Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.БЯМБАЦОГТ: Эрүүл мэндийн даатгалын сан/ЭМДС/-гийн үйл ажиллагааны талаар шалгалтын дүнг өнөөдөр танилцуулж тодорхой шийдвэр гаргасан. Есдүгээр сарын эхээр ажлын хэсэг гарч ажилласан. Шалгалтаар ЭМДС-г эмчлэх эрүүлжүүлэх шаарпдлага тулгарсан байна гэдэг нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. 2020 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсноор эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Гүйцэтгэлээр нь эрүүл мэндийн байгууллагыг санхүүжүүлдэг болсон. Харамсалтай нь, эрх зүйн орчныг нь шинэчилсэн ч ЭМДС-гийн өр төлбөр дааж давшгүй байдалд хүрч дампуурлын ирмэгт тулсан
ЭМДС 2020 онд 2.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан бол 2021 онд 264 тэрбум, 2023 онд 218 тэрбум, 2024 онд 316 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн. Үүнийг байнга улсын төсвөөс нөхөж, төлж явж байгаа.
2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 280 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэх тооцоолол гарч байгаа. Ажлын хэсэг ЭМДС яагаад жил бүр алдагдалтай ажиллаад байна вэ гэдгийг шалгасан. Нэгдүгээрт, хязгаарлагдмал эх үүсвэртэй ч хязгааргүй санхүүжилт олгосон гажуудал бий болсон. Эрүүл мэндийн тусламж авч байгаа иргэний зардлын төлбөрийг хязгааргүйгээр ЭМДС-гаас олгох тогтолцоонд шилжсэн нь хөнгөлөлттэй байдлыг үүсгэсэн. Тухайлбал, батлагдсан төсвийг 2023 онд 184 тэрбум төгрөгөөр, 2024 онд 200 орчим тэрбум төгрөгөөр хэтрүүлж, ёроолгүй савнаас мөнгө олзворлож байгаа мэт загнасан нь ЭМДС доголдоход хүрсэн.
ЭМДС-гийн манаач байх ёстой Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ чиг үүргээ хэрэгжүүлээгүй амьгүй албат мануухай мэт ажлаа хийж чадаагүй байна. ЭМДҮЗ нь ЭМДС- гийн болон Эрүүл мэндийн ерөнхий газрын үйл ажиллагааг бодлогоор хангах, зардлыг хянах чиг үүргээ бүрэн биелүүлж ажиллаж чадаагүй.
Тухайлбал, 2024 онд зөвхөн нэг иргэн 8 удаа эмнэлэгт хэвтэж 118 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Бараг сар болгон эмнэлэгт хэвтдэг, 120-иод сая төгрөгийн тусламж үйлчилгээ ЭМДС-гаас авдаг.
Дахиад нэг жишээ хэлэхэд нэг иргэн жилд 346 удаа амбулаторийн үзлэг хийлгэж 12 сая төгрөгийн шинжилгээ, оношилгоо хийлгэсэн. Өдөр болгон эмнэлэгт очиж үзүүлдэг. Мөн нэг иргэн 61 удаа эмийн хөнгөлөлт эдэлсэн.
Өөрөөр хэлэх юм бол 300 мянган төгрөгөөр ЭМД төлчихөөд 63 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт эдлэхээр юу болох вэ.
Хяналтаа тавьж чадаагүй.
ЭМДС үйлчилгээ авч байгаа иргэнийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү ийм өндөр дүнгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа, эмийн хөнгөлөлт эдэлж байгаа тохиолдол нь үнэн байсан уу, яаж зөв болгох вэ. Үүний цаана хулгай хийж байгаа, луйвар хийж байгаа үйлдэл байсан уу гэдэг дээр ЭМДҮЗ, ЭМДС ажил хийгээгүй. Үүнийг бид цаашдаа цэгцлэх ёстой.
Хийдэлтэй гэрээ байгуулдаг явдал хавтгайрсан. 2024 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэрээ байгуулахдаа тоо хэмжээ, төсвийн зардлыг огт тусгаагүй зөрчил илэрсэн. Өөрөөр хэлэх юм бол ямар үйлчилгээг ямар хэчнээн хэмжээний төсөв зардлаар үзүүлэх тухай тодорхойгүй гэрээ хийсэн. Байшингаа засуулахдаа үнэ хөлсөө тохирч байгаад хийдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай ЭМДЕГ гэрээ хийхдээ тоо, хэмжээ үйлчилгээний төрөл нөхцөл байхгүй зүгээр л гэрээ хийдэг. Энэ нь ёроолгүй савнаас хутгаж авч байгаатай адил замбараагүй болсон.
ЭМДЕГ-т хянуулахаар ирүүлсэн 2.1 сая тохиолдлын нэхэмжлэлийн гурван хувьд л хяналт хийдэг. 2024 онд 17 сая нэхэмжлэл ирсний 105 мянган нэхэмжлэл зөрчилтэй байсан.
Ирсэн нэхэмжлэлийн 3 хувьд хяналт хийхэд ийм хэмжээний зөрчил илэрч байгаа. 100 хувь хяналт хийх юм бол ямар хэмжээний зөрчил илрэх нь ойлгомжтой байгаа.
ЭМДС хүнд байдалд орсны цаад учир шалтгаан нь эдгээр зөрчилтэй хуурамч нэхэмжлэлээр ЭМДС тонодог байдал газар авсан.
Эмнэлгүүдийн удирдлага хуурамч нэхэмжлэл үүсгэж ЭМДС -г тонох байдал газар авсан.
Эрүүл мэндийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хуурамч нэхэмжлэл үүсгэх замаар төсвөөс хөрөнгө завших, илүү санхүүжилт авах оролдлого хийдэг зөрчил даамжирсан.
Нэхэмжлэлийн хяналтаар 2023-2025 онд нийтдээ 230 мянган алдаа зөрчил илэрснээс харагдаж байгаа.
ЭМДС -гийн зарцуулалтын гуравны нэгд хяналт тавихад ийм зөрчил гарч байгаа. Ханиад хүрсэн хүнийг хатгаа авсан байна гэж эмнэлэгт хэвтүүлдэг, хавдаргүй хөнгөн мэс засал хийх хүнийг хавдартай байна гэж ЭМДС -гаас санхүүжилт авдаг байдал төр, хувийн эмнэлэггүй газар авсан. Үүнд хууль хяналтын байгууллага оруулж шалгалт хийх шаардлагатай болсон. Энэ гажуудлаас болж эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарыг сайжруулах боломж хаагдаж байна. Эндээс томоохон дүгнэлт хийж байгаа.
Гарсан зөрчил гэмт хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж хариуцлага тооцно.
| С.Бямбацогт: Хуурамч нэхэмжлэл үүсгэж ЭМДС-г тоносон эмнэлгийн удирдлагыг шалгуулна |
“Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2025-12-08 13:00:00
Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа
2025-12-07 12:00:00
Цоохор ирвэс хамгаалалд нэгдлээ
2025-12-05 16:30:00
“Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2025-12-08 13:00:00
Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа
2025-12-07 12:00:00
Цоохор ирвэс хамгаалалд нэгдлээ
2025-12-05 16:30:00
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 14:00:00
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД, ХӨВСГӨЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
2025-11-25 16:00:00
ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газар “Audit Awareness champion”-аар шалгарлаа
2025-11-25 16:00:00
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
2025-11-19 18:00:00
МЭДЭГДЭЛ
2025-11-14 18:00:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 15:00:00
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 17:00:00
Олон Улсын Astro Geo компанийн JORC стандартын суурь сургалтад хамрагдлаа
2025-11-08 11:00:00
С.Бямбацогт: Хуурамч нэхэмжлэл үүсгэж ЭМДС-г тоносон эмнэлгийн удирдлагыг шалгуулна
2025-11-05 09:00:00
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2025-11-05 09:00:00
"Оюу толгой" төсөлд тулгамдаж буй асуудлуудаар хөрөнгө оруулагч талтай тохиролцоонд хүрч, протоколд гарын үсэг зурлаа
2025-10-31 17:00:00
CHINA MINING 2025: “Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагаа, онцлох төслүүдээ танилцуулж байна
2025-10-25 16:00:00