Монголын төр Ц.Анандбазарт өртэй юм уу, өглөгтэй юм уу. Өнгөрсөн дөрвөн жил парламентанд тансаглаж, бүрэн эрх, төрийн өндөр албан тушаалтан гэдгээрээ хаацайлж, өөрийгөө хамгаалуулсаар хууль хяналтын байгууллагаас мултарсан байдаг. Хүчирхийллийн хэргээрээ ял авахын даваан дээр хохирогч, холбогдогчид нь өргөдлөө татаж, уснаас хуурай гарсан Ц.Анандбазарт ёс зүй, хүн чанар гэж алга. Тойрог олдохгүй, намдаа жигдэж, тоглолтоос гараад байсан тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбоонд эзэн суугаад байна. Цаашлаад, албан тушаалтай, ингэхдээ бүүр хэдэн мянган долларын санхүүжилттэй спортын холбоог атгачихлаа. Угтаа, “Жет” скүүтерийн Г.Дашням түүнтэй өрсөлдөж, хол тасархай ялахаар байсан. Гэвч Ц. Анандбазар ах нараа “хөдөлгөж”, Г.Дашнямыг замаасаа холдуулсан. Үнэндээ, шударга сонгууль болсон бол Г.Дашням нь дээр байлаа. Ц.Анандбазараас илүү “аюулгүй” байлаа гэсэн үг л дээ.
Хууль хяналтын байгууллагад шатахууны хэргээр шалгагдаж, хүчирхийллийн хэргээр хүлэгдэж байсан Ц.Анандбазараас Хөлбөмбөгийн холбоог аврах хэрэгтэй болжээ. Шигшээ багийн тамирчид нь тоглохоо больж, Ц.Анандбазарыг эсэргүүцсэн ч мөнгө хүчтэй байлаа. Ц.Анандбазар Хөлбөмбөгийн холбоонд эзэн суугаад хоёр сар өнгөрлөө. Өөрчлөгдсөн, өөрчлөгдөх зүйл ч алга. Халаас нь түнтийж л байгаа болов уу гэхээс өөр зүйл алга. Үнэндээ, спортын холбоог улстөрчдөөс хол байлгах хэрэгтэй. Хөх зүү хөндлөн барьж үзээгүй гэдэг шиг бөмбөг өшиглөж, зүлэг зүүдэлж яваагүй түүнд итгэх арга байхгүй.
Дээрээс нь, Монголын Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга “По” Гамбаа гэж алдарт нөхөр бий. Улсын “эзэн”-ий бүлэглэл гэдгээрээ албан тушаалаас зуурсаар, зүүгдсээр өнөөдөрт ирлээ. “Тавантолгой түлш”-ийг самарч, санхүүгийн асар их дарамтад оруулж, нийслэлийг иргэдийг “хүйс тэмтэрсэн” гэдгээс өөр түүнд гавьяа байхгүй. Гай нь харин бишгүй дээ бий. Хорь гаруйхан настай залууг үйлдвэртээ тээрэмдэж, хоёр хүүхэд өнчрүүлсэн. Үүндээ ч хариуцлага хүлээгээгүй. Сайжруулсан шахмал түлшиндээ гурил, шороо хольсон гээд түүнд оролцоогүй хэрэг, олигтой зүйл заалт байхгүй. Байгаль орчны яамны дэд сайд байгаад ч дээрдээгүй. Одоо Хөлбөмбөгийн холбоог самрах нь, санхүүгийн хямралд оруулах нь. Ийм учраас Ц.Анандбазар, М.Ганбаатар нарыг спортын холбоог хамгаалах хэрэгтэй болжээ. Тэдэнтэй холбоотой гомдол, тэмцлийг хэсэг иргэн хамтарч, хууль хяналтын байгууллагад гаргах ч бололтой.
М.Ганбаатарын өөр ноцтой баримт олон бий. “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа яаж цусалж, халаасалж байсныг бид тун удахгүй баримтаар хүргэх болно.
| МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООГ “ПО” ГАМБАА, Ц.АНАНДБАЗАР НАРААС ХАМГААЛЪЯ |
Зургаадугар сарын 26-ны өдрийн байдлаар хасагдах шатанд шалгарсан багууд болон тоглолтын хуваарь
2026-06-26 17:03:00
Ялархагч, “ялтан” хоёр цэцэд “цэцлэх үү”
2026-06-25 16:34:19
МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2026-06-23 16:59:31
Зургаадугар сарын 26-ны өдрийн байдлаар хасагдах шатанд шалгарсан багууд болон тоглолтын хуваарь
2026-06-26 17:03:00
2026-06-26 13:11:56
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ
2026-06-26 12:45:50
Ялархагч, “ялтан” хоёр цэцэд “цэцлэх үү”
2026-06-25 16:34:19
"Их баатар"-ын нууцлаг хувь заяа Рерихийн суут бүтээлийг сураггүй болгож байсан соёлынхон маань хоёр дахь удаагаа нэгмөсөн алдчихаагүй биз
2026-06-24 16:42:22
МУ-ЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙГ ОРШУУЛАХ ТУХАЙ ЗАРИМ ТОГТООЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2026-06-23 16:59:31
"Эрүүл мэндийн" халамж уу, эсвэл далд эдийн засгийн "тэжээгч" үү
2026-06-23 15:05:25
"Арслан"-гуудын аймшигт өшөө авалт буюу “Air India 182”-ын эмгэнэл
2026-06-23 13:01:43
2026-06-22 18:30:16
500 жил нууцлагдсан Микеланжелогийн "шорон"
2026-06-22 15:46:40
2026-06-21 19:20:15
2026-06-19 16:25:47
ЯМАР ЧУЛУУГ ЭРДЭНИЙН ЧУЛУУ ГЭДЭГ ВЭ?
2026-06-19 16:06:54
Дипломгүй мэс засалч, хуурамч шоронгийн дарга: Фердинанд Демарагийн сэтгэл татам луйвар
2026-06-19 14:27:43
Теслаг дарах гэсэн Томас Эдиссоны булай түүх
2026-06-18 11:38:03