Хуучин яригдсан сэдэв, мушгин гуйвуулсан элдэв бичлэгийг дэвэргэж, хувь хүний эмзэг сэдэв, гэр бүлийн маргааныг олны танил цараагаар нь дамжуулан сошиал сүлжээнд цацдаг, түгээдэг явдал улам л их болжээ. Зарим аккаунтууд хандалт авах гэж байгаа нь анзаарагддаг. Харин төлөвлөгөөтэй дараалалттай, хөрөнгө хүч хаяасан ийм хандлагууд улам л ихэсчээ. Хэн нэгний алдааг, бусдаас нууж явдаг нүцгэн үнэнийг нь илчлээд олон нийтэд хаядаг, иргэдийн хилэнг нь өдөөж, уур унтууг барсаны өнөөх этгээдийг шүүхээр оруулдаг гажиг тогтолцоо бий болоод удчихлаа. Философич гэгдэх С.Молор-Эрдэнийн жилийн өмнө ярьсан нэвтрүүлгийн хэсгийг өнөөдөр ярьсан мэт цацсаар эцэст нь “Үндэсний эв нэгдлийг бусниулсан” гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорив. Шүүх түүнийг гэм буруутай гэж үзвэл таваас арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
С.Молор-Эрдэнэ этгээд үзэл бодолтой. Анхнаасаа л тогтсон дэг, монголчуудын нийтлэг үнэт зүйлийг гутаах, буруушаах замаар танигдсан нэгэн. Өөрийнх нь хэвлүүлсэн номууд үг үсэг, утга найруулгын алдаа ихтэй. Тэгсэн атлаа уншигч олонтой, дэмжигч ихтэй нэгэн. 2024 оны УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт ИЗНН-аас дэвшсэн түүнд 20 мянга гаруй сонгогч саналаа өгсөн. Мэдээж хэрэг өнгөрсөн өдрүүдэд сошиалд сэвсэн түүний яриаг үзсэн тэдгээр дэмжигчдийн тоо буурсан нь лавтай. Гэвч Томоко гэх япон бүсгүйтэй хийсэн нэвтрүүлэг цацагдсан даруйд түүнийг яагаад буруутгаагүй вэ гэвэл огт өөр өнцөг хөндөх болно. Тэрбээр өөрөө сонирхсон уу, эсвэл ИЗНН-аас санал болгосон уу, ямартай ч түүнийг ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа талаарх мэдээлэл цацагдав. Удаа ч үгүй энэ бүх үйл явдал өрнөв. Түүний өмгөөлөгч нар цагдан хорих шийдвэрийг цуцлуулахаар гомдол гаргасан ч өчигдөр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж.
Парламентад суудалтай ХҮН –ыг үүсгэн байгуулалцаж, нэгэн үе дарга нь хүртэл явсан Тордойн Ганболд дараагийнх нь бай болж буй бололтой. Олон жилийн өмнө сошиалд гарч байсан дөрвөн хүүхдийнх нь ээжийн бичсэн урт гэгчийн пост өчигдөр оруулсан аятай зарим фэйжүүдээр цацагдав. Тэрхүү нийтлэлд унах унааг нь утасны дугаартай нь хурааж аваад өөрт нь юу ч өгөөгүй, бүх үл хөдлөх хөрөнгүүдээ өөрийнхөө ах дүүс, хамаатан садныхаа нэр дээр шилжүүлж, хүүхдүүдийнхээ ээжид юу ч өгөөгүй эмгэнэлтэй түүх гарна. Хүн ёсны хувьд муухай л юм. Энэ гэр бүлд тохиолдсон асуудал хэдийнэ шийдэгдсэн байх. Гэр бүлийн эв нэгдлийг бусниулсан гэх буруутгал Эрүүгийн хуульд байхгүй юм чинь түүнийг энэ үйлдлээр нь яллахгүй. Гэхдээ л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж хэлэхээргүй болтол нэр, нүүрийг нь түлж дөнгөнө.
Цаашид ч энэ мэт бичлэг нийгмийн сүлжээнээс тасрахгүй. Дараагийн бай нь Ерөнхийлөгчиин сонгуульд нэр дэвшихээс татгалзахгүй гэж мэдэгдсэн АН-ын лидерүүд болох С.Ганбаатар, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Лу.Гантөмөр нар. Тэднийг буллидэж, сошиалд цовдлох ажил удахгүй эхэлнэ. Яг л Санжаадоржийн Молор-Эрдэнэ, Тордайн Ганболд нар шиг өөтүүлж, сэвтүүлнэ. Эрх баригч нам энэ мэт үйлдэлдээ гаршжээ. Тус намын генсэк, “ялалтын менежэр” гэх алдарыг хүртсэн нэгэн хүртэл сошиалд олон дагагчтай нүүр хуудсуудыг хулгайгаар өөрийн болгосон. Тэрхүү үйлдлийг нь гардан гүйцэтгэсэн залуус ял авч байсан. Нийгмийн анхаарлыг бодит асуудлаас холдуулж, хүний эрх, хувийн амьдралаар дэнчин тавьдаг энэ гажиг тогтолцоо газар авбал эрүүл ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үнэ цэнэгүй болно. Гэвч эрх мэдэлд хүрч байвал Монголын ардчилал эрх мэдэлтнүүдэд ямар хамаа байх вэ. Тэд толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж байгаад өрсөлдөгчгүй ялалт байгуулна. Шатар тоглох дуртай нэг эр л хүүгээс бэрс болчих гээд энэ бүхний цаана өрөг нүүгээд сууж байгаа болов уу. Түүнд л шүүхийн алх ойрхон, сошиалын тролл арми бэлхэн байгаа.
| Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу |
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19
Долоон хуулийг зөрчүүлсэн Ерөнхий сайдын тогтоол Гурвантэсчүүдийг түгшээжээ
2026-08-25 14:04:50
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:55:01
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19
Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
2026-09-01 15:23:59
Долоон хуулийг зөрчүүлсэн Ерөнхий сайдын тогтоол Гурвантэсчүүдийг түгшээжээ
2026-08-25 14:04:50
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:55:01
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:54:59
Тамсаг дахь хэт экстрим тэмцэл ба Алтанширээгийн сорилт
2026-08-20 13:42:41
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56