Монгол Улсын маршал, Ерөнхий сайд Х.Чойбалсан 1952 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Москва хотноо Кремлийн эмнэлэгт таалал төгсчээ.
Албан ёсны баримтуудад түүнийг бөөрний хорт хавдрын улмаас нас барсан гэж тэмдэглэдэг. Кремлийн нэр хүнд бүхий эмч нар хагалгааг амжилттай хийсэн ч, маршал шархаа даалгүйгээр өнгөрсөн гэх мэдээлэл бий.
Гэвч түүхч, судлаачдын дунд түүнийг Сталины заавраар хөнөөсөн гэх үндэслэл бүхий сэжиг таамаг байдаг. Маршал Х.Чойбалсан оросуудын захиалгаар монголын сэхээтнүүд, офицерүүд, лам нар болон буриад иргэдийг хомроголон устгасан. Энэхүү хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн "гэрч"-ээ Сталин ийнхүү устгасан байж болзошгүй.
Сонирхолтой нь, Оросууд Монголын удирдагчдыг цаазлах эсвэл улс төрийн тавцангаас зайлуулахдаа үндэсний баярын өдрүүдийг тааруулдаг. Маршал Х.Чойбалсан ч мөн Цагаан сарын битүүний өдөр таалал төгссөн нь түүхчдийн анхаарлыг татдаг байна.
Түүнийг өнгөрсний дараахан ЗХУ-д дэгдсэн "Эмч нарын хэрэг"-ийн үеэр Сталин өөрөө: "Кремлийн эмч нар Х.Чойбалсан тэргүүтэй гаднын удирдагчдыг хөнөөсөн" хэмээн ам алдаж байсан түүхтэй. Энэ нь маршалын үхэлд Зөвлөлтийн дээд удирдлагын оролцоо байсан байж магадгүй гэх хардлагыг улам лавшруулдаг. Х.Чойбалсангийн үхэл Монголын түүхэнд нэгэн эрин үеийг хааж, ард түмэнд гашуудал авчирсан юм. Архивын баримтуудаас харахад, тухайн үед маршалыг нутаглуулах үйл ажиллагаа болон ар гэрийнхэнд нь олгох тэтгэмжид маш их ач холбогдол өгч байсан нь удирдагчийн нэр хүндийг тогтоон барих, эсвэл үхлийн үнэн шалтгааныг далдлах гэсэн улс төрийн тоглолт байсан байх магадлалтай.
Х.ЧОЙБАЛСАНГИЙН ШАРИЛЫГ ОРШУУЛАХАД ХЭРЭГЛЭСЭН ЗАРЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ, ГЭРГИЙ Б.ГҮНДЭГМААД ОЛГОХ ТЭТГЭВЭР
.jpg)
Б.Н.М.А.Улсын Сайд нарын Зөвлөлийн ТОГТООЛ
1952 оны 2-р сарын... ны өдөр | Улаанбаатар хот.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлөөс Тогтоох нь:
Талийгаач Маршал Х.Чойбалсангийн гэр бүлд нэг удаагийн тусламж 50 мянган төгрөгийг* олгосугай.
Талийгаач Маршал Х.Чойбалсангийн гэргий Б.Гүндэгмаад сар бүр 1000 төгрөгийн хэмжээний тэтгэмжийг бүх насных нь туршид, хүү Нэргүйд сар бүр 300 төгрөгийг дээд сургууль төгстөл нь, талийгаачийн охин Сувдад сар бүр 300 төгрөгийг түүний насанд хүртэл нь тус тус энэ 1952 оны 2-р сарын 26-наас эхлэн олгож байхаар тогтоосугай.
Нэр бүхий 18 аймгуудаас ирэх төлөөлөгчдийн зардлын төсөв
Энэхүү төсвийг 10 өдрөөр үйлдэв.
Замын зардалд: Аймгуудаас тус хотноо ирэх ба буцахад километр дутам 15 мөнгөөр бодож, эдгээр 18 аймгийн бүгд 177 хүний замын зардалд 26611 төгрөг.
Хоол ундны зардалд: 200 хүн өдөр бүр 3 удаа хоол цай хэрэглэхэд хүн бүрд өдөр бүр 13 төгрөгөөр 2600 төгрөг, 10 өдөрт 24400 төгрөг.
Тээврийн зардалд: Ачааны тэрэг 4, цаг дутам 35 төгрөгөөр, өдөрт 4 цагаар 560 төгрөг, 5600 төгрөг.
Халуун усанд нэгэн удаа оруулахад хүн бүр 3 төгрөгөөр 180 хүнд 540 төгрөг.
Түлшний зардалд: 2 пишинд өдөр бүр түлэх нүүрс түлээнд 152 төгрөг, 10 өдөр 1614 төгрөг.
ПаРадио 7, телефон 2-ыг тавихад 15 төгрөгөөр телефон 115 төгрөгөөр 335 төгрөг.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсангийн шарилыг оршуулах ажлыг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө
2 ДУГААР ЗҮЙЛ
Шарилыг авчрах гашуудлын галт тэргийг Улаанбаатар хотын төмөр замын буудал дээр угтан авах тухай. /Дамба, Лхамсүрэн/
БНМАУ-ын Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсангийн шарилыг Засгийн газрын ордонд байрлуулах тухай Сайд нарын Зөвлөлөөс шийдвэр гаргаж нийтлэх. Н.Лхамсүрэн
Төмөр замын буудал дээр гашуудлын чимэглэлийг зохион байгуулахад:
Гацуурын мөчир шилмүүсээр хийсэн цэцгийн эрхи ба Х.Чойбалсангийн том хөргийг төмөр замын буудлын байшингийн довжоон дээр тавих;
Х.Чойбалсангийн цагаан гипсээр хийсэн цээж барималыг өндөр тавиур дээр тавиад, жагсаал болох газрын төв дунд тавих; Х.Чойбалсангийн цээж барималын дэргэд хүндэт харуул гаргах.
Б.Н.М.А.Улсын далбааг торгоор оёж Х.Чойбалсангийн шарилыг бүтээх.
Шарилыг тавьж явах битүү машин ба шарилыг тавих тавиурыг зохиох ёсоор чимэглэх.
Гал тэрэгний буудлаас цэцгүүдийг авчрах зис-150 гэдэг машин 25-ыг тулгуурын хамт бэлтгэх. /Лувсан/
Вагоноос цагийг гаргаж машинд тавих ажлыг хийх 160 хүнийг гаргах. /Дүгэрсүрэн/
Хотын гарнизоны цэргийн гуулин хөгжмийг бэлтгэж гашуудлын дууг эгшиглэх журмыг боловсруулах. /Хошууч генерал Батаа/
Гал тэрэгний буудал дээр микрофон тавих ба радиорупорыг 6-гаас доошгүйгээр хавийн модонд тавих. /Самбуу/
Гашуудлын галт тэргийг угтаж авахад дор тодорхойлсноор дэс дарааллыг баримтлах:
А) МАХНТХ-Улс Төрийн Товчооны гишүүд, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нар, Ерөнхий сайдын орлогчид, Маршал Х.Чойбалсангийн төрөл төргөсөд Х.Чойбалсангийн цээж баримлын урд талаар зогсох.
Б) Гашуудлын галт тэрэг ирмэгц гашуудлын дууг эгшиглүүлэх
В) Хүндэт харуул ёслолоо хийх.
3 ДУГААР ЗҮЙЛ
Улаанбаатарын төмөр замын буудал дээр цуглаан хийх ба Засгийн газрын ордон хүртэл гашуудлын жагсаал явах ажлыг зохиох. /Дамба, Сосорбарам хариуцна/
1.Гашуудлын галт тэрэг буудал дээр ирмэгц хөдөлмөрчдийн төлөөлөгчид оролцсон цуглааныг дор дурдсан төлөвлөгөөгөөр хийх:
Митингийг МАХНамын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Ю.Цэдэнбал нээнэ.
2. Митингийн үед Маршалын баримал дүрсийн дэргэд хүндэт харуул зогсоно.
3. Митинг төгссөний дараа улс төрийн товчооны гишүүд, Зөвлөлтийн төлөөлөгчид Маршал Х.Чойбалсангийн шарилыг гар дээрээ авч вагоноос гараад тусгай бэлтгэсэн автобуст оруулна.
4. Х.Чойбалсангийн шарилыг вагоноос гаргаж ирмэгц нийт хүмүүс нам гүм болж тугаа бөхийлгөн зогсоно.
4. Төмөр замын буудлаас Засгийн газрын ордон хүртэл гашуудлын жагсаалыг явуулахдаа төмөр замын буудлын жижиг хотын гол гудамжаар явуулсаар Сталины гудамжийг дагаж яваад уул гудамжаа огтлон гарч, Сүхбаатарын өргөн чөлөөгөөр оруулах зэргээр зохион байгуулахыг дор тодорхойлбол:
А) Цэцэг ачсан машинууд гашуудлын жагсаалын түрүүнд орж явах
Б) Шарил ачсан автобус нь цэцэг ачсан машинуудын дараад нь явах
В) Шарил ачсан автобусны сүүлээр Х.Чойбалсангийн төрөл төрөгсөд, гэр бүлийнхэн, МАХНТХороо Улс төрийн товчооны гишүүд, СССР-ийн Засгийн газрын төлөөлөгчид, Дипломат төлөөлөгчдийн тэргүүн нар, МАХНТХороо нарийн бичгийн дарга нар, Ерөнхий сайдын орлогчид, УИХ-ын тэргүүлэгч гишүүд, МАХНТХорооны гишүүд болон Засгийн газрын гишүүд, МАХАрмийн генералууд машинаар явна.
Гашуудлын жагсаалын үеэр хамгаалалт ба журам сахиулах талын бүх арга хэмжээнүүдийг авах явдлыг Дотоод явдлын яамны сайд Батаад хариуцуулан гүйцэтгэх
4 ДУГААР ЗҮЙЛ
Хүндэт манаа шарилын дэргэд 4, урд танхим дахь барималын дүрийн дэргэд 2-ыг зогсоох.
Хүндэт манаа 5, 5 минутаар солигдоно. Үүнд солилтыг тусгай хүмүүс гүйцэтгэнэ.
Танхимд маршал Чойбалсангийн дотны нөхөд ба ах дүү нарын суух 2 эгнээ зөөлөн сандал засах.
Том танхим ба урд танхимын үүдэнд, бүх шатан дээр, гол хаалганы дэргэд Улсын аюулаас хамгаалах яамны ажилчдаас дежүрлүүлэх.
5 ДУГААР ЗҮЙЛ
Маршал Х.Чойбалсангийн шарилыг танхимаас авч явахдаа дор дурдсан журмаар гүйцэтгэнэ.
А) Шилдэг ударникууд ба тэргүүний ажилчид хар лентээр хүрээлсэн маршалын зургийг авч явна.
Б) Армийн офицерууд нь хүрээ улаан подушик дээр хадсан маршал Х.Чойбалсангийн депутатын тэмдэг, одон медалиудыг авч явна.
В) МАХНамын Төв Хорооны улс төрийн товчооны гишүүд Х.Чойбалсангийн шарилыг гар дээрээ авч танхимаас гарна.
Г/ Шарилыг дагаж маршалын гэргий хүүхэдтэйгээ хамт засгийн удирдагчид, СССР-ийн засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд явна.
Д) Засгийн газрын танхимаас гарахад гадна хаалганы хоёр талаар туг баригчдын цуваа зогсож байна.
Е) Шарилыг авч яваа хүмүүс засгийн газрын индрийн зүүн талаар нь тойрч Сүхбаатарын талбайд гарах ба дараа нь индрийн өмнө талд зоосон өндөр суурь дээр маршалын шарилыг тавина.
Ж) Гашуудлын митинг төгссөний дараа нам, засгийн удирдагчид индрээс бууж маршалын шарилыг гар дээрээ авч түр мавзолий (Засгийн газрын индэр )-т оруулна.
н/ Бүгд нийт 3 минут дуугүй зогсоно.
К) Гуулин хөгжмийн оркестор "Интернационал "-ыг аялж, Улаанбаатар хотын бүх үйлдвэрүүдийн яндан дуугарах ба их бууны буудлага хийнэ. Сүхбаатарын талбай дээгүүр онгоцууд нисэж өнгөрнө.
6 ДУГААР ЗҮЙЛ
1952 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 10-ны хүртэлх Үнэн сонины гашуудлын дугааруудыг гаргах хэмжээнүүд:
Хариуцагч нь Ширэндэв
Жич: Гашуудлын галт тэргийг ирмэгц хотын бүх үйлдвэрийн яндан ба галт тэрэгнүүдийн янданг 5 минут үргэлжлүүлэн дуугаргах
Засгийн газрын ордны үүднээс индрийн зүүн гараар шарил тавих тавцан хүтель цагаан эсгий дэвсэх.
1952.2.1
*1953 онд оюутны тэтгэлэг 100 гаруй төгрөг, бүрэн дунд сургуулийн багш 400 орчим төгрөгийн цалинтай байв. Талх 4 төгрөг 40 мөнгө, хонь хөдөө орон нутагт 50-60 төгрөг, говьд үхэр ховор тул 400-500 төгрөг хүрнэ. Мөн архи ховор байсан учир 1957 оны үед 14-15 төгрөгөөр зарагддаг байжээ.
Дотоод явдлын яамны хязгаарын цэргийн харъяа хягаарын отрядуудаас Их удирдагч Маршал Х.Чойбалсангийн шарилыг оршуулах явдалд удирдаж ирсэн төлөөлөгчдийн дотор ажиллах төлөвлөгөө.
2.1 Ирсэн хүмүүсийг бүртгэн авах
2.2 Хувцас хэрэглэлийг шалган хувцасыг солиулах.
2.3 Биеийн ариун цэврийг сахиулах талаар үсийг засуулах халуун усанд оруулах явдлыг төлөөлөгчидийг хүрэлцэн ирэх бүрд гүйцэтгэнэ.
Суртал таниулгын талаар.
4.1 Маршал Х.Чойбалсангийн нас барсны гашуудлыг бичсэн сонинуудыг дэс дараалан олж авч төлөөлөгч нарт уншуулах.
4.2 Маршал Чойбалсангийн амьдрал үйл явдлын тухай, Цэдэнбал даргаас маршалын 50 насны ойд хэлсэн үгийг 5 удаа уншлага явуулах.

Бэлтгэсэн: Л.Эрдэнэжаргал
| МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР |
"Эрүүл мэндийн" халамж уу, эсвэл далд эдийн засгийн "тэжээгч" үү
2026-06-23 15:05:25
ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
2026-06-19 16:06:54
Дипломгүй мэс засалч, хуурамч шоронгийн дарга: Фердинанд Демарагийн сэтгэл татам луйвар
2026-06-19 14:27:43
"Их баатар"-ын нууцлаг хувь заяа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз
2026-06-24 16:42:22
МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2026-06-23 16:59:31
"Эрүүл мэндийн" халамж уу, эсвэл далд эдийн засгийн "тэжээгч" үү
2026-06-23 15:05:25
"Арслан"-гуудын аймшигт өшөө авалт буюу “Air India 182”-ын эмгэнэл
2026-06-23 13:01:43
2026-06-22 18:30:16
500 жил нууцлагдсан Микеланжелогийн "шорон"
2026-06-22 15:46:40
2026-06-21 19:20:15
2026-06-19 16:25:47
ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
2026-06-19 16:06:54
Дипломгүй мэс засалч, хуурамч шоронгийн дарга: Фердинанд Демарагийн сэтгэл татам луйвар
2026-06-19 14:27:43
Теслаг дарах гэсэн Томас Эдиссоны булай түүх
2026-06-18 11:38:03
2026-06-16 18:05:03
Долоон хүний аминд хүрсэн Авдрантын хоригдлуудын орголт
2026-06-16 17:52:20
“Никс”-ийн тоглолтын үед 30 секунд 1 сая ам.доллар хүрэв
2026-06-16 11:55:13
"70 нь ажилд, 30 нь 'идшэнд': Улаанбаатарчуудын гунигт сонголт
2026-06-15 17:05:52