Дэлхийн уулын спортын домог, хүн төрөлхтний боломжийн хязгаарыг тэлсэн аугаа уулчин, "14 оргил" баримтат киноны гол дүр Нилмац Пуржа болон түүний багийн уулчид Пакистаны нутаг дахь Каракорумын нуруунд орших дэлхийн 12 дахь өндөр оргил болох 8,051 метрийн өндөртэй Брод Пик оргил руу авирах үеэрээ цасан нурангид өртөж амиа алдсан харамсалтай явдал болсон.
Netflix компаниас бүтээж, 2021 онд олны хүртээл болгосон "14 оргил" баримтат кино нь дэлхийн уулын спортынхон төдийгүй хүний ертөнцийг доргиулсан гайхамшигт амжилтын түүх болсон. Уг кинонд Балбын уулчин, Британийн тусгай хүчний цэрэг асан Нилмац Пуржа болон түүний багийнхан дэлхийн 8,000 метрээс дээш өндөртэй хамгийн өндөр 14 оргилыг зураан сар зургаа хоногийн дотор амжиж туулсан түүхийг өгүүлдэг. Энэхүү 14 оргилд ганцаарчилж гарахын тулд уулчид олон арван жил зарцуулдаг байсан бол Нимс Пуржа болон түүний шерпанууд асар богино хугацаанд оргилдож, шинэ рекорд тогтоосон юм.
“14 оргил” кино цацагдсан цагаасаа эхлэн дэлхий даяар сая сая хүнийг байлдан дагуулж, хүмүүст ямар ч хүнд үед бууж өгөхгүй байх гайхалтай зориг өгсөн бүтээл болж чадсан юм. Кино шүүмжлэгчид болон үзэгчдийн зүгээс маш өндөр үнэлгээ авсан бөгөөд дэлхийн шилдэг адал явдалт баримтат кинонуудын тоонд зүй ёсоор багтдаг. Уулчид кино багийнхан дагуулж явах боломжгүй учир ихэнх хэсгийг GoPro болон биедээ зүүсэн гар камерууд, мөн дрон ашиглан өөрсдөө бичиж авсан нь үзэгчдэд уулын оргил дээрх бодит аюул, эрсдэлийг ямар ч чимэггүйгээр хамгийн ойроос мэдрүүлж чадсан юм.
Нимлмац Пуржа Пакистаны нутаг дахь 8,000 метрээс дээш өндөртэй өөр нэгэн уул болох Гашербрум II рүү авирахаар төлөвлөж байсан ч хөдлөхийнхөө өмнө өөрийн амжилт гаргасан 8,000 метрээс дээш өндөртэй оргилуудын тоог дахин тооцоолж, шинэ боломж харжээ. Тэр Брод Пик оргилыг амжиж эзэлбэл, тэрээр дэлхийн 8,000 метрээс дээш өндөртэй 14 оргилыг нэмэлт хүчилтөрөгчгүйгээр хоёр удаа бүтэн авиад зогсохгүй, түүхэнд анхдагч болох боломж гарсан аж. Тэр Брод Пик рүү чиглэлээ өөрчлөн авирсан нь түүнийг осолд дууджээ.
Тус экспедицийнхэн авиралт хийж байх үед гэнэтийн хүчтэй цасан шуурга шуурсан аж. Уулчид энэ үед 6,600 орчим метрийн өндөрт явж байсан бөгөөд асар хүчтэй цасан нурангид өртөж, GPS болон байршил тогтоогч төхөөрөмжүүд нь ердөө хэдхэн хормын дотор хэдэн зуун метрээс бараг 1 км орчим өндрийн зөрүүтэй газар руу шууд шидэгдсэнийг мэдээлжээ. Ослын дараа Пакистаны армийн нисдэг тэрэг, эрэн хайх баг болон туршлагатай уулчид газар дээр нь ажилласан. Тэд харамсалтайгаар амиа алдсан уулчдын цогцсыг олж эхэлжээ. Уулчны өөрийн үүсгэн байгуулсан Elite Exped компани болон холбогдох албаны хүмүүс энэхүү эмгэнэлт явдлыг албан ёсоор баталж, дэлхий нийтийн өмнө хүнд гарз тохиосныг зарласан юм.
Нимс Пуржа нь амьд ахуйдаа "Ууланд хэзээ ч хүндэтгэлгүй хандаж болохгүй, уул бол хэнийг ч өршөөдөггүй" хэмээн хэлж байсан удаатай.
| Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ |
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19
Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
2026-09-01 15:23:59
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлаа
2026-09-01 08:48:00
Банкны салбарын бодлогын хэлэлцүүлэг: 2027 оны бодлого, олон улсын нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг, салбарын шинэчлэлийг хэлэлцлээ
2026-08-31 15:14:00
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа
2026-08-29 14:04:50
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого зохицуулалтын хүрээнд гадаад хамтын харилцааг өргөжүүлнэ
2026-08-26 13:12:00