Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадалгүй огцроод байгаа. Түүний оронд ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг зүтгүүлж, МАН-ын Бага хурлаар дэмжээд байна. Хамтарсан Засгийн газар унаж, шинэ Засгийн газар бүрдэхтэй зэрэгцээд ордноор дүүрэн сайдын суудал зүүдлэгчид олширлоо. Зарим нь бүүр чуулганы хуралдаа суухгүй, Ерөнхий сайдад горилогчдыг тойглож, баруун, солгоогүй тохироо хийхээр хурдаараа давхиж явна.
Үүний нэг нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон хэрнээ хийсэн ажилгүй өнөөдөрт хүрлээ. Хамгийн сүүлд буюу өдийгөөс жилийн өмнө Э.Бат-Амгалан Гачууртын сонгогчидтой уулзаж, “Жангүм эгчийнхийг хүртэл зам тавина. Таван км зам юм билээ. Амлаж байна. Энэ онд талыг нь, дараа онд тал төсвийг нь суулгаж өгнө. Шар хоолой хүртэл зам тавина. Заавал биелүүлнэ. Намайг дахиад сонгоод өгөөч” гээд гуйж байлаа. Үүнд нь Гачууртын сонгогчид итгэсэн. Дөрвөн улирлын турш машиныхаа дөрвөн дугуйгаа салгах нь холгүй, эд ангийг нь эвдэж, энхэл донхол замаар явдаг иргэд туйлдсан. Арга ядахдаа Э.Бат-Амгалангийн худал үгэнд итгээд дугуйлсан.
Гэвч бүтэн жил өнгөрлөө. Өнгөрсөн намар эхэлсэн Гачууртын Шар хоолойн зам тавигдсангүй. Таван км зам нь тендер зарлагдахдаа гурав болсон. Ажил нь эхлээд гурван км нь хоёр км болсон. Км нь хасагдсан ч гурван тэрбум төгрөгийнх нь ажил урагшилсангүй. Гачууртын Шар хоолойн оршин суугчид энхэл донхол, “там”-ын таван км-ийн замаар өглөө, оройгүй явж байна. Замын ажил нь эхэлсэн ч ганц техниктэй, дөрвөн хүн хий дэмий л зогсож байна. Өдөр, хоног өнгөрүүлээд байгаа аятай хоёр сар боллоо. Иргэд туйлдсаар, эд хөрөнгөө эвдсээр энэ зуныг барах нь тодорхой боллоо.
Гэтэл УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан сонгогчдоо мартаад, Сараал ордонд сайд болох гээд зүүдэлж явна гэнэ. Бүүр “Сайдын санал ирвэл татгалзах зүйлгүй” гээд зогсож байна. Э.Бат-Амгалан гишүүн ээ, Гачууртын иргэд таныг харуулдсаар, хамаг эд хөрөнгөөр сүйдэлж дууслаа. Хоёр км зам хоёр жил боллоо.
“Төсвийг нь суулгаад өгчихсөн, одоо яадаг юм бэ” гэж омгорхож магад. Баарны эзэн байсан учраас бяртай, баавартай л байж таараа. Гэхдээ хэлсэн үгэндээ эзэн байж, хийх ажилд нь анхаарлаа хандуулна уу. Тойргийнхоо иргэдийн төлөө ажиллах нь таны үүрэг билээ.

| ГАЧУУРТЫН ГУРВАН КМ ЗАМАА ТАВИУЛЧИХААД, САЙДЫН СУУДАЛ ЗҮҮДЭЛНЭ ҮҮ, Э.БАТ-АМГАЛАН ГИШҮҮН ЭЭ |
Өнжөөд баригдсан хагас тэрбумын дээрэм
2026-01-29 20:04:05
Улаан намыг хагалсан ногоон “дээрэм”
2026-01-27 19:33:38
МАН-ЫН ЭКС ГИШҮҮН, ЭЛЧИН САЙД ХОЁРЫН ДҮҮ БОРДЮРЫН ТЕНДЕР ТҮҮСЭН ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ
2025-09-23 16:39:25
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16