Өмнийн говийн Гурвантэс сумаар зорчив. Амьдралын алаг цоог, эрээн бараан бүхэн тэнд байна. Дандаа сүүдэр дагаж яваад бараан бүхнийг нь түүх гэсэнгүй. Өнгөтэй сайныг нь ч харж л явлаа. Нүүрсний голдуу том уурхайнууд, хилийн боомт байдаг болохоор зам дагуух Төв, Дундговь, Өмнөговийн сумдуудтай харьцуулах аргагүй тэлж, хүн амынх нь тоо ихэсчээ. Явуулын болон байран, суурин байдаг хүний тоо олон, говийнхны махруу, хөдөлмөрч зан дээр уурхайн хаялга нэмэгдээд хашаа хороо, зам талбай нь өмнө ирж байснаас илүү цэгцтэй, цэвэрхэн болчихож. Гэвч нутгийн зон олны сэтгэл санаа тавгүй байна....
“Секэр ресурсос Монголиа” компани зэргэлдээх Шинэжинст сум дахь нүүрсний уурхайгаас Шивээ хүрэнгийн боомт руу 280 орчим км тусгай зориулалтын замыг өөрсдийн хөрөнгөөр барихаар байгаль орчны үнэлгээгээ малчдад танилцуулж, Засгийн газартай гэрээ хийсэн нь саяхных. Энэ замын ихэнх нь буюу 200 гаруй км нь Гурвантэс сумаар дайрна. Өнгөрсөн жил хятад болон орон нутгийн хэд хэдэн компани, үүний дотор Батлан хамгаалах яамны барилгын ангийн цэргүүд хүртэл оролцоод замын далан барьжээ. Гэтэл гурав хоногийн өмнө Ерөнхий сайдын 240 дүгээр тогтоол барьсан хуульчаар нь ахлуулсан 1000 тн нүүрс ачсан, долоон машин тоос босгосоор ороод ирж. Ерөнхий сайдын албан тоот. Хөрөнгө оруулагч компаниудын гомдолд хариу өгөх тухай гэсэн толгойтой юм байна. Түүний 1-д нь өөрсдийн барьсан далангаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрөхийг Зам тээврийн сайд болон Эдийн засгийн сайддаа даалгажээ.
Эндээс гайхмаар логик гарна. “Тусгай зориулалтын замыг өөрсдийн хөрөнгөөр барина. Нутгийн олныг бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулна” гэж байсан компани тэнд ажиллаж тээвэр хийсэн, ус цасыг нь ойртуулж, шороо чулууг нь зөөсөн хүмүүсдээ цалин хөлсийг нь бүрэн олгоогүй атлаа Засгийн газарт гомдол гаргасан байх нь. Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй долоон хуулийг (миний тоолсноор шүү) зөрчөөд тэрхүү тогтоолыг гаргажээ. “Төрийн албан хаагчид хөрөнгө оруулагчдыг айлгадаг, дарамталдаг бүлэг хүмүүс, шантаажчид, дээрэмчдийн толгойг нь илээд зүгээр явуулаад байдаг” гэх пост нийгмийн сүлжээнд зөндөө бий. Зарим хувь хүний үйлдэл үнэхээр л тэгж харагддаг. Гэтэл “Секэр ресурсос Монголиа” компани “Гэрээнийхээ дагуу ажлаа хийнэ. Хатуу хучилттай зам тавиад түүгээрээ нүүрсээ зөөнө” гэсэн иргэдийн итгэл, шаардлагыг нулимж, Ерөнхий сайдад гомдоллож байгаад өөрт ашигтай шийдвэр гаргуулсан байх нь.
Гурвантэсийнхэн “Бид эхний нүүрсээ гаргаад түншийнхээ итгэлийг олно. Дараа нь хөрөнгө оруулалт татаад зам тавина гэдэг “шоргоолжны үлгэр”-т үнэмшээд нэг бус удаа алдсан. “Терра энержи” компани анх орж ирэхдээ яг ийм амлалт өгөөд есөн жил шороон замаар нүүрсээ зөөсөн гэнэ. Тэд одоо ч замаа хучаагүй шороон замаар тээвэр хийж байгаа. Замын трасс богино, уурхайн бүсэд учир нутгийн иргэд хүлээцтэй байж, тэвчсээр иржээ. Харин “Секэр ресорсус Монголиа” компанийн зам Гурвантэс сумын баруун хилээс зүүн тийш хил хүртэл бүтэн дайрна. Улаанбаатараас Дархан орохтой дүйхүүц шороон замаар нүүрсний цуваа явбал Гурвантэс сумын нутаг бүхэлдээ дараагийн Цагаан хад болно. Хүн, амьтан байгаль экологид онц ноцтойгоор нөлөөлнө.
Говийн хөрс угаасаа эмзэг нүүрс ачсан 100, 200 тн-ын хүнд машин бүү хэл жижиг тэрэг тэрхүү замаар нь зорчход л тэнгэр тулсан шороон хуй босох юм билээ. Нүүрсний зам дээр осол гарч жолооч нарын амь нас эрсдээд байгаа нь ерөөсөө л энэхүү тоосноос үзэгдэх орчин хязгаарлагдсанаас үүдэлтэй. Жолооч нар аз, ёндоондоо л найдаж тэр замаар тээвэр хийдэг. Давуу эрх авсан шороон далангийн 50 км нь Тост, Тосонбумын тусгай хамгаалалттай газраар дайрч буй. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл гэх залуугийн цаг бусын үхэлд цочирдсон монголчууд нийтээрээ нэгдэж, УИХ-д шахалт үзүүлэн тус газрыг тусгай хамгаалалтад авсан. Нэмэгтийн уулнаас Тост Тосонбумбын нуруу руу сэлгэдэг амьтдын нүүдэлийг уг зам тэхий голоор нь тасалж байгаа. Гэтэл замын зураг, байгаль орчны үнэлгээн дээр нь ижил түвшний зам учир амьтдын гарц гарам дээр нь тэмдэг, тэмдэглэгээ тавихаар төсөвлөжээ.
Малчид малаа туухдаа түүнийг нь хараад зам хөндлөн гарах нь. Харин зэрлэг амьтад тэрийг хэрхэн тайлж, уншиж зорчих юм бол доо. Ядаж байхад Н.Учрал сайд тэнд байх цөөн тооны ирвэс, хавтгай, хулан, аргаль янгир, говийн баянбүрдийг нүүрсний машины тоосоор хучих шийдвэр гаргачихаад байдаг. Манайх шиг мянга, мянгаар тоологдох төрт ёсны түүхтэй улс энэ бөмбөрцөгт гарын арван хуруунд багтахаар цөөхөн бий. Тийм улсын Ерөнхий сайд хүн эдийн засаг гэсэн ганцхан цонхоор хараад таван зоос л олж байвал тэнд байх байгаль экологи түй ч хамаагүй гэсэн доншуур наймаачны сэтгэхүй гаргаж болмооргүй л юм. Тэгсэн атлаа яг энэ өдрүүдэд цөлжилтийг бууруулах санал санаачилгатай НҮБ-ын хурлыг хурлыг даргалж, зохион байгуулж тэнд нь байгаль орчнинд ээлтэй шунгаман дэд бүтэц гэх гол сэдэв хэлэлцэж байгааг хэрхэн ойлгох вэ.
Хэдийгээр Гурвантэсийн иргэд, жолооч тээвэрчид, аж ахуй эрхлэгчид их хотын хөл ихтэй дэлгүүр үйлчилгээний байгууллагатай дүйцэхүйц ашиг, орлоготой ажиллаж байгаа ч олж байгаа ч тэд цөхөрч байна. Мөнгө, орлого дангаараа аз жаргал, итгэл найдвар өгдөгггүйг Ерөнхий сайд болон шийдвэр гаргагчид тэндээс харж болно. Засаг төрийн бодлого алдаа мадагтай, гаргаж буй шийдвэр нь олон үзүүртэй. Төрийн өндөр албан хаагчид нь мэх зальтай. Дүрэм журам нь үргэлж солигдож, өөрчлөгддөг, өнгө мөнгөтэйд нь өөрөөр үйлчилдэг болохоор тэд сэтгэлээр унажээ. Гурвантэсчүүдэд маргаашдаа итгэх итгэл алга. Тэд өнөөдрөө л болгож амьдарч байна...
| Долоон хуулийг зөрчүүлсэн Ерөнхий сайдын тогтоол Гурвантэсчүүдийг түгшээжээ |
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:55:01
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:54:59
Тамсаг дахь хэт экстрим тэмцэл ба Алтанширээгийн сорилт
2026-08-20 13:42:41
Долоон хуулийг зөрчүүлсэн Ерөнхий сайдын тогтоол Гурвантэсчүүдийг түгшээжээ
2026-08-25 14:04:50
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:55:01
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:54:59
Тамсаг дахь хэт экстрим тэмцэл ба Алтанширээгийн сорилт
2026-08-20 13:42:41
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17