Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг

Та Ромын алдарт Треви усанд санд зоос шийдээгүй байж болох ч Бадархундага нууранд хүслээ шивнээд мөнгөн аяга шидсэн байх тийм үү. Нуур, усан санд мөнгө шидэх нь хүсэл биелүүлдэг үү. Өөр соёлтой улсуудад яагаад энэ уламжлал адилхан байдаг юм бол. Эрт цагт хүмүүс өөрсдийн шүтдэг бурхандаа хоол хүнс, амьтан эсвэл бусад зүйлийг тахил болгон өргөдөг байжээ. Тэд энэхүү өргөл нь бурхдыг зөөллөж, өөрсдийг нь ивээх эсвэл хүслийг нь биелүүлнэ гэж итгэдэг байв. Усны эх үүсвэрийг тэнгэрийн орчин руу хүрэх сүнслэг "хаалга" гэж үздэг байсан тул тахил өргөлүүдийг ихэвчлэн усны эрэг дээр үлдээдэг байжээ. Харин  МЭӨ 600 онд зоос үйлдвэрлэгдэж эхэлснээр бурханд өргөх өргөл мөн адил мөнгөн хэлбэртэй болжээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс зоосыг бурханд өргөх өргөл гэхээсээ илүү аз хийморь, хүслээ биелүүлэх бэлгэдэл гэж үзэх болжээ. Мухар сүсэг гэдэг бол хүчтэй зүйл бөгөөд усны ид шидтэй холбоотой байдал, дээр нь зоос гэдэг сайн сайхныг бодитоор илэрхийлэх бэлгэдэл хоёр нийлээд энэхүү уламжлалыг мянга мянган жилийн турш амьд байлгасаар иржээ.
Усан оргилуур, худгийн ус эсвэл цөөрөм рүү хүслээ шивнэн эсвэл аз хийморь горилон зоос, мөнгө шидэх ёслол нь "халдвартай ид шид" гэгч зүйлийн ачаар цаг хугацааны шаалгуурыг амжилттай давж чаджээ. Энэ бол хүний гараар барьж эсвэл хүрсэн ямар нэгэн биет нь түүнийг эзэмшигчид нөлөөлөхүйц хүчийг өөртөө тээдэг гэсэн зарчим юм. Энэ нь ер бусын ид шидийн бус харин сэтгэл зүйн үзэгдэл юм. Хүмүүс хэдийгээр ер бусын зүйлд итгэдэггүй байсан ч энэхүү халдвартай ид шидийн зарчмыг далд ухамсартаа хадгалж байдаг.  
Бадархундага нуурын ёроолоос мөнгөн аяга түүсэн гурван хүнийг цагдаа нар баривчилж, сошиал сүлжээнд тэднийг буруутгасан. Тэд нуураас аяга түүж байгаад явуулын улсад харагдаад ичсэндээ тэднийг буугаар сүрдүүлж, нэгийг нь буудаж шархдуулсан удаатай. Мэдэж, шүүхээс энэ үйлдэлдээ ял авсан. Зарм  хүмүүс нуурын ёроолд байгаа олон зуун аяга нуурын ундаргад муугаар нөлөөлдөг учир түүж цэвэрлэх ёстой гэдэг.  Тэгвэл Треви усан оргилуурт хүмүүс жилдээ 1.5 сая ам долларын зоосыг хүслээ биелүүлэхээр шиддэг. Зоос шидсэн эзнийхээ хувь тавиланг өөрчилдөг эсэхийг мэдэхгүй. Харин Ром хотын захиргаа энэхүү мөнгийг орон нутгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивладаг байна. Мөн Ром хотын түүхэн дурсгалт газруудыг арчлан хамгаалахад зарцуулдаг. Хэн нэгэн усан оргилуураас зоос нь түүж баяжих боломжтой ч зоосыг өөртөө авахгүй байх нь уг уламжлалын нэгэн салшгүй хэсэг юм билээ. Хүсэл шивнээд шиддэг тэдний болоод бидний заншил адил ч юунд хэрхэн зарцуулах вэ гэх хандлага нь өөр байгаа биз. 

 


Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд hadaas.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ