Тэр эхлэл ба төгсгөл, бүтээгч “энд” нураагч. Оршигч бас үл оршигч. Тийм болохоор мөнхөд хоёр нүүртэй байна. Угаасаа түүнийг хоёр нүүртэйгээр дүрсэлнэ. Нэг нүүр нь сүүдэрт оршиж, өнгөрснийг тольдоно. Нөгөө нүүр нь гэрэлд ирээдүйг зөгнөнө. Ромчууд бурхдын үүсгэл болохоор нэгдүгээр сарыг түүний нэрээр нэрлэжээ. Энэ оны нэгдугээр сарыг мань Чойжоо эзэмшив. Угаасаа ч Чойжоо сайд Янус бурхан хоёр эндүүрмээр ижилхэн. Улаанбаатарын гудамж бүхэнд түүний бариулсан хороолол бий. Гэтэл эрчим хүний цахилгаан станцуудыг хар. Увсын наадамчид замтай байхад, урд хороолол маань гэрэлгүй паг. Хэн ч харсан тэр болхи, толхи маанагдуу эр. Нүдээ эргэлдүүлнэ, бодно. Гацна ээрнэ. Тэмээ асуухад ямааг заана. Тийм гэх газар үгүй л гэнэ. Цахилгаан тасрах хувааь асуухаар зохион байгуулалттай мафийн тухай үлгэр хэлнэ. Ийм царайтай, цараатай сайдтай улсын “тог” цахилгаан байтугай эрчим хүчний үүсгүүрүүд алга болмоор. Гэвч өглөө бүр нар мандаад байдаг нь бурхны хүч. Нүүрсийг тонн тонноор нь эндээ хэрэглээд бас хил гаргаад байхад ч шавхагдахгүй байгаа нь бэлэг. Зарим үед салхи үүргээ гүйцэтгэж өгөхгүй байгааг сайд маань сануулсан. Гэхдээ үүнд нь Чойжоо буруугуй ээ. Эртний Ромд салхи, шуурганы ажил хариуцсан өөр хоёр ч бурхан бий. Манай Чойжоо чинь эндээ эрчим хүчний Янус. Түүнийгээ ч “january” сардаа сайтар мэдрүүллээ. Тэр босгоно бүтээнэ. Тэртээ 90-ээд онд “Да хүрээ” зах дээр автомашины дугуй зардаг нөхдүүдийг бүгдийг шахаж өөрийн хаанчлалаа тогтоож байхад “Энэ хэлгий нөхөрөөс ийм ухаан гарна гэж бодоогүй шүү” хэмээн халаглаж байсан бизнесмэнийг таних юм. Тэр оролцсон салбар бүртээ ноёлсон. Өдгөө харин Чойжилсүрэнгийн барьсан өндөр байшинд амьдардаг хүмүүс цахилгаан гэнэтхэн тасарч магадгүй гээд липтээр явахгүй байгаа гэнэ. Би энүүхэндээ хурдан болдогоор нь өндөг чанаж идэх гээд... Гэхдээ хариугүй болох гэж байхад өгсөн “тог”оо буцаагаад авчихдаг нь яаж байгаа юм бэ, гүлдийсэн хүүр ээ. Сураг сонсох нь мань сайдаас цахилгаан станцын төхөөрөмжүүд “Бид эвдрэх цагтаа эвдэрье. Актандаа гаръя л даа” гээд хүний хэлээр гуйж байгаа гэсэн. Чойжоо сурвалжлагч бүсгүйд “үзэгчдийг чинь хүндлээд зангиагаа зүүж ирээд ярилцья” гэж хэлээд муридаг шиг түүх давтагдсан бололтой. “Ажлын бээлийгээ өмсчихөөд та нарыгаа складны буланд тавьж жаргаанаа” гэж хэлэнгүүт сайдын өрөөндөө ороод хаалгаа хааж. Тэгээд л албатуудаа дуудаад “наад муусайн техникүүдээ ясыг нь цайтал, чөмгийг нь дундартал зүтгүүл” гэж лүндэн буулгасан гэх. Гэснээс “Чойжил” гэдэг үг нь журмыг сахиулагч “сүрэн” гэдэг нь ялгуулсан сүр хүч гэсэн утгатай төвд үг билээ. Тэр харанхуйг эрхшээгч, гэрлийг эзэмшигч. Жаргаагч бас зовоогч. Бүтээгч “энд” сөнөөгч. Хоёр нүүртэй учир сэтгүүлчид түүнийг барьцгүй гэдэг. Мөнгө тараадаг учир сонгогчид нь түүнийг дэвшүүлдэг гэх. Юуг ч аргалдаг учир ерөнхий сайдууд түүнд эрх мэдэл өгдөг байх. Монголд нэгдүгээр сард их хүйтэрдэг учир нийтээрээ Чойжоог санадаг. Тэр сүрэн бас паран. Жич: Манай хэлэнд паран гэж үг байхгүй. Гэхдээ зөвхөн Чойжоод зориулаад бодож олсон нь энэ. Домгийн бурхан Янусыг хөгшин, залуу хоёр нүүртэйгээр дүрсэлж байхад УИХ-д тавантаа сонгогдож, сайдын албыг насаараа элээх амьд домог Чойжоогийн нэрэнд нь ядаж эсэргэцэл зүүх ёстой биз дээ.
| Чойжил=сүрэн+паран |
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Мана уулыг алдсан болон хамгаалан тулалдсан Р.Бадарчийн эмгэнэлт хувь заяа
2026-08-18 17:26:54
Давст уул болон Монголын үзэсгэлэнт хязгаар нутгийг хойд хөршид алдсан нь
2026-08-17 18:23:07
Далайн ёроолд хавчуулагдсан үнэн: "Курск" кино ба бодит эмгэнэл
2026-08-12 18:51:17
Дэлхийг өөрчилсөн "Шатар" төсөл ба Монголын цахим сүлжээний "айдас"
2026-08-12 15:34:44
Монгол Улсын арслан Б.Бат-Өлзий: Сурлага талдаа гоц байгаагүй учир малчин л болох байсан
2026-08-11 15:45:56
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН НИЙТ 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН
2026-08-05 11:45:12
Пуржа болон түүний баг Хималайн нуруунд осолдож, зарим уулчин км зайд шидэгджээ
2026-08-03 13:20:08
Хятадын мөнгөний нуралт, Узбекийн системчилсэн бодлого хоёроос суралцах Монголын хөлбөмбөг
2026-07-21 16:40:40
30 жилийн эрх мэдэл, иргэний дайны сургамж ба Монгол Улсад хийж буй айлчлал
2026-07-21 14:24:36
Монголын баг хагас шигшээд Солонгосын "Омега" багтай тулалдана
2026-07-20 17:51:17
Наадам бүсийн болон Эрдэнэт хотын ойгоор үргэлжилнэ
2026-07-20 17:34:17
Наадмын өдрүүдээр ГССҮТ-д 5,300 хүн хандаж, уналт болон осол тэргүүлжээ
2026-07-20 17:01:58
9 дүгээр сарын1-нд хичээл цахимаар орох уу
2026-07-20 16:56:02
2026-07-20 15:37:26
Түүхэн хонзон ногоон талбайн тулаан
2026-07-15 17:35:23