Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүллээ.Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э. Анар тус бодлогын баримт бичгийн агуулга, онцлог ач холбогдлыг танилцуулав. Тухайлбал, Монголбанк дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, "Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан төв банк" байх алсын хараагаа тодорхойлон, мөнгөний бодлого болон санхүүгийн салбарт тулгамдаж буй реформын шинжтэй олон асуудлыг шийдвэрлэх зорилтыг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь энэхүү дунд хугацааны стратегийн зорилтуудыг бодит ажил хэрэг болгох эхний томоохон алхмуудыг агуулж байгаагаараа онцлог болохыг тэмдэглэсэн юм.
Тус хэлэлцүүлгээр “Мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа” сэдвээр Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн талаар Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан нар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчидтой нээлттэй санал солилцлоо.

Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний болон макро зохистой бодлогыг уялдуулан хэрэгжүүлж, инфляцыг дунд хугацаанд тав хувь орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох зарчмыг баримтална. Банкны салбарын эрсдэл даах чадвар, хяналт, хариуцлагыг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлж, тус салбар дахь мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг удирдах тогтолцоог боловсронгуй болгоно. Түүнчлэн Төв банкны хараат бус, бие даасан, нээлттэй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, төлбөрийн болон санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, өгөгдлийн болон зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, санал солилцох нь бодлого боловсруулалтад олон талын байр суурь, санал санаачилгыг тусган сайжруулах, улмаар бодлогын хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
| Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо |
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19
3-5 тэрбум Н.Учралыг унагах акцийн “панчаан” уу
2026-09-14 14:49:25
2026-09-11 13:26:47
Бэрс гарах гэсэн хүү л толгойтныг “түлж”, тойгтныг “шарж” байна уу
2026-09-09 14:58:16
Допингтой холбогдсон хэргээс нь болж гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулах эрхийг түтгэлзүүлжээ
2026-09-04 13:35:35
Таван хүүхэд тутмын нэг нь цахим орчинд бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна
2026-09-04 12:36:31
Будда мэндэлсэн нутагт хүний ёс суртахуун байгалийн гамшигаас дутахааргүй сорилтыг харуулж байна
2026-09-01 16:19:19
Алтан үеийн хар толбо, гучин жилийн өмнөх аллагын буруутан
2026-09-01 15:23:59
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлаа
2026-09-01 08:48:00
Банкны салбарын бодлогын хэлэлцүүлэг: 2027 оны бодлого, олон улсын нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг, салбарын шинэчлэлийг хэлэлцлээ
2026-08-31 15:14:00
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа
2026-08-29 14:04:50
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого зохицуулалтын хүрээнд гадаад хамтын харилцааг өргөжүүлнэ
2026-08-26 13:12:00
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:55:01
Тоос татуулсан, үхэл дагуулсан нүүрсний зам-1
2026-08-21 15:54:59
Тамсаг дахь хэт экстрим тэмцэл ба Алтанширээгийн сорилт
2026-08-20 13:42:41
Тэд сайн үйлс хот тохижолтод зарцуулдаг, бид хулгайлдаг харсан гэрчийг айлгаж бууддаг
2026-08-19 16:09:10