Эмомали Рахмон нь 1992 оноос хойш буюу 30 гаруй жил Тажикстан улсыг тасралтгүй удирдаж буй дэлхийн хамгийн урт хугацаанд төрийн эрх барьж буй удирдагчдын нэг. Түүнийг засгийн эрхэнд гарахад буюу 1990-ээд оны эхэнд тус улсад харгис ширүүн иргэний дайн эхэлсэн. Энэхүү дайныг зарим хүмүүс шашин болон үндэстэн хоорондын мөргөлдөөн мэтээр хардаг. Үнэн хэрэгтээ тус улс нь нэгдмэл үндэстэн. Памирын уулархаг бүс нутагт төвлөрөн амьдардаг цөөн хэсэг нь исламын шийт урсгалыг дагадаг ч дийлэнх буюу 90 –ээс дээш хувь нь суннит шүтдэг учир шашны мөргөлдөөн гарах боломж үгүй юм. Зөвлөлтийн үед тажикстаны зарим бүсийг анхааран хөгжүүлснээс захын бүсүүд орхигдсон, ЗХУ задрахад тус бүс нутгийнхан эрх мэдэл, эдийн засгийн боломжоо дээшлүүлэх шаардлага нь даамжирсаар иргэний дайн болж хувирсан. ОХУ, Узбекстан, Афганистан зэрэг улсуудын оролцоогоор тус улсын иргэний дайн удаан хугацаанд үргэлжилсэн юм. Албан тушаал, эрх мэдэл, бүс нутгийн бүлэглэлүүдийн хоорондын эд хөрөнгө, нөлөөллийн төлөөх дайныг Рахмон зогсоож, талуудыг эвлэрүүлэн үндэсний нэгдмэл байдлыг хадгалж чадсан нь түүний улс төрийн гол гавьяанд тооцогддог. Төрийн тэргүүн урт хугацаанд эрх мэдлээ хадгалах явцдаа улс төрийн сөрөг хүчнийг шахыг хязгаарлаж, хаалттай тогтолцоог бий болгосон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь төрийн хяналтад голлон ажилладаг бөгөөд эрх баригч гэр бүлийн нөлөө төрийн болон эдийн засгийн бүхий л салбарт нэвтэрсэн байдаг. Тажикстан улсын хувьд хөгжиж буй орнуудын тоонд багтдаг бөгөөд эдийн засаг нь голчлон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, цахилгаан эрчим хүч дээр суурилдаг. Тус улсын ДНБ нь харьцангуй бага бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ бүс нутагтаа доогуур байр суурь эзэлдэг. Монгол, Тажикстан хоёр улс газарзүйн хувьд алслагдмал боловч хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт туршлага солилцох боломжтой юм. Тажикстаны чанартай хөвөн давуу, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнийг манай зах зээлд нийлүүлэх, эсвэл мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах чиглэлээр хамтран ажиллах. Геологи хайгуул, уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэх чиглэлд туршлагаа хуваалцах. НҮБ болон бусад бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд харилцан бие биенээ дэмжих юм.
Ерөнхийлөгч Эмомали Рахмоны хувийн амьдрал болон гэр бүлийн бүтэц олон нийтийн анхаарлыг байнга татаж ирсэн байдаг. Тэрээр эхнэр Азизмо Асадуллаеватайгаа 1970-аад оноос хойш амьдарч байгаа бөгөөд албан ёсны мэдээллээр 9 хүүхэдтэй өнөр өтгөн бүлийн эзэн юм. Түүний хүүхдүүд болон хүргэн, ах дүү нар нь Тажикстаны томоохон албан тушаал, бизнес, банк санхүүгийн салбарыг атгадаг. Эмомали Рахмоны энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлал нь үндсэндээ албан ёсны төрийн айлчлалын протоколын дагуу, ажил хэргийн шинж чанартай өндөр түвшний уулзалтад төвлөрсөн тул гэр бүлийн гишүүдгүйгээр, албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр ирсэн байна. Тэрбээр амьдралдаа төв Азийн бусад орны удирдагч нартай харьцуулахад олон эхнэр сольж байгаагүй бөгөөд хууль ёсны нэг эхнэртэй юм.
| 30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал |
Зургаадугар сарын 26-ны өдрийн байдлаар хасагдах шатанд шалгарсан багууд болон тоглолтын хуваарь
2026-06-26 17:03:00
Ялархагч, “ялтан” хоёр цэцэд “цэцлэх үү”
2026-06-25 16:34:19
МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2026-06-23 16:59:31
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26
Түүхэн хонзон ногоон талбайн тулаан
2026-07-15 17:35:23
Түүхэн өшөө, ногоон талбайн тулаан
2026-07-15 17:34:10
Зургаадугар сарын 26-ны өдрийн байдлаар хасагдах шатанд шалгарсан багууд болон тоглолтын хуваарь
2026-06-26 17:03:00
2026-06-26 13:11:56
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ
2026-06-26 12:45:50
Ялархагч, “ялтан” хоёр цэцэд “цэцлэх үү”
2026-06-25 16:34:19
"Их баатар"-ын нууцлаг хувь заяа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз
2026-06-24 16:42:22
МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2026-06-23 16:59:31