МАН-ын жагсаалтын 19-д багтаж, Төрийн ордон руу суух эрхээ хоншоороороо таслуулсан Боловсролын дэд сайд асан Г.Ганбаяр гэж нөхөр бий. МАН-ын томчуудын халаасанд багтаж, дэд сайдын суудал, жагсаалтын 19-ийг хүртсэн ч түүнд хувь дутсан. МАН-ын жагсаалтын 18 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрх хүртэж байхад Г.Ганбаяр сонгогчид чадаагүй нэр дэвшигчдийг тэргүүлж байлаа. Түүнээс хойш түүний бараа сураг харагдсангүй. Гуньсан уу, гутарсан уу, мэдэх юм алга. Ямартай ч тэр алга боллоо. Гэхдээ Г.Ганбаяр зүгээр нэг алга болж болохгүй нэг баримт бий. Түүнийг хууль хяналтын байгууллага руу хөтлөх ...... наймаа, хууль бус хэрэг зохион байгуулсан ч байж мэдэх ноцтой баримт байж болзошгүй гэнэ.
МАН-ын жагсаалтын 19 дүгээрт эрэмбэлэгдсэн дэд сайд асан Г.Ганбаяр нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй юм. Угтаа боловсролтой, боломжийн боловсон хүчин. Тэгвэл ёс зүй, ёс суртахуун түүнд бий юу.
Тэрбээр 2001-2002 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтан, 2003-2007 онд ТВ-5 телевизд Ерөнхий менежер, 2008-2012 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга, 2011-2012 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Хэлтсийн дарга, 2012-2016 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга, 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөлд Хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн, 2015-2018 онд МАН-д Газрын даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн.
| БОЛОВСРОЛЫН ДЭД САЙД АСАН Г.ГАНБАЯРЫГ ХУУЛИЙН ӨМНӨ ХҮРГЭХ “НАЙМАА”-НЫ ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ |
Өнжөөд баригдсан хагас тэрбумын дээрэм
2026-01-29 20:04:05
Улаан намыг хагалсан ногоон “дээрэм”
2026-01-27 19:33:38
МАН-ЫН ЭКС ГИШҮҮН, ЭЛЧИН САЙД ХОЁРЫН ДҮҮ БОРДЮРЫН ТЕНДЕР ТҮҮСЭН ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ
2025-09-23 16:39:25
Нисгэгч нь нисгэгчээ хутгалж, зорчигчид аварсан Flydubai-гийн аймшигт нислэг
2026-10-01 14:52:10
Бүлэг хүчирхийлэгчдийг сургуулийн удирдлага буруугаа хүлээсэн эссэ бичүүлэх шийтгэл оногдуулжээ -Америкийн топ их сургуулийн захиргаанаас гаргасан энэхүү шийтгэл олон нийтийг бухимдуулж байна
2026-09-30 15:37:56
ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
2026-09-30 13:46:12
200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахаар болжээ
2026-09-29 16:18:41
Цас орсны улмаас 200 гаруй осол бүртгэгджээ
2026-09-29 15:53:23
ЮНЕСКО-д тоогдсон ч, Ерөнхий сайдад адлагдсан Гурвантэсчүүд
2026-09-29 14:40:05
Хүчирхийллийн хэрэгт хуулийн байгууллага нэхэмжлэл гаргая
2026-09-28 16:53:17
Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлнэ
2026-09-22 09:00:00
Сибирийн эзэд манай майжигийг хүн рүү шахсан уу
2026-09-17 17:53:35
Л.Энх-Амгалан сайдаа, Н.Учралыг өмөөрсөн үг, үйлдэл чинь бодлого, хөтөлбөрийг чинь унагах нь
2026-09-16 18:13:49
Нүгэл ихтийн сүсэг их буюу Төр зайдагнасан удган
2026-09-16 14:56:35
Чингис хааны билиг сургаал олджээ
2026-09-15 14:41:24
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16