдаж буй тамхинд ямар химийн бодис, ямар хольц байгааг хэн ч шинжлэхгүй. Эцсийн дүндээ иргэд маань татвар төлсөн, мтандарт шаардлага хангасан тамхины оронд хил дамнасан сүлжээний "хор"-ыг сорж, эрүүл мэндээрээ дэнчин тавих болно.
Энэ хуулийн төсөл нь зөвхөн электрон тамхины эсрэг биш, бүх төрлийн тамхийг хамруулж байгаа нь цаанаа том бизнесийн бүлэглэлүүдийн захиалга байж ч мэднэ. Тэд өрсөлдөгч нараа татварын дарамтад оруулаад, дараа нь хууль бус наймааг монопольчлон хянаж үлдэх гэсэн далд тохиролцоотой биш гэх баталгаа алга.
Татвар нэмэх, байгаа болсон тогтолцоог эвдэх амархан, харин эргүүлээд бүтээх нь хэцүү. Монголын зах зээлийг хууль бус, хяналтгүй, "хар" эдийн засгийн диваажин болгож мэднэ. Бусдад эрүүл мэндийг өгөх гэж буй татвараар бус бол ухаалаг зохицуулалтаар хийх ёстой. Монголчууд бид түүхээсээ сургамж авдаг байх учиртай.
| "Эрүүл мэндийн" халамж уу, эсвэл далд эдийн засгийн "тэжээгч" үү |
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16